Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-23.0 см цасан бүрхүүл тогтоод байгаа аж.
Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулагт 23.0 см, Увсын Улаангом, Хяргас, Малчин, Завханы Баянхайрханд 15.0 см, Баянхонгорын Жаргалант, Сэлэнгийн Хүдэрт 14.0 см, бусад хэсгээр 0.0-13.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Өнгөрсөн шөнө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр хамгийн хүйтэн буюу -37…-42 градус хоносон байна.
Их Нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29…-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -17…-23 градус, бусад хэсгээр -24…-29 градус хүйтэн хоножээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!