Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Метроны зөвлөх үйлчилгээний II шатанд Хятад, Орос, Өмнөд Солонгос, Энэтхэгийн нийт дөрвөн компани саналаа ирүүлжээ

Б.Манлай
2024 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод метро байгуулахад зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг өнөөдөр нээлээ.

Энэ тухай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Уг тендерт 11 улсын 20 компани оролцохоо илэрхийлсэн. Эдгээр байгууллагын ирүүлсэн техникийн санал болон бусад шаардлагатай мэдээллийг тусгасан ажлын даалгаврыг боловсруулж, 11 улсын 20 компанийн дунд тендерийг зарласан. Тендер тавдугаар сарын 3-нд нээгдэх байсан боловч оролцогч компаниудаас хүсэлт ирүүлсний дагуу өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны 14:10 цагт нээж байна" гэв.

Тендерийн үнэлгээний хорооны гишүүн "Метро барих үйлчилгээний хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад дөрвөн оролцогч санал ирүүлсэн байна.

  1. ОХУ-ын "NPS Engineering" компани. Тус компани 181 тэрбум 935 сая төгрөгийн үнийг санал болгож, 10,916,100,000 төгрөгийн үнийн хөнгөлөлтийг тооцохоор ирүүлжээ. Нийт тооцсон дүн нь 171 тэрбум 18 сая 900 мянган төгрөг. Тендерийн баталгаанд "International Bank for Economic Cooperation" банкаар дамжуулан 909 сая 675 мянган төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээхээр болжээ.
     
  2. БНХАУ-ын "China Railway Design Coorporation" компани 176 тэрбум 291 сая 108 мянга 298 төгрөгийн үнийн санал ирүүлжээ. Үнийн хөнгөлөлт тооцоолох хүсэлт ирүүлээгүй. "Bank of China" банкаар 909 сая 675 мянган төгрөгийн баталгааг гаргажээ.
     
  3. БНСУ-ын "Dohwa Engineering" Co, Ltd 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Үнийн хөнгөлөлт тооцоолоогүй бөгөөд тендерийн баталгааг системд хараахан оруулаагүй.
     
  4. Энэтхэг улсын "Guangzhou Metro Group" Co, Ltd 145 тэрбум 548 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Үнийн хөнгөлөлт эдлэх санал гаргаагүй. "Bank of China" банкаар дамжуулж 909 сая 675 мянган төгрөгийн баталгааг гаргасан байна" гэж танилцууллаа.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тендерийн үнэлгээний хороо ойрын өдрүүдэд хуралдаж, шийдвэрээ гаргасны дараа дэлгэрэнгүй мэдээлэх юм байна.

Хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтад шалгарсан компани нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм.

Тендерт оролцохоо илэрхийлсэн 11 улсын 20 компани:

зураг