Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны оффис Зайсан руу нүүжээ

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны/БОАЖЯ/ харьяа Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны оффис өнөөдрөөс эхлэн Хан-Уул дүүрэг, Зайсангийн амны Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд шилжин байрлажээ.

Тус газраар үйлчлүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хуваарийн дагуу үйлчлүүлэх боломжтойг мэдээлэв.

БОАЖЯ болон зарим харьяа байгууллагыг хотын төвөөс нүүлгэх шийдвэрийг Засгийн газраас энэ оны есдүгээр сард гаргасан билээ.

Харин нүүлгэн шилжүүлэх ажлын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж байгаа аж.