ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Новосибирск, Екатеринбург руу нислэг нээж, ОХУ-ын иргэд Монголоор дамжин Ази, Номхон далайн орнууд руу зорчих боломжийг бүрдүүлэхээр тохирчээ

А.Намуун, iKon.mn
2022 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын тээврийн ажлын хэсгийн ээлжит хурал есдүгээр сарын 26-27-нд Москва хотноо болжээ. Хуралдааныг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Тээврийн яамны орлогч сайд В.И.Иванов нар удирдан явуулсан байна.

Хурлаар хэлэлцэж, тохирсон гол асуудлуудыг хүргэж байна.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас авсан МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд хоёр тал хувь тэнцүү хэмжээгээр нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх, уг хувь хөрөнгийг оруулах арга хэлбэрийг тохирчээ. Дүрмийн санг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколыг байгуулах ажлыг түргэвчлэн ойрын хугацаанд гарын үсэг зурахаар тохиролцов.
"Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээвэрлэлтийн үнэ тарифыг уул уурхайн гаралтай экспортын бүлэг ачаа болон зорчигч тээврийг нэмэгдүүлэх, замын засвар, техник технологийн шинэчлэлт хийх, хилийн төмөр замын боомтуудын дэд бүтцийг сайжруулах, шинээр баригдаж буй болон төлөвлөгдсөн төмөр замын төслүүдэд хамтран ажиллахаар тохиролцон баталжээ.
Оросын Засгийн газрын тэтгэлгээр их дээд сургуулиуд, Оросын тээврийн их сургуульд сургах оюутнуудын тоог нэмэгдүүлж, тээврийн бүх чиглэлээр бакалавр, специалитет (5 жилийн дээд боловсрол), магистр, аспирантурын хөтөлбөрөөр сургах боломжийг бүрдүүлсэн байна.
Хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин гуравдагч улс руу ачаа тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн тоо хэмжээ, төрөл зүйлийг тохирч, солилцох арга замыг хэлэлцэн тохирч шийдвэрлэжээ.

Монгол Улсын баруун бүс нутагт ОХУ, БНХАУ-ыг холбосон АН-4 чиглэлийн авто замын барилгын ажил дуусаж, олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдсэнийгмэдэгджээ. Ковид-19 цар тахлаас сэргийлэх хязгаарлалтын дэглэм буурч хил нээгдэхэд гурван улсын хамтарсан туршилтын тээврийг явуулахаар санал солилцсон байна.

Монголын талаас ОХУ-ын Новосибирск, Екатеринбург хотууд руу нислэг нээж ОХУ-ын иргэд Монгол Улсаар дамжин Ази, Номхон далайн бүсийн орнууд руу зорчих боломжийг бүрдүүлэхээр тохиров.

Тээврийн ажлын хэсгийн дараагийн хуралдааныг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтсон байна.

 

Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ТЭНЭГЛЭЛ
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [1.230.76.219] 2022/10/2
Яг үнэн өмнөд ази руу явуул өвөл ядаж хөлдөж үхэхгүй гэж ятга
0 | 0 Хариулах
Зочин [202.5.205.34] 2022/9/30
INGEj NAIHAAR ZUGEER OROSD DAGAAR ORCHOOJ TER N DEER
0 | 1 Хариулах
Зочин [103.161.242.166] 2022/9/30
Өмнө нь шууд нислэг хийх хотынхоо тоог нэмэх гээд Юманай талаас зөндөө л ярьж хэлж гуйж байхад тоодоггүй байсан дурак иванууд өөрсөд нь хэрэгиэй болохоор л нэг юм зөвшөөрч нтр. Бас МУын ЗГ яаж ийж байгаад төмөр замаа Оросоос салгаж аваачээ.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.21.122] 2022/9/30
маш зөв
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.91] 2022/9/30
0 | 0 Хариулах
Зочин [107.2.207.39] 2022/9/30
orostoi yamar ch toxiroo geree eldeviin yumaar xolbogdmoorgyi baina, zugeer l zaigaa bari
1 | 2 Хариулах
Тэнэг иван [64.119.22.153] 2022/9/29
Нохойн гөлөгнүүд Казакстаныг хар өөрсдийгөөхар
0 | 3 Хариулах
Зочин [103.26.195.1] 2022/9/29
Энэ нэг аль 1945 оны балай гэрээгээ хувхай оросууд шинэчлээчээ. Төмөр замаа 2 эгнээ болгож цахилгаан зүтгүүртэй болгоочээ. Америкийн Мянганы сорилын сангаас иөнгө авах гэтэл оросууд авахуулаагүй. Өөрсдөө УБ төмөр замд юу ч хийхгүй хуучин зүтгүүр вагонуудаа шахаад сууж байдаг. Манай улсаар хойноос урагш явж байгаа ганц төмөр замын ихэнх ачааг оросуудын нефть, мод эзэлдэг. Яамаар ч юм дээ
10 | 1 Хариулах
Зочин [202.9.46.247] 2022/9/29
19р зуунд гацсан, дэлхийн хамгийн хоцрогдсон төмөр зам. Ичмээр. Яаж ийж байгаад Оросуудаас салж Герман Японы дэмжлэгээр хөгжүүлэх юмсан.
3 | 1 Хариулах
Зочин [150.129.141.182] 2022/9/29
Hog gej...hezee ene neg te1 oros setgelgeeneesee salah humuus bgaa yum be? Gajig ivaanuud daa hairtai gej...uhej bsan ch hairlaad uheh yum shig bgaa
2 | 0 Хариулах
Зочин [79.110.53.28] 2022/9/29
Монголын эрх баригчид ёстой тэнэг байна, цаг үеийн боломжийг ашиглаж чадахгүй долларгүй болоод сууж байна. Элчингүүдээрээ албан уулзалтууд хийлгээд эдийн засаг, эрчим хүч, газрын тосны бие даасан байдалтай болох сонирхолтой байна бид одоогоор өөрсдийн байр суурийг шууд илэрхийлэх боломжгүй хэтэрхий хараат байна гэж хэлээд л европ, япон, америкаас их боломжийг бие болгох бүрэн боломжтой цаг үе байхад арай арай бүр тэр японы эсрэг цэргийн сургуулалтанд нь очиж байдаг бүр хөлдүү. Хятад дээр хүртэл очоод энэ бүдүүн царигтай хамаг доллараараа чанаргүй хийгдсэн төмөр замаа нарийн болгож бариулаад дээрээс нь хурдны галт тэрэг хүртэл авч болох цаг үед яагаад долларгүй болоод ганцаараа түгжигдсэн юм шиг сууж байгааг ер ойлгохгүй байна.
7 | 1 Хариулах
Зочин [202.9.46.81] 2022/9/29
Буриад ээжүүд Монголыг зорьсон хөвгүүддээ хэлсэн захиас; ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 09-р сарын 21-ний өдөр хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласны дараа Оросын олон мянган иргэн гадаад орныг зорьсон. Сүүлийн үеийн мэдээллээр 200 мянга орчим иргэн хилийн чанадыг зорьсноос 3,8 мянга нь Монголд иржээ. Монголд ирсэн ОХУ-ын иргэдийн ихэнх нь Монголтой хамгийн ойр Буриад, Эрхүү мужаас ирсэн залуус байгаа юм. Монголд ирсэн залуус, тэдэнд туслах хүсэлтэй монгол иргэд нэгдсэн Телеграм сувгийн "Монгол чат" группт нэгэн хэрэглэгч буриад хөвгүүдэд өгсөн захиасыг дайжээ. Телеграм суваг дахь постод өгүүлснээр, Буриадын оршин суугч Валентина Романова "Ах дүүгийн харилцаат Монгол руу явсан буриадуудад" хандсан бөгөөд "бүлэг байгуулж, цуглан уулзалдаж, ахлагчаа томилж, асуудлаа шийд, та нар боловсролтой хүмүүс" гэж анхааруулсан байна. Цаашлаад "Бид та бүхнийг үндэс угсаагаа хамгаалж үлдэхийн үүднээс л явуулсан юм, тиймээс биеэ зөв авч яваарай" хэмээгээд дараахи захиасыг өгчээ.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.81] 2022/9/29
1) Битгий уу, бааранд битгий ор 2) Ард чинь эхнэр хүүхэд, ээж, эгч дүү чинь үлдсэн гэдгийг битгий март 3) Нэгнээ хүндэл, нэгэндээ гар сунга 4) Та нар айлд зочилж байгаа гэдгээ битгий март! 5) Нэгэндээ битгий худлаа ярь, их зангаа бүр мөсөн март 6) Ажиллахаас битгий ай, ямар ч ажлыг гололгүй хий, эх орондоо ажиллаж байсан шигээ л ажил хөдөлмөр хий 7) Мөнгөтэй хүмүүс нь өөрийн бизнесээ нээ, одоогоор юу ч хийж чадахгүй байгаа бусдадаа зориулж ажлын байр гарга 8) Нэгдмэл бай, ажилла, нэгэндээ тусла. Та нарын эхнэр, ээжүүд бид, та нарыг биеэ зөв зүйтэй авч явж, бидний итгэлийг хөсөрдүүлэхгүй гэдэгт найдаж байна. Та нар бол бидний ирээдүй! Түүнчлэн энэ "Монгол чат"-д саяхан Буриадын оршин суугч холбогдсон таагүй хэргийн талаар харамсан ярьж, буриадууд нэгэндээ "архи уухгүй, зугаацаж цэнгэж явахгүй" байхыг захиж, "одоо зугаацаад явж байх цаг нь биш" хэмээн анхааруулжээ
6 | 0 Хариулах
Зочин [107.116.83.59] 2022/9/29
Ерөнхийлөгч Путин барууны ачааны машиныг Оросын нутаг дэвсгэрээр нэвтрүүлэхийг хориглох эрхийг засгийн газарт олгосон зарлигт пүрэв гарагт гарын үсэг зурлаа.
1 | 1 Хариулах
Wavy [202.55.188.91] 2022/9/29
Manaihan zuger orosuudad umduu tailaad ashigluulaad bdag shass.
2 | 0 Хариулах
Zochin [202.126.90.98] 2022/9/29
Manai ter zasag hoorondoo irgedee ulnii gej yridag ni notologdson
2 | 1 Хариулах
Зочин [122.201.22.198] 2022/9/29
Орос руу орвол даатгалгүй шдээ
2 | 1 Хариулах
Зочин [64.119.29.146] 2022/9/29
Зөв, буруудаа гол нь биш. Оросын асуудал орсынх, украйны асуудал украйндаа байгаа биз. Гол нь бид энэ цаг үеийг ашиглаад нэлээ хожоо олж болох мэт. Бидэнд хожоо олохоос биш нус цэр, нулимс хэрэггүй
2 | 1 Хариулах
Copy [202.55.188.90] 2022/9/29
Oросын фашистууд Москва СанкПетербург хавийн Oросуудыг 1-р сорт, Москвагаас Красноярск хүртэл бас алс дорнодын Хабаровск хотоос Владивосток хүртэлx Oрос иргэд болон христийн шашинтай эрлийз иргэд нь 2-р сорт, голдуу мусульманчууд Чечен Дагестан Татарууд нь 3-р сорт, эцэст нь улны үндэстэн Монгол төрхтөнүүд нь 4-р сорт гэж хуваажээ. Үүнээс 3 болон 4-p сорт нь Украйнд тулалдаж байхад 1 ба 2-р сортын новшнууд тоохгүй байсан. Харьковын Изюмд ялагдаж шоконд орсон Путин хагас дайчилгаа нэрийдлээр 1 сая цэрэг татахдаа 3 ба 4-p сортуудаас шавхруу хүртэл шавхаaд хүрэхгүй бас 2-р сортноос ачаад эхэлсэн чинь 2-р сортын Oросууд зугтаж байна.
12 | 2 Хариулах
Зочин [202.55.188.90] 2022/9/29
Юү үнэн энэ үнэн шүү. Одоо ядаж зугтах мөнгөтэй боломжтой Оросууд л гадагшаа гарч зугатаж байгаа. Энэ чинь 1 юм хэлээд байгаа биз? Бидэн шиг улны үндэстэн Монгол төрхтөнүүд нь гадагшаа зугтах боломжгүй, гаргах ч гүй байгаа. Тэгэхэд бид Монгол ахан дүүсдээ туслана гээд жинхэнэ биднийгээ доошоо хийдэг жинхэнэ Орос Иван гэгдэх бөгс долоогчдыг нь найр тавьж оруулаад байдаг. Цаагуур яваа гайг наагуур дуудах хэрэггүй шүү
8 | 1 Хариулах
Зочин [202.9.47.146] 2022/9/29
АНУ ЕХ хоёрын зорилго нь ОХУ-ыг задруулах зорилготой. ОХУ задарснаар АНУ ЕХ хоёр БНХАУ-ыг задруулах болно.
5 | 5 Хариулах
Зочин [202.9.46.247] 2022/9/29
Сайхан зорилго доо.
7 | 2 Хариулах
Зочин [192.82.67.51] 2022/10/3
Жоол эрүүл саружлаар бод. Хойноос 5000 хүн орж ирэхэд л бид барьц алдах гэж байгаа шүү дээ. Хоёр хөршид бужигнаан болвол, 5000000 (5 сая) дүрвэгч хил даваад л ороод ирвэл, яах вэ? Манай хилчид, арми нийлээд ч 30000 хүн хүрэхгүй байх шүү, 5 сая хүн ороод ирвэл шууд сонгууль хмйгээд, хэдүүлээ бага ястан үндэстэн болчих юм биш биз?
0 | 0 Хариулах
Ороок Номио [77.24.7.205] 2022/9/29
Ардчилсан ороны хүмүүст Орост сурч үхсэн үлийгээ хийнээ
8 | 4 Хариулах
Зочин [202.9.41.16] 2022/9/29
Тэгж далчигнаж байж хоригт оров доо. Өөрсдийнхөө иргэдийн төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байж юун тэр оросуудыг зөөх энэ тэр.
5 | 5 Хариулах
Зочин [64.119.17.44] 2022/9/29
Зөв. Ингэж байж л нөгөө их яриад байдаг аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ чинь хөгжинө дөө.
4 | 8 Хариулах
Зочин [202.55.188.90] 2022/9/29
Хуцаад байгаачээ. Одоо ихэнх улсууд Оросуудыг оруулахгүй хилээ хааж байна. Дамжиж ниснэ гэсэн Оросууд нь цаашаа гарч чадахгүй Монголд ирээд үүрлээд өлсөж гацхын эрхэнд гэмт хэрэг үйлдэж Монгол иргэдийг хохирооно. Монголчууд эсэргүүцээд босоод ирхээр нөгөө зөнөг Путлер нь "иргэдээ хамгаална" гээд бас цэрэг зэвсгээр дайраад ороод ирнэ шүү дээ тэнэг үмбүүнүүдээ!!! Одоо Оросуудад найр тавьж болохгүй шүү!!!
15 | 10 Хариулах