“Восток 2022” цэргийн сургуулилалтад оролцохоор ОХУ-д ирсэн Хятад, Монгол цэргүүдийн дүрс бичлэгийг үзүүлжээ
ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр тус улсын Алс Дорнодын бүс нутагт энэ долоо хоногт эхэлж буй “Восток 2022” цэргийн сургуулилалтад оролцохоор ирсэн Хятад, Монгол улсын цэргүүд болон техник хэрэгслийн дүрс бичлэгийг нийтэд үзүүлжээ.
Сургуулилалт есдүгээр сарын 1-нд эхэлж, долоо хоног үргэлжлэх юм.
Уг ажиллагаанд ОХУ, Хятад, Энэтхэг, Монгол, Беларусь, Тажикистан зэрэг 14 улсын 50,000 гаруй цэрэг оролцож байна.
Үүнтэй зэрэгцэн Япон, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт Ням гарагт Японы Кюүшү арал дахь сургалтын талбайд эхэлжээ.
Энэхүү ажиллагаанд Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний 1,400, АНУ-ын армийн 700 цэрэг оролцож байгааг Хятадын Шанхай Медиа групп мэдээлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
