ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Салют буудуулахдаа болгоомжтой байгаарай!

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Иргэд аюулгүй байдлаа хангаж зохих зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудаас салют худалдаж авахыг зөвлөж байна

Баталгаагүй салютыг болгоомжгүй буудуулснаас болж гар, хөлгүй болсон гашуун тохиолдол цөөнгүй бий. 

Тиймээс иргэд пиротехникийн хэрэгсэл буюу салютыг хувь хүний гар дээрээс худалдан авахгүй байх, зөвшөөрөлтэй газраас нь худалдан авч мэргэжлийн хүмүүсээр буудлага хийлгүүлэх хэрэгтэйг НЦГ-аас зөвлөлөө. 

Нийслэлд пиротехникийн хэрэгслийг худалдах зөвшөөрөлтэй хоёр аж ахуйн нэгж нь пиротехникийн хэрэгслийг худалдсан тохиолдолд мэргэжлийн операторчноороо буудлага хийлгэх журамтай юм байна.