1
2
3
4

Манай улстай нүүрсний урт хугацааны гэрээ байгуулах гэж буй Чайна энержи групп 2023 онд төмөр замаар 570 сая тонн нүүрс тээвэрлэжээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 12 сарын 26
IKON.MN

Манай улстай нүүрсний урт хугацааны гэрээ байгуулах гэж буй Чайна энержи групп 2023 онд төмөр замаар 570 сая тонн нүүрс тээвэрлэжээ 

1955 онд Эрээн-Замын-Үүдийн төмөр зам холбогдож байснаас хойш 69 жилийн дараа Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр замыг БНХАУ-ын төрийн өмчит "China energy" групп компанитай хамтран барихаар болоод байгаа билээ. 

Иймд манай улстай нүүрсний урт хугацааны гэрээ байгуулах гэж буй тус компанийн танилцуулгыг хүргэж байна. 

"China energy" компани нь нүүрс, дулаан, сэргээгдэх эрчим хүч, нефть химийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хамгийн томд тооцогддог Хятадын эрчим хүчний аюулгүй байдлыг хангагч төрийн өмчит групп компани юм.   

Тухайлбал:

  • Нүүрс үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 780 сая тонн
  • Цахилгааны нийт суурилагдах хүчин чадал нь 340 сая киловатт, үүнээс сэргээгдэх эрчим хүчний суурилагдах хүчин чадал нь 124 сая киловатт
  • Төмөр замын ашиглалтын урт 4,266 км
  • Газрын тос болон химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 29.39 сая тонн байна. 

I. Чайна энержи группын 88 нүүрсний уурхайн нийт хүчин чадал нь жилд 780 сая тонн

зураг
 
CHN

Чайна энержи групп нүүрсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын 17 компани, 88 нүүрсний уурхайтай, нийт хүчин чадал нь жилд 780 сая тонн бөгөөд Шаньси, Шэньси, Өвөронгол, Нинся, Шинжаанд уурхайтай. Үүнээс Шэньдун, Мэндун, Шинжаан, Нин-Угийн бүсэд 100 сая тонноос дээш хүчин чадалтай дөрвөн уурхайн бүстэй, эдгээр нь Хятадын эрчим хүчний хангамжийн чухал тулгуур гэж үздэг.

Нүүрсний уурхайг ухаалагжуулах ажил зогсолтгүй явагдаж байгаа бөгөөд 37 сар дараалан сард 50 сая тонныг үйлдвэрлэж байна. 

II. Чайна энержи группийн цахилгаан эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 340 сая киловатт

Чайна энержи группийн цахилгаан эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 340 сая киловатт бөгөөд жил бүр Хятадад үйлдвэрлэж буй нийт цахилгааны 1/7-ийг нийлүүлдэг байна. Үүнээс 130 сая киловатт нь сэргээгдэх эрчим хүч бөгөөд нийт хүчин чадалд эзлэх хувь хэмжээ нь 38.2 хувь юм. Нүүрсний цахилгаан станцууд болон салхин цахилгаан станцууд нь суурилагдсан хүчин чадлаараа дэлхийд тэргүүлж байна. 

III.Чайна энержи группын 2023 онд төмөр замаар тээвэрлэсэн нүүрсний нийт хэмжээ 570 сая тонн

зураг
 
CHN

Чайна энержи группийн тээврийн салбар нь төмөр зам, боомт, далайн тээвэр гэсэн гурван үндсэн чиглэлээс бүрдэнэ. Тус групп нь нийтдээ 4,266 километр төмөр замаар, үүнээс нэгтгэсэн төмөр замын урт 2,408 километр замаар дотоодын олон үндсэн шугамтай холбогдож, хойд талаараа Монгол Улстай хил залгаа Ганцмод боомттой, баруун талаараа Шаньси, Шэньси, Өвөрмонголын томоохон эрчим хүчний баазтай, зүүн талаараа Тяньжин, Хуанхуа, Чинхуандао зэрэг боомтуудтай, Шаньдун мужийн төв хэсэг рүү чиглэсэн нүүрсний тээврийн чухал замуудыг эзэмшдэг.

Чайна энержи групп Хятадын эрчим хүчний нийлүүлэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байна. 2023 онд төмөр замаар тээвэрлэсэн нүүрсний нийт хэмжээ 570 сая тонн. Энэ нь Хятад улсын 1/9 хувийг эзэлж байна. Усан замаар тээвэрлэсэн хэмжээ 260 сая тонн байна. 

IV. Дэлхийд нүүрснээс тос гаргах болон нүүрс-химийн үйлдвэрлэлээрээ хамгийн том групп

зураг
 
CHN

Чайна энержи групп нүүрснээс тос, нүүрснээс олефин гаргах гэх мэт томоохон хэмжээний орчин үеийн нүүрс-хими технологийг идэвхтэй судлан хөгжүүлж, нүүрс шууд шингэрүүлэх, нүүрс шууд бус шингэрүүлэх, нүүрснээс олефин гаргах гэсэн гурван орчин үеийн нүүрс-хими технологийн шугамыг амжилттай нэвтрүүлсэн.

Дэлхийд нүүрснээс тос гаргах болон нүүрс-химийн үйлдвэрлэлээрээ хамгийн том групп юм. Түүнчлэн нүүрс шууд шингэрүүлэх болон нүүрс шууд бус шингэрүүлэх сая тонн хүчин чадалтай технологийг зэрэг эзэмшсэн дэлхийд цорын ганц компани аж. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ГАЙХМААР
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.216.22] 2024/12/29
Бас л том компани юм аа. Гэхдээ манай нүүрсийг авах мөнгөөрөө өөрсдийн замаа барьж байна ш дээ
1 | 0 Хариулах
Уншигч [66.181.180.68] 2024/12/28
Манайх Чайна энержиШиг нүүрсээ боловсруулдаг болж болохгүй юм уу.Ингэж чаддаг болохоороо л Хятад манай нүүрсийг авдаг ганц улс юм байна.Дараа нь манайх бүтээгдэхүүнийг нь өндөр үнээр бараг гуйж авах байхдаа.Хятадууд бодлогоо Зуу зуун жилээр бодчихсон байх юм
0 | 0 Хариулах
Иргэн [139.5.218.176] 2024/12/28
Эрдэнэт, оюу толгой хоёр байхад манай оронд болоо юм бишүү наад хэдийнхээ орлого байхад өөр газруудаа ухаж хөгжинө гэхээ болиоч дээ. Өөр цаана чинь маш олон шинэ технологи гараад ирсэн байна
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.29] 2024/12/27
Чаина группт амжилт хүсэе. Үр ашигтай хамтын ажиллагаа чинь энэ шүү дээ. Битгий намайг бариад идчихээрэй дээ
0 | 1 Хариулах
Зочин [202.126.91.158] 2024/12/27
Ийм том улсын компани яагаад монголын нүүрс рүү шунаад байдагын хамгийн гол нь Хятад улс Монгол улсын газарыг булаах далд бодлого явагдаж байгаа энийг ухаарч ойлгох ухаан манай Данх гэж ёр сайдад байгаа болов уу
1 | 2 Хариулах
Зочин [103.212.162.29] 2024/12/27
Хуцаа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.229] 2024/12/27
За ёстой толгойгоо ажлуулаад зөв хэлэлцээр хийх хэрэгтэй дээ. Хятад жилдээ 1.5 тэр бум тонн нүүрэс хэргэлж бхд бид яагаад 200сая тонн нийлэж чадахгүй гэж.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.189.47] 2024/12/26
Баялгаа зөөж дуусгах ажил л хийгдэж байна даа. Яагаад улс оронд хэрэгтэй үйлдвэр барьдаггүй юм болдоо.
2 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [103.57.93.235] 2024/12/26
Олигтойхон зараадах наад хужаа нартаа
0 | 0 Хариулах
Зочин [109.70.100.69] 2024/12/26
Жэнкочидийг барьж хориоч.
5 | 0 Хариулах
Зочин [59.153.115.247] 2024/12/26
ОЛОН УЛСЫН ҮНЭЭР Л ДИЛЛЭЭ САЙН ХИЙГЭЭРЭЭДЭЭ ОДОО АВИЛГАЛ АВЖ ӨӨРИЙГӨӨ ДОРД ҮЗҮҮЛЭХ ХҮН БАЙХГҮЙЛ БАЙЛГҮЙДЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.244] 2024/12/26
Монголын баялагыг зөөгөөд дууслаа
0 | 1 Хариулах
Зочин [203.91.115.54] 2024/12/26
За Чайна Энержи ч агуу. Гол нь бид Хятадын өмнө ацан шалаа, шахаанд орж буй фактаа дэлгэх ёстой. Үндсэндээ гадаад худалдаанд нүүрснээс гэхэд л ойрын ирээдүйд 30 тэрбум долларыг тавьж туухаар болоод байна. Ийм шахаанд улсыг маань аваачсан хорлооч, Исмэлүүдийг энэ 7 хоногт зарлана гэж Оюун-Эрдэнэ мэдэгдэв шив дээ. Харж л байя.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.235] 2024/12/26
Хэдэн хятад ченж ашиг олдог тулдаа манай нүүрс зарагдаж байгаа.Индонез, оросд цөм цохиулах ямар ч хамгаалалтгүй сул.Нүүрсний хэрэглээ багасах нь тодорхой болсон цаг үе.Жагсагч женкочин үхэрнүүд хэзээ ч ойлгохгүй.Эдийн засаг талаасаа Сумитомо, Шинхуатай хамтраад 50 жилдээ нүүрс хэрэглэхээ болих хүртэл явах боломж байсан.
6 | 0 Хариулах
говь [66.181.184.202] 2024/12/26
Манай говийн ландшафт бол хамгийн зүүн учраас Казахстан болон Арабын орнуудын цөлөөс маш өөр нүүрсний бассейнтай чийг цахиурын аморф нэгдлээр гадарга нь нарны цацрагаас халхлагдсан байдаг. Нүүрсээ ухаж гадарга шимт мандлыг эвдэх тусам бэлчээр түүнийг дагасан амьтан ургамал хүн зонд халгаатай болно
2 | 5 Хариулах
Зочин [103.57.94.136] 2024/12/26
Sanhvvgiin chdbargui bdal baigali orchin hvn ardd ilvv ih hohirol uchruulan tdorhoi hemjeenii ersdliig abj bj ervvl mend baigali orchin mal amitan urgamldaa oruulah sanhvvvgiin chdabhiig bii blgon
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.209] 2024/12/26
Дэлхийн хамгийн их нүүрсний хэрэглээтэй, хамгийн их нүүрс олборлодог, нүүрсний станцаар тэргүүлэгч, гангийн үйлдвэрлэлээр толгой цохидог улсад ийм зэргийн компани байх шдээ. Жаахан юм үзэж нүд тайл айн. Асуудлын гол нь Чайна Энержид дундын зуучлагчгүй орохыг эсэргүүцсэн Монголын үндэсний гэх амиа бодсон компаниуд хужаа гэж нэг талд, нөгөө талд оросууд төмөр зам бариулаагүй гэж хоёр тал болж Засгийг унагах санаатай байна.
2 | 1 Хариулах
Зочин [103.212.162.29] 2024/12/27
Магадгүй, тийм хорон санаа явж байгаа биү
0 | 0 Хариулах