ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Метро төслийн инженер, техникийн ажилтнуудыг сургахаар БНСУ-ын Халла их сургуулийг сонгожээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар метроны бүтээн байгуулалтад ашиглалт, засвар хариуцах инженер техникийн 600 орчим мэргэжилтэн шаардлагатай болж НЗДТГ, ШУТИС, “Духуа инженеринг” компани хамтран ШУТИС-д хоёр жил, БНСУ-д хоёр жил суралцуулах “2+2” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр БНСУ-ын хувийн болон улсын их сургуулиудад хүсэлт тавиад буй.

Хамтран ажиллах санал илэрхийлсэн их дээд сургуулиудаас БНСУ-ын хамгийн анхны хурдны галт тэрэгний бүтээн байгуулалтыг хийсэн Халла их сургуулийг сонгож, гурван талт санамж бичгийг өчигдөр/2024.12.25/байгуулсан байна. БНСУ-ын Пугён, Халла их сургуулийн удирдлагууд метроны мэргэжилтэн бэлтгэх саналаа ирүүлжээ.

Энэ үеэр Халла их сургуулийн захирал Ким Инь Гүон “Хамтран ажиллах болсондоо баяртай байгаа ч, үүнийг дагаад маш их үүрэг хариуцлага ирж байгааг ухамсарлаж байна. Учир нь Улаанбаатарт ирээд түгжрэлээс шалтгаалан иргэдийн хувийн амьдралд ч өөрчлөлт гарч, ихэнх цагаа түгжрэлд зарцуулж буйг ойлгосон. Метро төсөл дээр Нийслэлийн зүгээс маш их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна. Монгол Улсын түүхэнд үлдэх боловсон хүчнийг бэлтгэх ажилд хариуцлагатай хандахаа, сургуулийн зүгээс том хувь нэмэр оруулахаа та бүхний өмнө амлаж байна” гэжээ.

“Халла” группийн охин компаниуд нь автомат жолоодлого болон автомашины эд ангиудын дэлхийн зах зээлд 46 дугаар байрт жагсдаг байна. Тус группийн бааз суурийг түшиглэж монгол оюутнууд чадавхжих бүрэн бололцоотойг онцлов.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [165.132.188.55] 2024/12/27
одоо энэ монголчууд солонгос солонгос гэхээсээ болиоосой
0 | 0 Хариулах
Зочин [202.131.232.156] 2024/12/26
Одоо тэгээд сургуулиа төгстөл нь маниус хүлээхиймуу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.46] 2024/12/26
Халла сургуулиар метрочидоо бэлтгээд халал махаа гадаад зараад л сайхан цаг ойртох болтугай.
0 | 0 Хариулах
Зочин [185.40.4.22] 2024/12/26
Хаха одоо нөгөө төрийн албаны хэдэн өлөн нь очоод ажил хийгээ шаачихна. Согтуу зодолдоод нэгнийгээ алчихгүй харь улсын охид хүүхнүүдийг хүчиндчихгүй бол юуугхэв
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.172] 2024/12/26
Тэг зогсолт болж байгаа Улаанбаатарт түгжрэлийг шийдэх арга бол метро. Гэхдээ яахаараа ийм том нутагтай дөнгөж 3,5 сая хүнтэй улсад нэг хот нь л ийм том бүхэл бүтэн 2 сая хүнтэй байдаг юм бэ? Манай төрийн харалган бодлого ийм байдалд хүргэсэн. УБ үсрээд 600-700к хүнтэй л хот байх ёстой байсан юм. Хархоринг хөгжүүлээд 400к болгоод Эрдэнэт, Чойбалсан, Дарханыг 200к хүнтэй болгож Өлгий, Ховд, Баянхонгор, Мөрөн, Сайншанд, Даланзадгад мэт хотыг 100к болтол хөгжүүлж томсгох бодлого явуулах басйан юм. Одоогийн аймгийн төвүүддээ жилд 250 айлын орон сууц бариад байхад л 10-20 жилд бүх айл нь орон сууцанд ороод хот руу нүүх эрмэлзэл төрөхөө болино
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.202] 2024/12/26
Үер болхоор нүхэн жорлонгийн баас шээс метроны хонгилоор дүүрнэ гэж бодохоор
0 | 1 Хариулах
Зочин [118.6.79.2] 2024/12/26
Сургалтанд очсон хүмүүсийн ихэнх нь харлаад алга болно.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.93.230, 165.225.110.218] 2024/12/26
Baahan hamaatan sadan, darga nariin huuhduud yavah nee dee bolih heregtei. Ajluulah toggui baij yun METRO.
1 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/12/26
АЗИД МЕТРОГҮЙ 2,3 ХАН УЛС Л ҮЛДЛЭЭ. ЕР НЬ ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН (АФРИКИЙГ ЭС ТООЦВОЛ) 90 ХУВЬ НЬ МЕТРОТОЙ. ГОЛ НЬ ЯГ УЛНЫ МОНГОЛД МЕТРО ХЭРЭГТЭЙ ЮУ ГЭДЭГ НЬ АСУУДАЛ. АВТУСНЫ ҮНИЙГ 1000 БОЛГОХОД ГОНШИГОНООД ҮХЧИХ ГЭЭД БАЙГАА АРД ТҮМЭН ШҮҮ ДЭЭ. МЕТРО ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙНА БАРИХАА БОЛЬЁ ГЭЭД ЧИМЭЭГҮЙ БОЛЧХООР МЕТРО БАРИАЧ ТҮГЖИРЧ ҮХЛЭЭ ХАТЛАА ГЭНЭ. ЗА ТЭГВЭЛ МЕТРО БАРЬЯ САНХҮҮЖИЛТИЙГ НЬ АНГЛИАС ОЛЛОО, БОЛОВСОН ХҮЧНЭЭ СОЛОНГОСТ БЭЛТГЭЕ, ТЕНДЭР ЗАРЛААД БАРИХ КОМПАНИА ТОДРУУЛЪЯ ГЭХЭЭР МЕТРО ХЭРЭГГҮЙ, ЗЭЭЛИЙГ НЬ БИД ТӨЛНӨ, ХЭЦҮҮ БАЙНА, ҮХЛЭЭ ХАТЛАА ГЭЖ ХУЦАЛДАХ ЮМ. ЯАХ ГЭЭД БАЙДАГ ООРКУУД ВЭ. ГОНШИГОНОЖ ХАНАХГҮЙ БАЙНА УУ.
0 | 1 Хариулах
Зочин [107.122.97.52] 2024/12/26
Эхлээд тог цахилгаанаа найдвартай эх үүсвэрүүдтэй болгочих
1 | 0 Хариулах
Danko [96.248.41.119] 2024/12/26
Bid halamjaa hasuulmaar baina.
0 | 0 Хариулах
Зочин [1.221.43.106] 2024/12/26
Мөнгө угаах нэг арга! Тог цахилгаангүй хэвтэж ацны чинь метро!! Эхлээд утаа нүхэн жорлон ядуурлаасаа өндийгөөд орхиё. Анхнаасаа төлөвлөгдөөгүй хотод барих боломжгүй ээ наад тэнэглэлээ эртхэн зогсоо малнуудаа!!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.131.246.10] 2024/12/26
татвар төлөгчдийн мөнгийг хэлний курсэд зарцуулах нь дээ. Наад сургууль чинь инженер, техникийн сургууль биш байна ш дээ
2 | 0 Хариулах
Hahha [139.5.217.227] 2024/12/26
Hutsaach chinii tatvar gej yu ugaasa yu bsiin halamj avdag durakaa. Surguulia sain sudal muu arhichin minj
0 | 1 Хариулах
Зочин [122.201.31.108] 2024/12/26
Эхлээд утаа нүхэн жорлон хоёроосоо салчихмаар байна.
5 | 0 Хариулах
Зочин [107.122.97.52] 2024/12/26
Айлуудаа тог цахилгаанаар бүрэн хангаж чадахгүй хөхөө өвлийн хүйтэнд тог тасалж хөлдөөж алангаа алдаж байж бас МЕТРО…..МАН-ын авилгачдын нүдэнд овоо унацтай ёндоотой мига төсөл л дөө
4 | 0 Хариулах
Danko [96.248.41.119] 2024/12/26
Teneglelee erthen zogsoo.
0 | 0 Хариулах
Danko [96.248.41.119] 2024/12/26
Tebeglelee erthen zogsoo.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.126] 2024/12/26
.8Z DN ETA
0 | 0 Хариулах