Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Тува болон Өвөр Монголоос ирсэн бөхчүүд Үндэсний их баяр наадамд барилдахаар бэлтгэл хийж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний их баяр наадам болоход 10 гаруй хоног үлдлээ.

Энэ жил Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ойг тэмдэглэх бөгөөд баяр наадмын барилдаанд нийт 1,024 бөх барилдах юм.

Үүнтэй холбоотойгоор Монголын үндэсний бөхийн холбоонд гадаадын бөхчүүд барилдахаар хүсэлт ирүүлж буй эсэх талаар тодруулахад “Манайд одоогоор гадаадаас бөхчүүд ирж барилдах талаарх албан ёсны хүсэлт ирээгүй. Баяр наадмын тухай хуульд заасны дагуу Үндэсний их баяр наадамд оролцох бөхчүүдийг долдугаар сарын 7-ноос бүртгэж эхэлнэ. Тэр үед тодорхой болно” гэсэн хариу өглөө.

Гэхдээ баттай эх сурвалжийн мэдээлснээр, Тува болон Өвөр Монголоос Үндэсний баяр наадамд барилдахаар тодорхой тооны бөхчүүд ирж, бэлтгэлээ хийж байгаа аж.

Тэдний нэг нь өнгөрсөн Ням гарагт Бөхийн өргөөнд болсон Үндэсний их баяр наадмын сорилго барилдаанд барилдсан байна.