Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс "Даатгалын мэдээллийн сан"-тай болно

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 12 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсын хэмжээнд 2022 оны 3-р улирлын байдлаар ердийн даатгалын 15 даатгалын компани, урт хугацааны даатгалын 1, давхар даатгалын 1, даатгалын зуучлагч 62, даатгалын хохирол үнэлэгч 25 компани даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Гэвч даатгалын компаниуд дундын мэдээллийн сангүй учир даатгуулагчдын түүхийг харах боломжгүй байх, нөхөн олговрыг давхардуулан олгох зэрэг хүндрэлүүд гардаг.

Эдгээр асуудлуудыг блокчэйн сүлжээгээр бүрэн шийдвэрлэхийн тулд Монголын даатгалын холбоо, ТЕО блокчэйнтэй хамтран “Даатгалын мэдээллийн сан” байгуулах хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Даатгалын компаниуд “Даатгалын мэдээллийн сан”-г ашиглан хоорондоо бодит цагийн горимоор мэдээллийг солилцох, баталгаажуулах боломжтой. Блокчэйн сүлжээн дээр байршуулсан аливаа өгөгдөл, мэдээлэл устах боломжгүй, хийгдсэн өөрчлөлтүүдийг бүх талууд хэрэглэгчийн зөвшөөрлөөр шууд харах боломжтой дэд бүтэц. 

Даатгуулагч таны бүртгэлтэй даатгалын компани “Даатгалын мэдээллийн сан”-г ашигласнаар үйлчилгээний хурд, хүртээмж үлэмж хувиар нэмэгдэж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн алдагдсан итгэлийг эргүүлэн авчирна.

ТЕО блокчэйн Монголын анхны хосолсон блокчэйн сүлжээ юм.

Даатгуулагчдыг танихгүй байх* Муу түүхтэй даатгуулагчийг танихгүй байх эрсдэл.

Давхардуулсан даатгалын эрсдэл* нь даатгуулагч хэд хэдэн даатгалын компанид зэрэг даатгуулж, нөхөн олговрыг давхар авах эрсдэл юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.teo.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.