"Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал" форум өнөөдөр боллоо. Энэ үеэр Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос сүрьеэгээс улбаатай гутаан доромжлол, ялгаварлан гадуурхлын үнэлгээний үр дүнг танилцуулав.
Дээрх судалгааг хийхдээ 21 аймгийн 88 сум, нийслэлийн есөн дүүргийн 125 хорооны 614 сүрьеэгээр өвчилсөн иргэнийг хамруулжээ. Судалгааны үндсэн үр дүнг танилцуулбал,
Энэ талаар ХЭҮК-ын дарга Ж.Хунан "Дэлхийн хэмжээнд сүрьеэгийн улмаас жил болгон 1.6 сая хүн нас бардаг талаарх тоон мэдээллийг ДЭМБ-аас өгч байна. Сүүлийн таван жилийн байдлаар манай улсад 1,103 хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алджээ. Хамгийн гол нь сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх арга барил, хандлагаа өөрчлөн сайжруулах шаардлагатай байна. Нөгөө талаас энэ өвчний улмаас ялгаварлан гадуурхагдаж буй нь эрүүл мэндийн байгууллагад хандаж, эмнэлгийн тусламж авахгүй байхад нөлөөлж байгаа юм. Сүрьеэгийн улмаас ялгаварлан гадуурхалтад өртөнө гэдэг бол хүний эрхийн асуудал мөн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|