• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлж байна. Энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа аж. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Өнгөрсөн 1.4 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр тогтоол гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 147,393 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг тооцоо байгаа. Үүнээс 14 их, дээд сургуульд 108,000 оюутан суралцаж байна. Цаашдаа бидний баримтлах бодлого нь шаардлага хангасан их, дээд сургуулиудтай байхад чиглэнэ. Их дээд сургуулиуд дээр тавих шаардлагыг өндөрсгөнө.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс,

  • 34 их сургууль
  • 66 дээд сургууль
  • 8 коллеж байгаа юм. 
Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болж буурч байна. Өөрөөр хэлбэл, 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна. 13 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, найман сургуулийг бусад сургуультай нэгтгэсэн. Мөн 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн бөгөөд цаашид шаардлага хангахгүй бол дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно. 

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1,567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана.

40 хүрэхгүй оюутантай, подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай байж болохгүй.

Тиймээс эдгээр их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа юм. Нэг ч оюутны эрх ашгийг хөндөхгүй. Харин ч 1,500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг бид олгож байна. Манай их, дээд сургуулиудын бодлого хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй сул талтай. Их, дээд сургууль төгссөн төгсөгчид маань ажилгүй болдог нийтлэг асуудал бий" хэмээн хэлэв. 

ШУУД:
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
127
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
annnyous [66.181.161.13] 2022/8/22
pesda tr shutisin holbooni surguuliig aytaihn bolgoldo arai jorlon shaas
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.62] 2022/8/21
Монгол улс хөгжиж чадахгүй байгаа шалтгаан ? СОЛОНГОС ПОДВОЛД 20 ЖИЛИЙН ХУГЦАА ӨГСӨН, МОНГОЛ 6 САР ердөө л энэ юм!
0 | 0 Хариулах
Oyutan [66.181.161.47] 2022/8/20
ene tsohitsuulalttai holbootoigoor eron hicheel 10.1nd ehluulj ogoochde 600,700 awaad arai gej muisd orj baihad haagdsan ih surguuliin oyutnuud bas shiljij bolno gej yu gsn vgiiin shalgalt awah heregtei hicheelee tvr hoishluuljgad
3 | 0 Хариулах
zochin [103.212.116.161] 2022/8/20
Яагаад эрэмбэ доогуур сургуулиудын оюутнууд хүссэн их сургуульдаа ордог юм?? Өндөр оноогоор элссэн оюутны эрх ашиг урмыг бодож адилхан босго тавих ёстой юм бишүү?? Сургуулиудаа босгоггүй болгосонтой ялгаа алга !! Тэд ч сайн оноотой бол тэр МУИС-д орох л байсан байх гэхдээ чадаагүй учраас энэ хаагдсан гэх сургуулиудад аргагүйдээ орсон биз! Шалгалт өгүүлж тэдэнд зориулаад босго тавь шударга биш байна. Ахиад сургууль хаалаа гэвэл хэдэн хүн бас ийм байдлаар элсэхийн??
2 | 5 Хариулах
Зочин [66.181.161.101] 2022/8/19
Яагаад төлбөрийн талаар ярихгүй байгаа юм бээ? Хаа сайгүй мөнгөний хямралтай байж улам л төлбөрөө нэмээд байх юм!!!
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.233] 2022/8/19
Шутис-н сургалтын орчин гэж амбаар эрт үеийн төхөөрөмжтэй
1 | 0 Хариулах
[66.181.185.11] 2022/8/19
Sain said!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.196] 2022/8/19
хүрээ дээд сургууль гэж бүткү баахан хөгшин солонгосчуудтай сургууль байнаа хаагад өгөөч
2 | 0 Хариулах
Харин ч 1,500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өнд [202.9.40.60] 2022/8/19
Харин ч 1,500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг бид олгож байна. 1500 МУИС төгссөн хог гарч ирэх нь дээ. 500 хүрэхгүй оноотой улсууд л ийм сургууль сонгодог юм шд. Азтай юм аа.
0 | 1 Хариулах
ИРГЭН [122.201.24.211] 2022/8/19
ДИПЛОМОО ЗҮГЭЭР Л МӨНГӨӨР ӨГДӨГ СУРГУУЛИУУД БАЙСАН ДАА
1 | 0 Хариулах
зочин [202.179.24.227] 2022/8/19
зөв
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.68] 2022/8/19
ХААГДСАН ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН ХҮМҮҮСИЙГ ТӨРИЙН АЛБАНААС ХАСАХ ХЭРЭГТЭЙ БНА. ЧАНАРГҮЙ БОЛОВСРОЛ ,ЧАДВАРГҮЙ ТӨР .
5 | 2 Хариулах
Зочин [202.55.188.81] 2022/8/19
Их дээд сургуулиудад үнэлгээ хийж, 90%-ыг нь хаах хэрэгтэй. 3 сая хүнтэй Монголд 10 их сургууль байхад л хангалттай. Тэр 10 их сургуулынхаа төлбөрийг мэргэжилээсээ хамаарч 40-50 сая болгочих. Багш нарыг нь атестатчилж, чадваргүй багш нар аяндаа шахагдаад боловсролын салбараас арилна. Авъяастай ч боломжгүй хүмүүс нь чадвал тэтгэлэгээ аваад сурна биз. Харин МСҮТ-ыг олшруулж мэрэгшсэн ажиллах хүчин бэлдэх хэрэгтэй байна..
7 | 1 Хариулах
Зочин [202.70.37.128] 2022/8/19
estoi zob ikh deed surguuli nertei kheden khumuusiin mongo olokh argiig taslakh kheregtei mongoliig khamgiin ikh khokhirooj bagaa uildel shuu
4 | 0 Хариулах
Зочин [202.21.108.221] 2022/8/19
МУИС-ыг Өндөрхаан, Анагаахыг Дундговь, ТИС-ыг Дархан, ХААИС Архангай, УБИС Ховд, Их Засгийг Дорнод, Отгонтэнгэрийг Завхан, Шихихутуг Өвөрхангай аймгийн гээд тараагаачээ
2 | 6 Хариулах
Зочин [202.21.108.221] 2022/8/19
Наад 150.000 оюутан, 15.000 багш бүхий дээд сургуулиудаа бүгдийг нь хотоос гаргаж аймгуудад тараан байршуул. Улсын нийслэл хотод тэд үлийгээ хийж шавааралдаад байгаа юм бэ? Тэдний хэрэгцээ хотод лгт байхгүй.
3 | 3 Хариулах
Зочин [192.82.80.224] 2022/8/19
МҮИС нэрийн солиулах хэрэгтэй. Хувийн сургуулиудаас төгсөөд ажилын байранд гарах шаардлага хангалтгүй сургадаг мөнгөний хойноос явдаг сургуулиудыг татан буулгаарай
10 | 0 Хариулах
Зочин [192.82.68.251] 2022/8/19
Хувийн сургууль гэж угаасаа уих гишүүн тэдний мөнгө олдог бизнэс.Өөрсдөө юу ч эдэгүй зааж ч чаадахгүй
6 | 0 Хариулах
Unshigch [64.119.26.159] 2022/8/19
Zov bn . Demjij bn
4 | 0 Хариулах
Зочин [162.23.30.14] 2022/8/19
Браво. Гэхдээ арай л удаан шийдвэр гаргах юм, энэ хооронд бүхэл бүтэн үе хохироод өнгөрлөө. Боловсролын сайд дараа дараагийн шийдвэрүүдийг зоригтой, хурдтай хийж баймаар байна. Итгэл төрүүлдэг ганц сайд шүү дээ.
10 | 0 Хариулах
Зочин [192.82.88.178] 2022/8/19
Энэ хооронд шалгах, засах хугацаа өгч байгаа юм. Маш зөв шийдвэр.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.21] 2022/8/19
Глобал удирдагч гээд бас нэг хог байнаа. Хэн дуртай нь эмч бэлдэх нэрээр мөнгө хүүлэхийг зогсоогоочээ.
11 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.91] 2022/8/19
3,3 сая хүнд 34 их сургууль ккк улсын их сургуулиас бусад сургуулийг хаах хэрэгтэй
6 | 0 Хариулах
Навчаа [66.181.184.11] 2022/8/19
Барилга технологийн коллеж гэж оюутан ы стипёнт дээр хөлжсөн бүлэг хүмүүсийг шалгаж эзэдэд нь мөнгийг нь олгоочээ
8 | 0 Хариулах
Зочин [139.5.216.195] 2022/8/19
20 ios ilvv hreggui de
7 | 0 Хариулах
Oюу эрдэнэ [202.126.90.110] 2022/8/19
Цахим гав 2022 төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна махан толгойт
1 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/8/19
College deed surguuli ni duurch ikh surguuliin status uguhuu boliochee. Doctor iin zergiig zahiin muu oligtoi nomiin sanchgui surguuli olgodog baij taarahgui. manai college deed surguuli yag olon ulsiin tuvshindee ahlah surguuliin tuvshinii labaratory nomiin sanch baihguishd ichmeer hognuud shuu
8 | 0 Хариулах
иргэн [124.158.94.9] 2022/8/19
Аль хавар зогсоох сургуулиудын нэрс гаргах байсан юм .
7 | 0 Хариулах
Oюу эрдэнэ [202.126.90.110] 2022/8/19
Шөнө болж үүр цайхад сайхан мэдрэмж төрнө ,тамхины иш хаявал 50 саяаар торгоно эрүүгийн хуулинд өөрчлөлт оруул энэ нөхөр шархаданд удахгүй очих байхаа
3 | 0 Хариулах
Зочин [133.86.156.20] 2022/8/19
10 хоногийн өмнө хичээл эхлэх хугацааг ярьж болох уу???
5 | 0 Хариулах
Зочин [66.181.177.243] 2022/8/19
Бэрс байгаа юу нөгөө данк даргын төгсөөд гэгээрдэг ккз
6 | 2 Хариулах
Зочин [202.131.225.197] 2022/8/20
haha
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.110] 2022/8/19
Урлагын биe үнэлэгчид
4 | 0 Хариулах
Latin49 [103.229.122.248] 2022/8/19
mongol naadam gedeg ih surguuli baidag gej sonsson unen yumu hudal yumu buu med .
6 | 0 Хариулах
Zochin [202.126.90.110] 2022/8/19
Идэр дээд сургууль төгсөгч нямбаатар улаан нойл оо цаас
9 | 0 Хариулах
хайя [202.9.40.108] 2022/8/19
Ашгүй дээ баяр хүргэе
5 | 0 Хариулах
хай [202.9.40.108] 2022/8/19
Ёстой браво аль дээрийн л ингэх байсан юм.
5 | 0 Хариулах
Latin49 [103.229.122.248] 2022/8/19
etugen uur yu yu ch bilee elgiin yumnuud ih baidag shu mandah ch biluu ineedtei surguuliud baidag.
13 | 0 Хариулах
ИРГЭН [202.9.46.152] 2022/8/19
багшгүй, байргүй, хэдхэн суралцагсадтай хэрнээ бүгдээрээ ИХ СУРГУУЛЬ" нэр зүүсэн, ичиж үхмээр...зарим докторууд нь 5-10 сургуульд бүртгэлтэй...МҮИС гэдэг газар монголын бүх мэргэжлээр сургадаг ойлгомжгүй, "супер" хачин газар бх юм. зөвшөөрлийг нь боловсролын яам өгчихдөг нь сонин...
14 | 0 Хариулах
Зочин [192.82.92.244] 2022/8/19
Бараг дэлхийн бүх юм биш үү? Онгоцгүй байж онгоцны нисгэгч бэлдээд шаады.
6 | 0 Хариулах
Latin49 [103.229.122.248] 2022/8/19
bugdiig n haa hun bolgon oyutan bolood ene ulsad ajil hiideg hun alga.
5 | 0 Хариулах
Зочин [192.82.83.156] 2022/8/19
Монголын үндэсний их сургууль гээд луйварчин сургуулийн нэрийг өөрчлөөчээ сайдаа!
20 | 1 Хариулах
Зочин [202.9.47.30] 2022/8/19
Зүгээр л татан буулгах хэрэгтэй
7 | 0 Хариулах
Зочин [192.82.83.156] 2022/8/19
Зөв шүү зөв дэмжиж байна
8 | 0 Хариулах
Зочин [202.9.46.49] 2022/8/19
200 гаруй их дээд сургуулиас цөөлсөөр байгаад 92 болгосон байсан. Одоо 21 хасагдаж байгаа юм бол 71 их дээд сургуультай болж байгаа юм байна. Тэгэхдээ л 3,3 сая хүнтэй улсад бас л их тоо байна шүү. Узбекистан 30 гаруй сая хүн амтай, ердөө 16 их дээд сургуультай гэх юм билээ.
17 | 0 Хариулах
Hi [202.126.89.179] 2022/8/19
Global monos ikh zasag geed anagaahiin surguuliudiig haagaachee. Aluurchidntugsguj bn shde
12 | 0 Хариулах
Түвшинбайгал [202.21.109.69] 2022/8/19
Их дээд сургуулийг багсгах ажлыг эрчимжүүл хүүхдүүд юу сурахгүй диплом авч байна мөнгөөр хоосон толгойтой төгсөөд лангууны ард зогсож байна шүү
14 | 0 Хариулах
Зочин [107.127.39.63] 2022/8/19
3 хан сая хүнтэй улсад ийм олон ИХ,ДЭЭД СУРГУУЛЬ…..
14 | 1 Хариулах