ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын зуслангийн бүсээс 100 бодгаль тарвагыг нүүлгэн шилжүүллээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Нийслэлийн Байгаль орчны газар

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн ногоон бүс дэх Монгол тарвага /Marmota sibirica/-ны тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байгаа билээ. 

Энэ жилийн хувьд нийслэлийн Байгаль орчны газраас Сонгинохайрхан дүүргийн 24, 42-р хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хорооны нутаг дэвсгэр Билгүүний энгэр, Сүхбаатар дүүргийн 24, 42-р хороодын нутаг дэвсгэрээс нийт 100 бодгаль тарвагыг “Агнуурын менежментийн тэх төв” ТББ-тай хамтран “Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, зөөвөрлөх журам”-ын дагуу барьж, тарваган тахлын голомтгүй бүсээс голомтгүй бүс нутагт өмнө нь тарвага нутагшиж байсан Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшууллаа. 

Мөн тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэхэд байгаль хамгаалагчийн оролцоотойгоор мониторинг судалгаа хийж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.186.246] 2022/8/13
76 бодьгал гишүүн гэж бичих үү. Эргүү бодьгал сэтгүүл ч нар олширлоо.
0 | 0 Хариулах
Зочин [51.81.153.6] 2022/8/12
Хаана гэдгийг нь хэлэх хэрэг байна уу? Нөгөө өлөн чоноууд чинь шүлсээ гоожуулаад очышд
2 | 0 Хариулах
Иргэн [150.129.140.222] 2022/8/11
СБД ийн 20-р хороонд сүрэг адуу нутаглаад л байх юм, хотын бүсэд мал байлгах учиргүй биз дээ, хариуцдаг байгууллага байна уу
1 | 0 Хариулах
Үнэн [64.119.18.111] 2022/8/14
Мал байхгүй болсноор шарилжиндаа бариулж байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2022/8/11
Наадуулыгаа урд өмнө тарвагатай байж байгаад 2009 оноос хойш оргүй алга болсон, устсан газарт аваачиж тавиач ээ. Хотын нэг дүүргээс нөгөөд байхдаа ч яахав дээ. Жишээ нь, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баянмөнх сум, Өвөрхангайн Бүрд, Төв аймгийн урд, баруу сумууд гэх мэт арай зайтай, хол ч биш, ойр ч биш газар шүү дээ. Тэгвэл илүү үр дүнтэй, өсөж бойжино. Ойрхон тавихаар өсөж олшроод ахиад л зөөх, нутагшуулах шаардлага гарахаар санагдах юм. Бодвол судалгаа, дүгнэлт хийж байж л зөөдөг биз.
1 | 0 Хариулах
иргэн [66.181.167.202] 2022/8/12
хөдөө гаргах нь зөв гэвч нутгийн сүүлгүй чоно 1000 малтай гуйлгачингууд хядчих биз
2 | 0 Хариулах
Зочин [66.181.191.192] 2022/8/11
бодгаль ч гэх шиг солиотой юм бичих юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.86] 2022/8/11
100 бодгаоль гэлгүй 100 тарвагыг нүүлгэлээ л гэхгүй юү дээ. Хэт туйлширчих юмаа бүгдээрээ.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.93.126] 2022/8/11
Энэ хэлийг маань юу болгоод байна даа. хараад байхад бодьгал нтр наад үгийнхээ утгыг мэдэж байна уу ер нь. Нэг их мэддэг царайлж тэнэгтэж өгөх юм аа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.169.108] 2022/8/11
Сүхбаатар дүүрэг 1-20 хороотой шүү дээ мэдээлэлээ сайн нягталж бай.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.69.25] 2022/8/11
100n tolgoi geechdee, bodigali ntr surtei toolj ntr
5 | 0 Хариулах
хашир [192.82.71.138] 2022/8/11
Нэг дүүргээс нөгөө дүүрэгт шилжүүлдэг нь жигд тарвагажуулах бодлого юм бол уу даа.
4 | 0 Хариулах