Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

БШУЯ: Монгол Улсын Их Сургуулийн нэрийг өөрчилнө гэдэг нь ташаа мэдээлэл

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад дээд боловсролын тогтолцоо үүсэн бий болсны 80 жилийн ойн баярын хурал төрийн ордонд болж байна. 

Хурлын үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан энэ ондоо багтаж, Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн нэрийг Монголын Үндэсний Их Сургууль(МҮИС) болгон өөрчилнө гэж хэлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа. Тэгвэл уг мэдээлэл ташаа болохыг БШУЯ-наас мэдэгдэж, сайдынхаа тайлбарыг цахим хаягтаа байршуулсан байна. 

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Энэ түүхийг МУИС бичиж үлдээсэн.

1992 онд Ардын их хурлын тогтоолоор МҮИС гэх нэр МУИС-д олгогдсон. Тиймээс МҮИС гэдэг нэр нь МУИС-ийн оюуны өмч. МУИС-ийн өнгөрсөн 80 жилийн түүх, ололтоор бичигдсэн түүх. Тиймээс хэн нэгэн этгээдийн хууль бус үйлдлээр, хэн нэгэн этгээдэд МҮИС гэх нэр өмчлөгдөж, ашиглагдаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг.

Иймд 80 жилийн ойн хурал дээр МҮИС хэмээх 80 жилийн түүхэнд бий болгосон үндэсний брэнд нэрээ МУИС-д хадгалагдаж үлдэх ёстой гэсэн шийдвэр гарч байгаа. Маргаан олон жил үргэлжилсэн, хамгийн сүүлд МУИС-аас гаргасан маргаанд бид ялсан. МҮИС гэх нэр МУИС-д буцаж, оюуны өмч болж хадгалагдах эрх зүйн орчин бүрдэж байна" хэмээн хэлжээ.

https://fb.watch/fYM19iNzLC/