Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хасхүү 20 нас хүрч, "Ирээдүйн саятнууд"-тайгаа төрсөн өдрөө тэмдэглэлээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Эцэг эхчүүдийн хүүхдийнхээ төлөө зориулах хамгийн чухал зүйл бол хайр энэрэл, анхаарал халамжаас гадна ирээдүйгээ бүтээхэд нь тусалж дэмжих явдал байдаг. Тиймээс ч ХасБанк хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж, санхүүгийн бат бэх суурийг тавихад нь эцэг эхчүүдэд дэмжлэг болох зорилгоор 2002 онд Монголд анх удаа хүүхдэд зориулсан урт хугацаат хадгаламжийн бүтээгдэхүүнийг гаргасан.

Хойч үе маань ирээдүйдээ итгэлтэй, боловсрол мэдлэгтэй иргэн болохыг бэлгэдэн “Ирээдүйн саятан” хэмээн нэрлэсэн уг хадгаламж, түүний бэлгэдэл дүр болох “Хасхүү” өнөөдөр 20 нас хүрлээ.

Хасхүүгийн төрсөн өдрийн баярыг Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Блью Скай тауэрт тэмдэглэн, энэ жил мөн Хасхүүтэй хамт 20 нас хүрч буй анхны Ирээдүйн саятнуудынхаа төлөөлөл 6 залууг урьж, төрсөн өдрийн мэнд хүргэн тус бүр хоёр сая төгрөг бүхий FIFA World cup Visa карт бэлэглэлээ. Анхны ирээдүйн саятнуудын маань нэг нь гадаад сурч буй шалтгаанаар ирж чадаагүй бол нөгөө нь цэргийн алба хааж байгаа тул ээж нь ирж бэлгийг нь гардаж авлаа.

зураг
 

Хасхүү маань 20 жилийн ойгоороо цаг үетэйгээ нийцэж, цар хүрээгээ тэлж, илүү олон хүүхдүүдэд ирээдүйн саятан болох боломжийг нээхээр дүр төрхөө шинэчилж байна.

зураг
 

Шинэчлэгдсэн Хасхүү маань хүүхэд багачуудад олон олон бэлэгтэй эргэн ирснийг дуулгая. Тухайлбал, 11-р сарын 1-ээс 12-р сарын 1 хүртэл Ирээдүйн саятан хадгаламж нээсэн, хадгаламждаа орлого хийсэн хүүхэд бүрд Хасхүүгийн гарын бэлэг өгөхөөс гадна азтай 5 хүүхдийг шалгаруулж, тус бүр 1 сая төгрөгөөр урамшуулах болно.

Түүнчлэн Хасхүү маань ээж аавынхаа нар нь болж энэ хорвоод мэндэлж буй энхрий бяцхан үрсийг ч орхилгүйгээр, 1-р төрөх болон Гурван гал эмнэлгүүдэд шинээр төрсөн хүүхдүүдэд 50,000 төгрөг бүхий “Ирээдүйн саятан” хүүхдийн хадгаламж нээлгэх эрхийн бичгийг бэлэглэж байна.

Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламж нь эцэг эхчүүдийн найдвартай туслагч байж, олон мянган хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөлдөө хүрэх шат нь болсоор ирсэн бөгөөд өдгөө Монгол Улсын 5 хүүхэд тутмын 1 нь ирээдүйн саятан хадгаламж эзэмшигч байна.

Хүүхэд бүрийн ирээдүй гэрэлтэй байг.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.