Хавдар Судлалын Үндэсний Төвийн дугуй танхимд
09:00-13:00 цагт “Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форум-Хавдрын туяа эмчилгээ” сэдэвт хавдрын туяа эмчилгээний тухай сүүлийн үеийн шинэ мэдээллүүд бүхий “Нээлттэй лекц” болно.
Нийслэлийн иргэний танхимд
10:00 цагт Нийтийн тээврийн богино эргэлтийг өргөжүүлэн нэвтрүүлэх талаар иргэдийн дунд сонсох ажиллагаа зохион байгуулна.
МУИС-ийн Номын санд
10:00 цагт МУИС-ийн түүхтэй холбоотой 700 гаруй ном, бүтээл дэлгэгдэх “МУИС – 80 жил” номын үзэсгэлэнд нээгдэнэ.
Туушин зочид буудлын 5 давхар "Соёмбо" танхимд
10:00 цагт “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулагдаж байна.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:00 цагт Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд
11:00 цагт "Хил хязгааргүй номын сан" Төслийн нээлт болно.
Мишээл Экспо төвд
12:00 цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэгдсэн "ECO MONGOLIA EXPO- 2022" үзэсгэлэн яармагийн нээлт болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
12:00 цагт Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан зохиолч Д.Жамъян мэдээлэл хийнэ.
Эрүүгийн цагдаагийн албаны байранд
12:00 цагт Эрүүгийн цагдаагийн албаны байран дээр Цагдаагийн ерөнхий газраас Улсын хэмжээнд зохион байгуулж буй "Илрүүлэлт-Оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|