Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай 20,000 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгж, төлөөлөлтэй уулзан, олон санал хүлээн авсан.
Тэд хуулийн этгээд байгуулахаас эхлээд хүндрэл бэрхшээлтэй тулгардаг гэсэн. Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжийг бүртгэж авахад хөрөнгө оруулах хувь хэмжээг бэлнээр төвлөрүүлж буй дүн өндөр байгаа гэж байна. Мөн зарим хуулийн эрх зүйн орчин өөр хоорондоо зөрчилддөг зэрэг олон хүндрэл ярьж байгаа. Тухайлбал, ашигт малтмалын лицензтэй холбоотой орон нутгийн захиргаанаас гаргаж буй шийдвэрүүд гадаадын хөрөнгө оруулагчдыг үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болгож буйг хэлсэн" гэлээ.
Мөн гадаадын хөрөнгө оруулагч нараа тонон дээрэмдсэн асуудалд тодорхой хэргүүдийн түүврийг гаргаж байна гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!