ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Төрийн өмчийн их сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын зохион байгуулалтын өөрчлөлтийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. 

Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны 293 дугаар тогтоолоор дараах өөрчлөлтүүд орсон гэдгийг тэрбээр онцлов. 

ШУТИС-ийн харьяанд

  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
  • Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
  • Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль
  • Политехникийн коллож

МУИС-ийн харьяанд

  • Завхан аймаг дахь салбар сургууль
  • Дорнод их сургулуь /салбар /
  • Ховд их сургууль /салбар/
  • Худалдаа үлйдвэрлэл их сургууль /Бүрэлдэхүүн/
  • Улаанбаатарын их сургууль /Бүрэлдэхүүн/

ХААИС-ийн харьяанд

  • Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
  • Баянхонгор аймаг дахь салбар сургууль

АШУҮИС-ийн харьяанд

  • Говь-Алтай салбар
  • Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
  • Дорноговь аймаг дахь салбар сургууль

МУБИС-ийн харьяанд

  • Архангайн багшийн сургууль
  • Баян-Өлгий салбар сургууль

Монгол Улсын Консерватор

  • Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж

ДХИС-ийн харьяанд

  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд 

ҮБХИС-ийн харьяанд

  • Цэргийн хөгжмийн политехник коллеж
  • Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.114.229] 2022/8/23
Герман шиг боловсроло үнэгүй гэхдээ шалгуур өндөр,чанартай төгсгөдөг болчихвол одоогийн багш нарын чанар сайжирч Монголын ирээдүйг сайн бэлдэх болно! Багш нараа төрөл бүрийн мэдлэгтэй,ёс зүйтэй болгож маш сайн бэлтгэж байж цааш заах сурагчид нь сйан мэдлэгтэй бүрэн боловсорч гарна. Сурахаас гадна хүмүүжил, хү болж төлөвшихөд нь заавал анхаарах хэрэгтэй. Тийм мундаг хүмүүс төгсвөл Монголын ирээдүй гэрэлтэж хөгжих нь тодорхой! Хүнээс үг сонсож тунгаан боддог, хүнийг хүндэлдэг, гудамж нийтийн дунд биеэ зөв аваад явчихдаг, муу зуршлаас хол мэдлэг боловсролоороо бусдаас онцгойрдог болсон манай залуу үе гээд одоо ч өөр болж эхэлж байгаа. Үүнийг л улам сайжруулаад байх хэрэгтэй! Хэдэн жилийн өмнө архи тамхи хэрэглэдэг,хүнд дээрэлхэж явдагууд өөрсдийгөө атман гдг ысн бол одоо хоцрогдож дэлхийн хэмжээнд сэтгэх ухаантай хүүхдүүд их олон болж ирсэн шүү. Монголд улам олон сайхан багш сурган хүмүүжүүлэгч төрж мэдлэг хүмүүжлийн өндөр боловсрол эзэмшсэн сурагч,оюутнуудыг төгсгөж гаргаасай!
1 | 0 Хариулах
Зочин [202.131.233.179] 2022/8/20
Хэдэн чанаргүй багш захиралууд л боож үхэх гэж оюутнуудыг энэ шийдвэрийн эсрэг турхирч байгаа бизээ. Тоонд биш чанарт анхаарах цаг нь болсоон, чанаргүй сургуулиудыг хаах нь зөв, чанаргүй сэтгэлгүй багш нар өөрсөдөө байраа олцгоо, өчнөөд залучууд чанаргүй дипломтой үлдэж, олом мянган аав ээжүүд сургалтын зээлтэй үлдэж байна
1 | 0 Хариулах
Зочин [202.131.233.179] 2022/8/20
Тоонд биш Чанарт анхаарах цаг нь болсоон болсон, дэмжиж байна
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.81] 2022/8/20
ХИС-ийг буцаагаад төрийн өмчийн сургууль болгох эсвэл МУИС-ийн харьяанд буцааж шилжүүлэх нь хамаагүй дээр... Энэ сургууль хувийнх болсоноосоо хойш мөнгөнийх болж сургалтийн чанар нь ч муудсан гэдэгт үе үеийн төгсөгч нар бат итгэлтэй байна.
2 | 0 Хариулах
Уншигч [213.74.218.106] 2022/8/20
Өмнө нь нийлүүлээд яасан билээ? Ямар ой муутай юм бэ? Тэнэг шийдвэр гаргах гэж байна. Нэн даруй цуцална уу!
1 | 1 Хариулах
Зочин [64.119.20.250] 2022/8/19
Ямар муухай алдаатай бичдэг юм бэ? Төрийн мэдээлэл гэж байгаам ш дээ...
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.45] 2022/8/19
Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийг баллаж бнаа.Уг нь худалдаа,үйлдвэрлэлийн чиглэлээр улсаас бодлого барьж сургалтаа явуулбал цагтаа мундаг сургууль бсан шүү.Гэтэл 2010аад онд МУИСтай нэгтгэж нэгбаллаад тэгээд дараа нь буцаагаад салгаж нэг баллаад элсэгчгүй шахуу болгоод одоо дахиад нэгтгээд баллаад хаялаа.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.54] 2022/8/19
Энэ өөрчлөлт биш шүү. МАН дандаа дампуу зүйл хийж байх юм. Нэг бол нийлүүлээд, нэг бол салгаад л тоглож байна даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.72] 2022/8/19
Хувийн сургуулиудын лобби захиалгаар аллага хийж байна. Улаанбаатар ИС-ийг МУИС-д нэгтгэснээр нэр булаалцалдаад байдаг УБ олон улсын ИС гэх Мүүний сургууль нэрээ авч үлдэнэ. Төрийн өмчийн УБ ИС нь устана. МУИС-д элдэв бусын сургууль нэгтгэж салгасаар нэр хүнд нь унана. Энэ дундаас МУИС-ийн нэрийг хулгайлсан МҮИС хожно. Төрийн өмчийн нэр гайгүй хэдэн сургуулийг элгээр нь хэвтүүлбэл Их засаг, МҮИС тэргүүтэй хувийн сургуулиуд реклам сурталчилгаагаар оюутан нэртэй өдөр өнжүүлэхийн үйл ажиллагаа нь улам идэвхижиж ашиг орлого нэмэгдэнэ. Эдийн засгийн алуурчид эрдэм мэдлэгийн аллага хийдэг болсон.
5 | 0 Хариулах
Зочин [59.153.114.229] 2022/8/23
Тийм олон УБ сургууль бдг юм бол ижил нэрийг өгөх ёсгүй шд. Мүүн нтр заадаг бол бүр татан буулгаад хөөж явуулыал таарна. Тусгаар улс бж гадны шашин дэлгэрүүлэхийг дэмжиж болохгүй шүү! Сол.хятад турк гд янз бүрийн шашныг хорих нь зөв! Залуусыг бодит амьдралаас холдуулж шашны хэрэгсэл ыолгож байгаа нь харамсалтай! Зүгээр л манай улсад сайн инженерүүд, сайн багш,сайн эмч нар,сайн урлаг судлаач шүүмжлэгчид чанартай төгсөж улсаа хөгжүүлэх ёстой! Элдэв сэтгэл зүйч шашнй номлогч нтр ёстой хэрэггүй! Үйлдвэрлэгч барилгачин,мужаан, оёдолчин,нэхмэлчид, гуталчдыг МСҮТ.р бэлдээд ажлын байраар хангаж үйлдвэр баоиад улсаа хөгжихөд нь дэмжих нь зөв! Харилцааны соёл маш өндөр түвшинд бэлдтгэгдсэн байхл хамгийн чухал! Бүх шатны боловсролын байгууллагад!
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.81] 2022/8/19
Их дээд сургуулиудад үнэлгээ хийж, 90%-ыг нь хаах хэрэгтэй. 3 сая хүнтэй Монголд 10 их сургууль байхад л хангалттай. Тэр 10 их сургуулынхаа төлбөрийг мэргэжилээсээ хамаарч 40-50 сая болгочих. Багш нарыг нь атестатчилж, чадваргүй багш нар аяндаа шахагдаад боловсролын салбараас арилна. Авъяастай ч боломжгүй хүмүүс нь чадвал тэтгэлэгээ аваад сурна биз. Харин МСҮТ-ыг олшруулж мэрэгшсэн ажиллах хүчин бэлдэх хэрэгтэй байна.
5 | 1 Хариулах
Зочин [192.82.92.201] 2022/8/19
МСҮТ-д яагаад хууль сахиулахтай нэгтгэдэг байна. чиглэл нь 2 өөр биш билүү
1 | 1 Хариулах
Зочин [198.16.66.140] 2022/8/19
Margad deed surguuli Erdeneted baidag surguuli mon uu
0 | 0 Хариулах
Зочин [203.17.23.192] 2022/8/19
Улаанбаатар яагаад МУИС ийн харъяанд очиж байгаа вэ
0 | 0 Хариулах
багш [192.82.90.157] 2022/8/20
УБ ИХ сургууль биеэ даагаад явж болохгүй байсан юм болов уу? Хочр ижил буюу ойролцоо нэртэй сургууль байдаг. хувийн хэвшлийн сургууль төрийн өмчийн сургуультай нийлж болох юм уу?
0 | 0 Хариулах
багш [192.82.90.157] 2022/8/20
Хоёр ижил төстэй сургууль байгаад байдаг юм шиг байсан. Үүнийг цэгцлэх хэрэгтэй юм шиг. УБ Их сургууль биеэ даасан сургууль биш үү? Яаж төрийн өмчийн сургуультай нийлэх юм бол?
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.170.73] 2022/8/19
Орхон аймгийн МУИС-ын салбарыг яаж бгаан болоо
1 | 0 Хариулах
Багш [202.126.89.64] 2022/8/19
Цогцолборт орж дээ
0 | 0 Хариулах
ИРГЭН [202.9.46.152] 2022/8/19
СУИС-г татан буулгаж Монгол Улсын Консерваторын харъяанд өг. төрийн өмчийн 2 сургууль хоорондоо өрсөлдөх нь утгагүй.
4 | 0 Хариулах
эрдэнэ [192.82.75.143] 2022/8/19
Улаанбаатарын их сургуулийг МУИС-тай нэгтгэсэн нь зөв шүү
4 | 2 Хариулах