Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: Эмч, ажилчдын хувийн эмнэлэг, сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг шалгаж нэг мөр болгох асуудлаар АТГ-т хүсэлт тавьсан

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын гишүүд мэдээлэл хийх үеэр цаг үеийн асуудалтай холбоотой зарим мэдээллийг өглөө. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “"Өргөө" амаржих газрын асуудал олон нийтийн дунд ил болж, захирал ажилчдын хоорондын зөрчил, салбарын асуудлыг хөндөх үндсэн шалтгаан болж гарч ирснийг хэлэх нь зүйтэй.

"Өргөө" амаржих газарт болсон үйл явдалтай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж эхэлсэн. Уг гарсан асуудал нь үйлдвэрчний эвлэл, ажилчид, удирдах баг бүрэлдэхүүний хооронд гарсан зөрчлийн улмаас үүдэлтэй гэж урьдчилсан байдлаар ойлголт авч ажиллаж байна.

Засгийн газраас энэ асуудлыг салбарын хэмжээнд харах нь зүйтэй гэж үзсэн. Тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ, сувилгааны чиглэлээр ажилладаг эмнэлгүүдэд түлхүү анхаарал хандуулна. Мөн салбарын хэмжээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулна.

Эмнэлгийн эмч, ажилчдын хувийн эмнэлэг буюу сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлуудыг шалгаж нэг мөр болгох асуудлаар миний бие АТГ-т хүсэлт тавьсан" гэлээ. 

2022 оны есдүгээр сарын 1-31-ний өдрүүдэд 11-11 төвөөр дамжин эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал нийт 331 иргэнээсирсэн. 278 иргэний гомдлыг зарчмын дагуу шийдвэрлэжээ.

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/519337309619911