ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай тогтоолыг нийтийн зөвшилцлөөр баталлаа

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны 2022 оны аравдугаар сарын 28-ны өдөр болсон хуралдаанаар манай улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр баталсныг Гадаад харилцааны яам мэдээллээ.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд уг тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ Монгол Улс цөмийн зэвсэггүй статусын 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгээс ангид дэлхийг цогцлоох үйлсэд оруулж буй манай улсын бодит хувь нэмэр, хүчин чармайлт гэдгийг онцлов.

Түүнчлэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дэмжих зорилгоор цөмийн зэвсэгтэй 5 улс 2000 онд Хамтарсан мэдэгдэл, 2012 онд Хамтарсан тунхаглалын ач холбогдлыг тэрбээр цохон тэмдэглэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг 1998 оноос хойш 2 жил тутам хэлэлцэн баталдаг. Энэ жилийн чуулганы Нэгдүгээр хороогоор баталсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолд нийт 46 улс хамтран зохиогчоор нэгдэн оров.
 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.120.126] 2022/10/30
Яг одоо цөмийн зэвсэгтэй орос улс цөмийн зэвсэггүй украйн улсын газар нутагыг нь булаан дээрэмдэж цэргийн түрэмгийлэл үйлдэж байна! Цөмийн зэвсэггүй улсыг хөрш орос улс ингэж дээрэлхэж байхад НҮБ юуч хийж чадахгүй байна!
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.20] 2022/10/30
Орос, Украйны алиныг нь ч дэмждэггүй, түдгэлзсэн санал өгдөг. Түдгэлзэх санал өгөх эрх нь НҮБ-ын дүрэм журмаар олгогдсон байдаг. Олгогдсон эрхээ л эдэлж байна.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.24.118] 2022/10/30
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд Oros ulsiig demjeed sanal ogdog, haigaad oldohgui bsan hun ingeed garaad irdeg yum baij
4 | 1 Хариулах
zochin [66.181.189.240] 2022/10/30
Энэ хүн дэмждэг юм биш Монголын төр засгаас даалгавар өгдөг
6 | 0 Хариулах