ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/22-НД НИЙТЛЭГДСЭН
Наадмын барилдаанд Тува үндэстний бөхчүүд хоёр давж, гурвын даваанд өвдөг шорооджээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар 1,024 бөх барилдсан. Энэ жилийн наадмаар
- Тува үндэстний 16
- Халимаг 4
- Буриад 4
- Өвөр Монголын хоёр бөх хүчит бөхийн барилдаанд оролцсон нь онцлог байв.
Үндэсний баяр наадамд хүч үзсэн монгол туургатнуудын амжилтын талаар Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжаваас тодруулсан юм.
Гадаадын бөхчүүдээс Тува үндэстний гурван бөх хоёр давсан байна. Харин ӨМӨЗО, Халимаг, Буриадын бөхчүүд нэгийн даваанд өвдөг шорооджээ.
Монгол туургатныг хамарсан бөхийн барилдааны талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг үргэлжлүүлэн хүргэх болно.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

