ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

ПОДКАСТ №2: Санхүүгийн залилан

ikon.mn
2022 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ургац хураалт, хичээлийн шинэ жил, өвлийн бэлтгэл гээд санхүүгийн хувьд ачаалалт ихтэй намрын сарууд үргэлжилж байна. Эрэлт хэрэгцээ ердийн үеийнхээс илүү нэмэгддэг энэ мөчлөгийн үед санхүүгийн төлөвлөлтөө оновчтой хийх нь хувь хүний зүгээс шаардах чухал хариуцлага юм. 

Мөнгөө зарлагадсан зарцуулалт бүхэн нь үр ашигтай байх шийдвэрийг гаргахад танаас зөв хандлага, ухаалаг сонголт басхүү мэдлэг, мэдээлэл шаардагдах болно. 

Монголбанкнаас санаачлан эхлүүлсэн энэ удаагийн подкастад мэдлэг мэдээлэлд тулгуурласан санхүүгийн боловсрол, санхүүгийн залилах гэмт хэргийн тухай хөнджээ. 

Хэдийгээр санхүүдээ тооцоотой хандаж чадаж байгаа ч хөндлөнгөөс хэн нэгэн этгээд таны эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, хууран мэхлэх замаар мөнгийг тань залилах эрсдэл бий гэдгийг анхааруулсан байна. Санхүүгийн залилан луйвар нь хүнд юу илүү хэрэгтэй байна тэр зүгт овоо хараагаа тусгаж байдаг хууран мэхлэлт тул та бай нь болохгүйн тулд өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? 

Эдийн засагт илүүтэй их мөнгө эргэлдэх шаардлага үүсдэг намрын эхэн саруудад хичээлийн шинж жил эхлэхийг далимдуулж, гадаадын их дээд сургуульд оруулах, виз гаргаж өгөх нэрийдлээр мөн хөдөө орон нутгаас оюутнууд ирэхтэй зэрэгцэн байрны түрээсийн эрэлт дээр тулгуурлаж, орон сууцны хуурамч гэрчилгээгээр залилан хийх зэрэг улирлын чанартай залилан үйлдэгддэг байна. 

Энэ оны эхний долоон сарын байдлаар бүртгэгдсэн залилах гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өссөн тухай ЦЕГ-аас мэдээлсэн. 

Тиймээс та хэнд итгэж, хэнд хандах вэ? гэдгээ сайтар бодож шийдээрэй. 

ПОДКАСТ:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
IHC [193.176.86.51] 2022/9/30
хамгийн том залиланг хамар доор чинь IHC хийсэн байхад эргүү цагдаа нар
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.78] 2022/9/30
Сошиал медиагаар өндөр орлого олох өндөр цалин амласан зарууд бүгд санхүүгийн залилангууд.
0 | 0 Хариулах