ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан аварга Хорлоогийн Баянмөнх 80 насныхаа босгон дээр зодог тайллаа

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр Монгол Улсын Үндэсний бөхийн Даяар дуурсагдах далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнх зодог тайлж, есөн хөлт тугандаа мөргөлөө. 

Х.Баянмөнх аварга 1963 оноос хойш Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 60 жил хүч үзэхдээ 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, наадамчин олноо цэнгүүлсэн бөгөөд 250 давж, зүлэг ногоон дэвжээнд залсан Төрийн есөн хөлт цагаан тугаа тойрч байжээ. 

Үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн 1971, 1974 оны ДАШТ-ий мөнгө, 1975 оны алтан медаль, 1972 оны зуны олимпын мөнгөн медальт тамирчин бөгөөд Монгол Улсын 14 удаагийн аварга юм.

Ийнхүү зүлэг ногоон дэвжээгээ орхин зодог тайлж байгаа Х.Баянмөнх аваргад түүний эхнэр, Монгол Улсын Гавьяат багш Н.Дэжимбээ, хүү Б.Гантогтох болон зээ хүү С.Хангай тэргүүтэй ач, зээ нар нь хүндэтгэл үзүүллээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Домогт их аварга Х.Баянмөнх өөрийн ид хаваа гайхуулж асан цагтаа өмсөж байсан зодог, шуудгаа ач зээ нартаа гардуулсан юм. 

Тэрбээр "Зүлэг ногоон талбайдаа зодог шуудгаа өмсөж, хүчээ үзэж чадахгүй болсондоо хөнгөн мэдрэмж төрж байна. Гэхдээ би өөртөө хатуу санамж үг хэлж байгаа. Энэ ногоон дэвжээн дээр 68 жил хүчээ үзлээ, дэлхийд барилдлаа, Монгол эх орныхоо нэрийг мандууллаа, олон шавь бэлдлээ, одоо болоо юм биш үү гэж өөртөө хэлж байгаа.

Цаашид миний Монголын ард түмэн зөв сайхан сэтгэлтэйгээр Монголын өвөг дээдсийн үлдээсэн энэ их соёлыг чансаатай авч явах байх гэж найдаж байна. Олон түмэн минь эрүүл энх байгаарай, сэтгэл санаа сайхан байгаарай, бусдын сайн сайханд баярлаж яваарай. Санааныхаа зоргоор амьдардаг хорвоо учраас сайхан зүйл бодож яваарай, өнөд мөнх үргэлж цэнгэлтэй, баярлаж яваарай гэж ерөөе" гэлээ.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
73
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
МОНГОЛ ХҮН [192.82.69.71] 2022/7/15
ӨНГӨРСӨНИЙГ МУУЛАХ ӨӨРИЙГӨӨ ӨРГӨМЖЛӨХ ДОНТОЙ БАЙНА ГЭДЭГ САЙН ХҮНИЙ ШИНЖ ЯАВЧ БИШ. ИЛҮҮ Ч ҮГҮЙ ДУТУУ Ч ҮГҮЙ БАЙДАГ Л НЭГ БАРААНДУУХАН ДАРХАН АВАРГА ДАА.
4 | 1 Хариулах
Зочин [103.229.122.210] 2022/7/13
Одоо хойшид дандаа 1024 бөх барилдуул. Бөх болох залуучууд олон боллоо. 512 жулдаж байна. Цагаан сараар 512. Наадамд 1024. Тэгш ойгоороо 2048 бөх.
0 | 0 Хариулах
увс хумэн [212.96.84.72] 2022/7/13
Увс Оирад хумэн агуу болго
0 | 0 Хариулах
Зочин [64.119.20.50] 2022/7/13
Настай хүмүүс насаа нуудаг. Мэддэг хүмүүс нь 80 бүр гарсан гэх юм билээ
0 | 0 Хариулах
ИРГЭН [103.26.193.106] 2022/7/13
78-насндаа гарлаа!!!
2 | 0 Хариулах
Зочин [103.229.122.210] 2022/7/13
Зуун жилээр Зуун жилийн ганцаардлаа тайллаа😢😢😢😆😆😆
0 | 0 Хариулах
зочин [64.119.17.195] 2022/7/13
Мөнхбат аварга л аатай амтайдаа хэмжээнд нь байлгаж байсан болов уу. Ямар сайндаа Агуу Мөнхбат аваргыг өнгөрсөн өдөр нь бөхийн өргөө рүү дайрч будилаан үүсгэж өөрийгөө таниулсан бузартай.Энэ хүний наадамд түрүүлсэн эр бярыг бахаддаг ч олон аавын хүүг хорлож, хорчин жүжигчин занд дургүй . Одоо бас ямар жүжиг тавих гэж дээд асар луу шалдан нүцгэн тэмүүлээд байгаан.
7 | 0 Хариулах
Зочин [202.9.46.5] 2022/7/13
Зөнөсөн өвгөн шуналын тулам зодог тайлахгүй юугаа хийж явсан юм бэ Харахаас ой гутамаар хамаг арьс нь унжсан өвгөн нүцгэн шалдан далдганаад [хориотой үг]
8 | 6 Хариулах
Зочин [202.126.88.220] 2022/7/13
Чам шиг бузар үгтэй хүн өвгөн аваргын өлмийд ч хүрэхгүй.80тай дэвжээнд гарах байтугай 60 наслаж чадахгүй ийм хогийн хоноцын үгтэй бузрууд.Өвгөн аваргадаа эрүүл энхийг хүсэн ерөөе
3 | 2 Хариулах
Irgen [66.181.160.84] 2022/7/13
Б.Бат-Эрдэнэ аваргийг өрөө төлж миний хүүхдэд тахимаа өг гэж шахсан хорчин хар аварга. Б.Бат-Эрдэнэ аварга тэр цагаас хойш өөдлөөгүй юм. Цэрэнтогтох аварга ч Монгол тулгатны 100 эрхэм дээр ярьж байсан. Амаараа худлаа хуцаж давсан гэдэг. Ингээд бодохоор ирсэн замнал нь тийм ч жудагтай бөх байгаагүй аж. Талийгч Мөөеөө аварга тэгхэд одоо ч сайнаар дурсагдаж, хүндлэгдэж байна. Ийм ялгаа байна даа.
7 | 2 Хариулах
Зочин [49.0.178.98] 2022/7/13
ватэрдэнэ авдар авдар чингисээр сөгнөөгүй болч явах л байсан байх. нугас нуруугаа хордтол хордуллаа шдээ. яртлаа. идээний дээд ахи. мөеө парламентын 70 саяыг билүү, дуусгах гэж юу болов оо. дуртай юмаа ууж идэцгээсэн шүү дээ. хэн цутгасын
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.248] 2022/7/12
Тайлчаагүй яваад л байдиймуу хаха
1 | 0 Хариулах
Увс [202.126.88.146] 2022/7/12
Увсын наадам л болох юмдаа
0 | 3 Хариулах
Зочин [66.181.161.49] 2022/7/12
Hed zodog taildag har ats ve
2 | 3 Хариулах
Зочин [202.126.90.46] 2022/7/12
Агуу аварга монгол түмний хүндлүүштэй эрхэм танд урт удаан амар тайван эрүүл энх амьдарлыг хүсэж байна. Таны хэлсэн бусдын сайн сайханд баярлаж сайхан сэтгэлтэй яваарай гэсэн үгийг зүрх сэтгэлдээ тээж амьдаръя!
2 | 1 Хариулах
Зочин [64.119.20.50] 2022/7/12
ОЙРЫН ХҮН НЬ ЯГ 80 НАСЫГ ЗООГЛОЖ БАЙГАА ГЭЖ ХЭЛЖЭЭ. НАСТАЙ ХҮМҮҮС НАСАА ИЛ ХЭЛДГҮЙ ЗАНШИЛТАЙ.
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.81] 2022/7/12
хий настайгаа 78 настай хүн
0 | 0 Хариулах
Зочин [49.0.178.98] 2022/7/13
хий настайгаа 80. эрэгтэй хүн хий насаа хэлдэг бх.
0 | 0 Хариулах
Ev khamt [66.181.161.30] 2022/7/12
..Baynaa avargadaa Eruul enkh sain saikhniig urt urtaan naslakhiin yeruuliig devshuulj bna. 20.r zuunii manlai bukh. Mongol ulsaa tiv delkhiid manduulj baisan aguu tamirchin..!
5 | 1 Хариулах
Зочин [103.229.121.159] 2022/7/12
хүргэн Сүхбат шоовдорлогдсон юм зогсож байсан ичиж амьдармаар юмаа
5 | 2 Хариулах
Зочин [64.119.21.236] 2022/7/12
Гоё
1 | 1 Хариулах
Зочин [66.181.186.99] 2022/7/12
Ховхорч өгдөггүй нэг ядаргаатай өгөр хожуул арай чамай ховхорчээ. Яамай даа. Юугаа бодож шавар хаагаад наадамд оролцдог юм бол доо. Залуу бөхчүүдээс ууж идэж мөнгө салгах гэж биз.
10 | 18 Хариулах
Зочин [139.5.218.220] 2022/7/12
Батсуурь дархан болхнээ дээ янз нь
2 | 3 Хариулах
Burhan [202.126.90.157] 2022/7/12
Hadaa avargiig hilseer shorond hiij, Har avargiig horloson 20r zuunii hornii mashin!!!
10 | 6 Хариулах
molor [103.26.193.144] 2022/7/12
hadaa chin uuruu uuhaaraa doodhoo zahirch chaddaggui hun baisan gedeg
3 | 3 Хариулах
Зочин [202.126.90.62] 2022/7/12
Солиорцгоогоол. Өвгөн хүн ямар балдуушаараа барилдаж, ямар юмыхаа зодгыг тайлдын!
14 | 4 Хариулах
Зочин [49.0.178.98] 2022/7/13
зодог тайлдыму. тийм ёслол мослол хийж үзье гэсэн юмуу. хөгшин адуу өөрөө өөрийгөө сойгоод өөрөө уралдаад яваад байдаг
0 | 0 Хариулах
Зочин [192.82.84.7] 2022/7/12
🤮
0 | 3 Хариулах
Зочин [139.5.217.77] 2022/7/12
Их аварга буянаа өглөө. Увсын 3 аварга давлаа. Энэ наадам Увсынх боллоо, баттай хэлчий! УВС УВС УВС!!!
5 | 15 Хариулах
Наташа [89.204.153.246] 2022/7/12
Бүр хөдөөний Оркууд л ингэж нутаг усаараа талцдагшдээ
20 | 0 Хариулах
Зочин [139.5.217.77] 2022/7/12
Орос авгай дугай бай.
2 | 4 Хариулах
Наташа [77.24.7.205] 2022/7/12
🤣🤣
0 | 0
Наташа [77.24.7.205] 2022/7/12
Нэр яах вэ яахав 🤣🤣
1 | 0
Burhan [202.126.90.157] 2022/7/12
Ene jil Uvs turuulehgui!!!
6 | 1 Хариулах
Зочин [139.5.217.77] 2022/7/12
ЭНЭ ЖИЛ УВС ТҮРҮҮЛНЭ. ТЭГШ ОЙН ЖИЛ УВС ТҮРҮҮЛДЭГ ЖАМТАЙ.
2 | 7 Хариулах
Чингис [103.229.120.227] 2022/7/12
Хар хэл ам хийж, сайн бөхчүүдийг үргэлж хорлодог Увсчууд дахиж түүхэн ойн жилд хэзээ ч түрүүлэхгүй.
5 | 1
МОНГОЛ ХҮН [192.82.69.71] 2022/7/15
Хангай Орхонбаяр гэх хоёр сайхан хүү, увсын 3ын аваргыг Баянаатай хамт хаяаад түрүү үзүүр хүртэх шиг болсон. Энэ наадам увсынх болох нь энэ үү? сэр! сэр! сэр!
0 | 0 Хариулах
Увс аа ч хат даа [192.82.92.201] 2022/7/18
Үвс биздээ, Үвс гээч үтгэн минь
0 | 0 Хариулах
Наташа [89.204.153.246] 2022/7/12
Бөх хүн гэдэг ийм л ухаантай, тамиртай , уужуу эрийг хэлэх байх.
5 | 6 Хариулах
Зочин [192.82.84.212] 2022/7/12
Дэжимбээ гуай ануухан сайхан харагдаж байна. Наснаасаа ч залуухан, гэр бүлээ сайхан авч яваа мундаг эзэгтэй бна.
5 | 4 Хариулах
Зочин [66.181.161.49] 2022/7/12
Mundag ym aa
4 | 3 Хариулах
Зочин [103.161.242.147] 2022/7/12
Аугаа аварга хүн гэдэг цаанаа л ондоо юмаа. Ёс төртэй, дэг жаягтай зодог тайлж байхыг хараад сүрдэм сайхан байлаа. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүргэн хүү энэ их хүнээс хэр их ухаан сурж авсан болдоо л гэж бодогдлоо доо
17 | 7 Хариулах