• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бенгалын гал, салютаас үүдэлтэй галын аюулаас хамгаалах сургалт явуулав

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу “Галын аюулаас урьдчилан сэргийлэх тухай” сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газар, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс явуулжээ.

Ингэхдээ Нийслэлийн Боловсролын хэлтэс, Засгийн газрын тусгай сан болох Цэвэр агаарын сан, “Цогт консалтинг” ХХК-тай хамтран ерөнхий боловсролын 35, 58 дугаар сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан байна.

Сургалтаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар арга зүйн зөвлөгөө өгч, галын аюул, хор уршгийн талаар мэдэх, гал гарч болзошгүй зүйлтэй болгоомжтой харьцах, цахилгаан хэрэгслийг зөв хэрэглэх мэдлэгтэй болох, баяр ёслолын үеэр хэрэглэдэг бенгалын гал, салют, динамит зэрэг зүйл нь найдваргүй бөгөөд болгоомжгүй үйлдлээс болж эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирч болзошгүй, гал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, галын дуудлагыг хаана хандаж мэдэгддэг талаар мэдээлэл олголоо. Сургалтад нийт 1200 гаруй сурагч, багш хамрагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг