1984 оноос хойш 38 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа Үндэсний ууган үйлдвэрлэгч байгууллага болох “Талх Чихэр” ХК өнгөрсөн 8 сард “ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР, ТОГТМОЛ ОРЛОГО” нэрийн дор 150 ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. Уг өдөрлөгийн үеэр 100 гаруй хүн ажлын байртай, тогтмол орлоготой болж, сэтгэл хангалуунаар ажиллаж эхэлжээ.
“Талх Чихэр” ХК өнгөрсөн 5 сард Францын алдарт круассан буюу давхраат хөөмөл төрлийн бүтээгдэхүүн болох “Delice Pastry” брэндийг зах зээлд амжилттай нэвтрүүлж эхлээд байгаа билээ.
Талх, гурилан бүтээгдэхүүний зах зээлд аль хэдийн өөрсдийн байр суурийг бататгасан тус компанийн хувьд борлуулагч, жолооч гэдэг нь хамгийн чухал хөдөлгөх хүч учраас тус хоёр мэргэжил дээр ач холбогдол өгч, ийнхүү онцгойлон ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа нь энэ ажээ.
Хэрвээ та дээрх хоёр ажлын байранд ажиллах сонирхолтой байгаа бол шууд “Талх Чихэр” ХК дээр очиж бүртгүүлээд ажилтай болох боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 7707-1111, 8929-1919 дугаараас лавлаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!