Онцгой байдлын алба хаагчид нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 25, аюулт үзэгдэл, ослын найман дуудлагаар шуурхай үүрэг гүйцэтгэжээ.
Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослоос найм, гал түймрийн утаажилтын бүсээс 45 иргэний амь нас, 50 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, найман буцалтгүй нэрвэгдэгч /цогцос/-ийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн хөдөлгөөнт завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж, голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна. Энэ хүрээнд 6,185 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж /том хүн-4,331, хүүхэд-1,854/, ногоон бүсээс 718 автомашин холдуулан, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Аялал зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан иргэдийн гол дагуу зорчих хөдөлгөөн ихсэж, голын усны ослын эрсдэл нэмэгдэж байгаа тул
Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|