ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттерийн ажлын байрыг унтлагын өрөө болгох Маскийн шийдвэрийг Сан-Франциско хотын захиргаа шалгаж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагийн өглөө ажилдаа ирсэн Твиттер компанийн ажилтнууд оффисын давхар бүрд унтлагын өрөө шинээр байгуулсныг харжээ.

Тэдгээрт орнуудаас гадна шөнийн гэрэлтүүлэг, амралтын тухлаг сандал зэргийг байрлуулсан байна.

Тус компанийг хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө худалдаж авсан тэрбумтан Илон Маск нэг шөнийн дотор ийм өөрчлөлт нэвтрүүлжээ.

Тэрбээр уртасгасан цагаар хонон өнжин ажилладаг хүмүүст дуртайгаа нуудаггүй. Эх сурвалжуудын мэдээлснээр Маск ийм ажилтнуудад зориулан давхар бүрд 4-8 унтлагын өрөө байгуулжээ.

Харин Лхагва гарагт Сан-Франциско хотын захиргааны барилгын хяналтын хэлтэс Твиттерийн оффист шалгалт явуулахаар болсноо мэдэгдсэн байна.

Хотын захиргаанд ирсэн хэд хэдэн гомдлын дагуу шалгахаар болсныг тус хэлтсийн олон нийттэй харилцах албаны захирал Патрик Ханнан мэдэгджээ.

“Бид бүх гомдлыг шалгана. Барилга зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхийг бид хянах ёстой. Богино хугацаагаар байрлахыг оролцуулаад орон сууцны зориулалттай барилгад тавигдах шаардлага ажлын байрныхаас өөр байдаг. Энэ бол хүмүүсийн аюулгүй байдалтай холбоотой шаардлага юм. Сан-Франциско хотын оршин суугч бүр аюулгүй орчинд амьдарч, ажиллах эрхтэй. Хэн ч хуулиас гадуур байх ёсгүй” гэж тэр хэлсэн байна.

Шалгалтын дүгнэлт 72 цагийн дотор гарч, зөрчил илэрвэл зохих арга хэмжээг авах гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [59.153.115.227] 2022/12/9
Уртасгасан цагаар ажиллаад ширээгээ налаад унтвал хүний эрх зөрчигдөхгүй, харин ширээ налж биш орон дээр унтвал хүний эрх зөрчигдөнө.
3 | 2 Хариулах
Зочин [124.158.113.3] 2022/12/9
"Сан-Франциско хотын оршин суугч бүр аюулгүй орчинд амьдарч, ажиллах эрхтэй. Хэн ч хуулиас гадуур байх ёсгүй” гэж ээ. Хүнээ дээдэлдэг нийгэмд чиний тэрбумтан эсэх хамаагүй аж.
3 | 0 Хариулах
зочин [59.153.115.227] 2022/12/9
Уртасгасан цагаар ажиллаад ширээгээ налаад унтвал хүний эрх зөрчигдөхгүй, харин ширээ налж биш орон дээр унтвал хүний эрх зөрчигдөнө.
2 | 0 Хариулах
Угасаа барахгүй ээ [103.26.195.34] 2022/12/9
Цайны цагаар л шаалцадагшд... баяжчихсан гар б.а дэн буудал өдрөөр ажиллуулаад !!!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.106] 2022/12/8
Манайд унтлагын байвал алнаа тэ ХАХАХ. Архидаад шаачна биздээ манай оркууд. эсвэл бөгс бөөрний ажлын талбар болгоод
7 | 0 Хариулах
[66.181.189.237] 2022/12/8
SANSARIN PUUJIN HIIJ BAIGAA HUN AJILCHID NI TSALINGAAR ZODUULNA SHUUDEE
2 | 0 Хариулах
Зочин [64.119.18.63] 2022/12/8
Тэсла хамгийн бага цалинтай компаниудын нэг
0 | 2 Хариулах
badamluvsanbonjigo [202.21.124.132] 2022/12/8
orgy
0 | 0 Хариулах
Startup [66.181.166.35] 2022/12/8
Манайх шиг жижиг it гийн компанид ингэж унтах тансаглал байна. Ширээ дэрлээл унтаж байна. Тэгээд жоохон цалин тавих гэхээр татвар ихэнхий авчихна. Гэхдээ амьдрах сайхан шүү
8 | 0 Хариулах
Зочин [202.179.21.237] 2022/12/8
IT компаниас нэг төлбөр авдаг. тэр буруу.
2 | 0 Хариулах
[66.181.189.237] 2022/12/8
YER NI HARAAD BAIHAD YAPON MAYAGIN MENTALIDAD YAVAAD BAIH SHIG BGAN,TSALIN UNDUR SAIN AJIL,YAPOND BUR 3,4 TSAG UNTDAG HUMUUS IH BAIDAG YUM BILEE,ERUUL MEND L HETSUUDEH BAIHDA,TSUS HARVALT GEED,BI CH BAS HUNGUN TSUS HARVAJIL BAILAA,
0 | 0 Хариулах
Зочин [192.82.92.181] 2022/12/8
hun n ooroo sain duraaraa ajillay honoy gd bgaa bol yaah we. bas sonin l asuudal yum.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.237] 2022/12/8
Тэгэвэл жишээ нь: өдрийн 30 минутын завсарлагаа хийхгүй гэдэг хүмүүст хууль зөрчихгүйн тулд заавал 30 минут цалингаас чинь суутгана гэхээр нам болдог.
0 | 0 Хариулах
fsdfsfd [124.158.90.46] 2022/12/8
Уг нь шөнийн ажилтай хүмүүст амралтын өрөө байвал гоё ш дээ.
5 | 0 Хариулах
Зочин [202.179.21.237] 2022/12/8
Манай хот орон сууцны хана нимгэлж арилгаж нураадаг хүмүсийг шалгаад буцаагаад байснаар нь өрөхийг даалгадаг болоосой. Байнга газа хөдлөлтийн чичиргээ мэдэгддэг улс байна, аюултай !
6 | 0 Хариулах
Зочин [208.110.107.70] 2022/12/8
Дарангуйлагч, ажилчин ангийн хөдөлмөрийг мөлжигч
9 | 2 Хариулах
Choir [106.72.213.226] 2022/12/8
Ingej bj l amjiltad hurne shtee
5 | 9 Хариулах
Зочин [202.126.90.160] 2022/12/8
Жинхэнэ улны, арчаагүй гар энд явжийна
2 | 3 Хариулах
Зочин [112.72.6.138] 2022/12/8
Манай хотод алхах зам байхгүй бхад хүний улсад хүн унтаж болох барилгын шааардлага өөр гэж ярьж байх. Гүй мөн хол зөрүүшүү.
20 | 0 Хариулах
Зчн [202.131.227.82] 2022/12/8
Хэлээ юуккүүэээээ
2 | 1 Хариулах