11:20 2022/12/16
ШУУД ҮЗЭХ:
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Төрийн өмчит 105, орон нутгийн өмчийн оролцоотой 270 орчим компани бий. Улс төрөөс нөлөөлөлгүй байх компанийн засаглалыг хөгжүүлж чадахгүй юм бол энэ асуудалд цэг тавих хэрэгтэй.
Бүх төрийн өмчийн компаниудыг төрд дарамт болдог, хулгай хийдэг, өр зээлд баригддаг байдлаар ажиллуулах шаардлагагүй. Ийм байвал нэг ч төрийн өмчит компани Монголд хэрэггүй. Харин хувийн хэвшлээ илүү дэмжсэн, чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллах бодлогын өөрчлөлтийг хийх нь зөв.
Цаашид хувийн хэвшилд тулгуурласан улс орон болно гэдгээ зарлах хэрэгтэй байна" гэлээ.
Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
09:52 2022/12/16
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 27 жилийн дараа төрийн өмчийн хуулийн шинэтгэлийг хийх гэж байна гэдгийг гишүүд онцлов.
Үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээд нээлттэй, ил тод байдал дутагдсанаас хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт бий болох, удирдлагын алдаатай шийдвэрт хариуцлага тооцдоггүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж, авлига тэлэхэд нөлөөлж байна.
Үүний жишээ бол Хөгжлийн Банкны зээл, нүүрсний хулгайтай холбоотой асуудал юм. Зээл олгох зүй ёсны бүхий л шалгуур улс төр, танил тал зэргийн дарамтад бүдгэрсэн нь ил болоод байна. Үүнээс үүдэн уг хуулийн төслийг боловсруулжээ.
11:20 2022/12/16
ШУУД ҮЗЭХ:
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Төрийн өмчит 105, орон нутгийн өмчийн оролцоотой 270 орчим компани бий. Улс төрөөс нөлөөлөлгүй байх компанийн засаглалыг хөгжүүлж чадахгүй юм бол энэ асуудалд цэг тавих хэрэгтэй.
Бүх төрийн өмчийн компаниудыг төрд дарамт болдог, хулгай хийдэг, өр зээлд баригддаг байдлаар ажиллуулах шаардлагагүй. Ийм байвал нэг ч төрийн өмчит компани Монголд хэрэггүй. Харин хувийн хэвшлээ илүү дэмжсэн, чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллах бодлогын өөрчлөлтийг хийх нь зөв.
Цаашид хувийн хэвшилд тулгуурласан улс орон болно гэдгээ зарлах хэрэгтэй байна" гэлээ.
Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!