Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Метроны төсөлд ШУТИС, БНСУ хамтран 600 мэргэжилтэн бэлтгэхээр болов

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Метроны төслийг хэрэгжүүлэхэд 600 гаруй инженер техникийн ажилтан шаардлагатай байгаа аж.

Энэ хүрээнд НЗДТГ, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль /ШУТИС/ болон "Духуа инженеринг" ХК нар хүний нөөц бэлтгэх чиглэлд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгуулжээ.

Ингэснээр 2030 онд метро ашиглалтад ороход уг төслийг авч явах боловсон хүчний багаа бүрдүүлэх зорилгоор ШУТИС-д хоёр жил, БНСУ-д хоёр жил суралцуулах 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Үүнээс гадна суралцагчдыг "Духуа инженеринг" ХК-д дадлага хийлгэхээр төлөвлөжээ.

ШУТИС нь 2,000 гаруй багш, ажилтантай бөгөөд 1,000 гаруй нь докторын зэрэгтэй эрдэмтэн, судлаачид.

Цаашид томоохон мега төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд зөвхөн гаднын баг гэхээсээ илүүтэй өөрийн улсын инженерийн чиглэлийн их, дээд сургуулиудад ажиллаж буй эрдэмтэн, багш, судлаачдыг оруулах нь зүйтэй гэсэн байр суурийг нийслэлийн удирдлагуудын зүгээс илэрхийлжээ.

зураг