Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар ярилаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Авлигатай Тэмцэх Газраас Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Одоогоор 10 гаруй хүнийг яллагдагчаар татаад шалгах ажиллагаа дуусах шатандаа орж байгаа гэсэн мэдээллийг авсан.
Мөрдөн шалгах ажиллагаа дууссан тохиолдолд хэрэг шүүх рүү шилжинэ. Шүүх рүү шилжмэгц урьдчилсан хэлэлцүүлэг явагдана. Үүний дараа гэм бурууг тогтоох шат дараалалтай ажиллагаанууд явагдахаар байгааг хэлье" гэв.
Тэрбээр энэ талаарх мэдээллийг АТГ хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс асуух нь зүйтэйг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!