Уншиж байна ...
Зураг
Зураг

БЕГ: Өдөрт дөрөв болон түүнээс дээш цаг дэлгэц ширтсэн хүүхдүүдэд хөгжлийн хоцрогдол илэрсэн байдаг

Г.Мөрөн, iKon.mn
8 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
gimmeges.com

Улирлын амралтын хугацаанд амьдралын зөв дадал хэвшилд суралцахыг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас сурагчдад хандан зөвлөжээ.

Доорх энгийн дадлуудыг өдөр бүр хийж сурснаар хүүхдийн эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх чухал ач холбогдолтойг тус газраас онцолсон юм.

Тодруулбал 

  • Унтах, сэрэх цагаа зөв тохируулаарай - Тогтмол цагт унтаж, сэрэх цагийн хэмнэл нь биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд эерэг нөлөөтэйг олон судалгаагаар нотолжээ. Тухайлбал хангалттай нойр авах нь анхаарал төвлөрөлт, бүтээлч байдалд сайнаар нөлөөлдөг байна.
  • Өглөө бүр хөнгөн цайлж хэвшээрэй - Өглөөний цай нь өдрийн эрч хүчийг нэмэгдүүлж, оюуны болон биеийн ажиллах чадварыг дээшлүүлдэг. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүсийн суралцах чадвар, анхаарал төвлөрөлт илүү байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
  • Өглөө, өдөр, орой бүр шүдээ угаагаарай - Шүдний эрүүл ахуйг сахих нь амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үндэс юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар өсвөр үеийнхний 9.9% нь өдөр бүр шүдээ угаадаггүй байна.
  • Өглөө бүр хөнгөн дасгал хийж хэвшээрэй  
  • Дэлгэцийн цагаа багасгаж, бүтээлч дадлыг хэвшүүлээрэй - Дэлгэцийн хэт их хэрэглээ нь хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг Японы Тохокугийн их сургуулийн судалгаа харуулжээ. Өдөрт дөрөв болон түүнээс дээш цаг дэлгэц ширтсэн хүүхдүүдэд хөгжлийн хоцрогдол илэрсэн байна.
  • Цэвэр ус тогтмол ууж хэвшээрэй - Биеийн шингэний тэнцвэрийг хадгалах нь эрүүл мэндэд чухал юм. Өдөрт хангалттай хэмжээний ус уух нь бодисын солилцоог дэмжиж, эрүүл мэндийг сайжруулдаг.
  • Өдөр бүр 15-20 минутыг сурсан, мэдсэнээ бататгахад зориулаарай - Тогтмол давтлага хийх нь мэдлэгийг бататгаж, урт хугацааны ой санамжийг сайжруулдаг болохыг боловсролын судалгаанууд харуулдаг.
  • Өөрийнхөө хүсэл, сонирхол хоббигоо хөгжүүлэхэд өдөр бүр 30 минутыг тогтмол зарцуулаарай - Хоббигоороо хичээллэх нь стрессийг бууруулж, сэтгэл санааг дээшлүүлдэг бол сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь бүтээлч байдлыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулдаг.

 

Эх сурвалж: БЕГ