Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл зэрэг 14 асуудал хэлэлцэв. Хэлэлцсэн асуудал ба шийдвэрийг танилцуулж байна.
Хуралдааны эхэнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж байна.
Тэрбээр "Эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувийн өсөлттэй байна. Инфляц 14.4 хувь, бидний тооцоолж буйгаар ирэх оны хоёрдугаар хагаст инфляцыг нэг оронтой тоонд барих боломжтой гэж үзсэн. Гол асуудал нь төгрөгийн ханшийн уналт юм" гэв.
Түүнчлэн "Оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан валютын нөөц өнөөдрийн байдлаар 2.4 тэрбум ам.доллар болж байна. Иймд нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. 2023 онд Засгийн газар экспортын хэмжээгээ цар тахлаас өмнөх үеийн хэмжээнд хүргэхээр зорьж байгаа.
Мөнгөний нийлүүлэлт нь ч буурч байна. Арилжааны банкуудаас гаргах зээлийн хэмжээ, өрхийн бодит орлого ч буурсан. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн орлого буурч байгаа тул хадгаламжаа хэрэглээндээ оруулж эхэлсэн дүр зураг харагдаж байна. Хадгаламжийн хэмжээ гурван их наяд төгрөгөөр буурсан нь эдийн засаг амаргүй байгааг харуулж байгаа юм" гэлээ.
Энэ удаагийн хямрал урьд өмнөхүүдээс удаан үргэлжилж байгааг ч тэрбээр мөн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
|