Уншиж байна ...

МУГЖ, Соёлын элч Д. Алтанхуягийн Монголын Балетын Үндэсний Сургуульд 2-оос дээш бүх насны сурагчдад балетыг системтэйгээр зааж байна

ikon.mn
2022 оны 8 сарын 6
Сурталчилгаа
зураг
 

МУГЖ, Соёлын Элч Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын Балетын Үндэсний Сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтээ авч байна. Хүүхэд бүр балетын боловсролыг өөр салбарын мэргэжил, сонирхолтой хослуулах боломжтойг тодотгодог тус сургууль нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нас насны онцлогт тааруулсан хөтөлбөрөөр анги дэвших системтэй хичээлийн жилийн буюу 9 сарын үндсэн сургалт явуулдгаараа онцлогтой юм. Хүүхдийн хөтөлбөртөө 2-7 нас, Сонгодог балетын хөтөлбөртөө 8-17 нас, Насанд Хүрэгчдийн хөтөлбөрт 16 болон дээш насны суралцагчдыг хамруулан балеттай танилцуулах, балетаар дамжуулан хүүхдийн авьяас чадварыг нээн соён гэгээрүүлэх, сонгодог бүжгийн ирээдүйн үзэгчид болон төлөөлөгчдийг бэлдэх зорилготой үйл ажиллагаа явуулж байна.

зураг
 

Сонгодог бүжгийн урлагаар хичээллэснээр хүүхдийн бие зөв хөгжиж, уян хатан байдлаа хадгалдаг төдийгүй гоо зүйн мэдрэмж дээшлэх, биеэ зөв авч явах, тэвчээртэй болох, багаар ажиллах чадвар зэрэг насан туршийн суурь чадваруудад нэг дор суралцах боломжтойн дээр балет хэмээх гайхамшигт ертөнцөөр аялж мартагдашгүй дурсамжийг олж авдаг.

Монголын балетын үндэсний сургууль нь зориулалтын орчинд АНУ, Оросын хөтөлбөрийг хослуулсан сургалтыг мэргэжлийн, туршлагатай багш нараар хүргэдэг.  Мөн тууштай бодлого, үйл ажиллагааныхаа үр дүнд олон улсад Монгол орны балетын төлөөлөгч нэгэнтээ болоод байгаа билээ. Сургалтын хүрээнд АНУ-ын Бостон балет, ОХУ-ын Улаан-Үд хотын Сахьянова, Абашеев нарын нэрэмжит бүжгийн коллежтой албан ёсоор хамтран ажилладаг бөгөөд өөр олон орны балетын сургууль, студиүдтэй хамтын ажиллагаа, солилцооны хөтөлбөр нээлттэй байдаг. Тэтгэлэг, төлбөрийн уян хатан нөхцөл боломжтой байдаг ба балетад хайртай, хамтран ажиллах сонирхолтой хүн бүрд үүд хаалга нь нээлттэй байдаг болно.

зураг
 

 

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.