Авлигатай Тэмцэх Газар, шүүх, прокурорын байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу мэдээлэл өгч байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Би сая жагсагчдад хэлсэн. Улс маань өөрийн гэсэн хуультай, төртэй. Хэн нэг хүнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр шууд гэмт хэрэг үйлдсэн мэтээр таамаглаж, нэрлэх боломжгүй. Хүний эрхийг дордуулсан ийм үйлдэл хийхгүй. 100 хүнийг оруулъя гэсэн боловч оруулсангүй.
Хэдүүлээ энэ ажлаа эрчимжүүлье. Засгийн газрын зүгээс дараах байдлаар дэмжлэг үзүүлж ажиллана.
Засгийн газрын агентлагуудын мэдээ мэдээллийг хурдан гаргаж шаардлагатай хүмүүсийг ажиллуулж өгье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажлын хэсэг маань хүрээгээ өргөтгөж ажиллая. Аймаг орон нутгаас эрүүгийн хэргийн мөрдөгч нарыг нэмж, ажлын хэсэг болгон ажиллуулъя гэсэн саналыг хэлэх гэж АТГ, ЦЕГ, шүүх, прокурорын байгууллагынхан та бүхнийг цуглуулсан юм. Маргааш эхлээд бүгдээрээ ажлаа эрчимжүүлье. Бид мөрдөн шалгах ажиллагааны дотор оролцохгүй ба энэ нь хуулиар хориотой.
Мөн "Нүүрсний хэрэгт холбогдсон нэр бүхий улс төрчид нөлөө бүхий албан тушаалтнуудын нэрийг цаашдын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахааргүй бол олон нийтэд ил болгох асуудлыг шийдэж өгөөч. Энэ мэдээллийг олон нийтэд цацсан УИХ-ын гишүүн Т.Доржхандыг гэрчээр дуудаж, яаж гаргаж ирсэн талаарх мэдээлэл авч нэгтгэмээр байна" гэв.
шууд үзэх:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
|