ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

U-POINT-ын үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй урамшууллын талаар...

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 6 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын нийт хүн амыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангагч, зах зээлд томоохон байр суурь эзэлдэг СҮҮ ХК, MCS Coca-Cola, Талх Чихэр ХК, Милко ХХК, Айсмарк ХХК, Газар Шим, Анунгоо ХХК, Номин Фүүдс, Номин Косметикс зэрэг компаниудын нэгдээд буй U-Point-той дэлгүүрийн “АЯЛУУЛДАГ БАРИМТ” урамшуулалт хөтөлбөр дөрөвдүгээр сараас эхлэн орон даяар хэрэгжиж эхэлсэн билээ. Уг урамшуулал нь Монгол орон даяар байрлах 2,400 гаруй U-Point-той 6, 8 нэрийн хүнсний дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд U-Point оноо болон хүрд эргүүлэх эрх олгон урамшуулах замаар дэлгүүрийн үйл ажиллагаа борлуулалтыг дэмжих, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлж буйгаараа онцлог.

Тэгвэл АЯЛУУЛДАГ БАРИМТ урамшууллын хүрээнд бид юу юуг мэдэх хэрэгтэй вэ?

зураг
 

Хэрэглэгч U-Point-той дэлгүүрээс үйлдвэрлэгч, импортлогчдын оноотой бүтээгдэхүүнийг худалдан авч оноо цуглуулахаас гадна и-баримт дээрх u-point QR-г апп-аар дамжуулан уншуулж, хүрд эргүүлэн таарсан бэлгээ хожих боломжтой. Урамшууллын хүрд нь дараах онцлох шагналуудтай:  

СУПЕР ШАГНАЛД:

  • Хосоороо ТУРК аялах эрх
  • Гал тогооны цахилгаан барааны иж бүрдэл
  • Гал тогооны тавилга
  • iPhone 13 pro
  • Зөөврийн компьютер зэргээс хүссэнээ  сонгох

ДЭД ШАГНАЛД:

  • Хосоороо АЛТАЙ ТАВАН БОГД аялах эрх
  • Хосоороо зуны турш зугаатай ЭКСТРЕМ аялал хийх эрх
  • Цахилгаан скүүтер
  • Унадаг дугуй
  • AirPods Pro
  • Автомашины шатахууны жилийн хэрэглээ
  • Playtime 5ш тасалбар зэргээс хүссэнээ сонгох

Мөн бусад шагналд U-Point-д нэгдсэн 60+ байгууллагуудаар ашиглах боломжтой U-Point оноо багтана.

Энэхүү урамшуулалд 6 ба 8 нэрийн дэлгүүрийн оролцоо маш чухал буюу үйлдвэрлэгч, импортлогчийн оноотой бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэгчдэд илүү хүртээмжтэйгээр хүргэх юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч, үйлдвэрлэгч хоорондын харилцаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхдээ хоёр талын хэрэгцээ шаардлагыг биелүүлэхэд хувь нэмэр оруулж ажилладаг. Тухайлбал, хэрэглэгчийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн зан төлөвийг дэргэдээс нь ажиглан таних боломжтой хүмүүс нь U-Point-той дэлгүүрийн эзэд юм. Иймд үйлдвэрлэгч импортлогчид үүнийг ашиглан хэрэглэгчид илүү ойртсоноор оноотой бүтээгдэхүүн болон урамшууллын мэдээллийг таниулах, ойлгуулах зэрэг ач холбогдолтой байна.

зураг
 

Урамшуулал хэрэгжсэнээр U-Point-той хүнсний дэлгүүрт тусах давуу тал, боломжуудаас дурдвал:

  • Борлуулалтаа бодитоор нэмэгдүүлэх
  • Борлуулалтын төрөл бүрийн тайлан мэдээг тогтмол шалгах
  • Хэрэглэгчийн урсгал татах
  • Бусад дэлгүүрээс өнгө төрх, үйлчилгээгээрээ ялгарах
  • Жишиг дэлгүүрээр онцлон сонгогдож, өдөрлөг үйл ажиллагаа зохион байгуулуулах
  • Үйлдвэрлэгчээс хэрэгцээтэй урамшуулал авах
  • Бусад дэлгүүрээс ялгарах гэх мэт олон давуу талыг эдлэх боломжтой.

Эдгээр боломжуудыг зэрэг эдэлснээр дэлгүүрийн үйл ажиллагаанд үнэмлэхүй өөрчлөлт орох нь гарцаагүй.

Тэгвэл урамшууллын томоохон хэсэг болсон үйлдвэрлэгч, импортлогчдын хувьд урамшуулалд оролцсоноор:

  • Бүтээгдэхүүндээ оноо өгч борлуулалтаа нэмэх боломжтой.
  • Бүтээгдэхүүнээ оноотой гэдэг байдлаар илүү олон хэрэглэгчдэд таниулж, ялгарал үүсгэн зах зээлийн орон зайгаа тэлэхэд тусална.
  • Өөрсдийн хэрэглэгч болох 6, 8 нэрийн дэлгүүрийг давхар урамшуулж бараа татан авалтад нөлөөлөх
  • Нийлүүлэлтээ ухаалгаар хийх буюу U-Point-той дэлгүүрийн эздэд зориулсан борлуулалтын тайлангаас үүдэн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг илүү оновчтой, үргүй зардалгүйгээр шийдэхэд тусална.
  • Нэмэлт зардалгүйгээр маш олон дэлгүүрийн эзэд, эцсийн хэрэглэгчдийг нэг дор урамшуулах боломжтой
  • Борлуулалтад анализ хийж, дараа дараагийн бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц үнэ цэнтэй дүгнэлтүүдийг олж авах боломжтой
  • Борлуулалтын цэгийн тоогоо нэмэгдүүлж илүү олон дэлгүүрт заасан цагтаа, хүртээмжтэйгээр бараагаа хүргэн, татан авалтыг хялбарчилж чадна.
  • U-Point-той 6, 8 нэрийн дэлгүүрүүдээс хамгийн сайн борлуулалттай ажилладаг хүнсний дэлгүүрийг тогтоож онцгой урамшуулалд нэмэлт зардалгүйгээр хамруулах боломжтой
  • Эцсийн хэрэглэгчийг дэлгүүрийн борлуулалтын тайлан болон бусад төрлийн хүчин зүйлсийн тусламжтайгаар таньж бүтээгдэхүүн хөгжүүлэлт, нийлүүлэлтийн суваг, борлуулалтад шууд нөлөөлөх бусад шийдвэр гаргалтуудад тусган илүү үр дүнтэй ажиллах зэрэг олон боломжуудыг олгодог.

U-Point-ийн урамшуулалд нэгдсэн үйлдвэрлэгчээс U-Point-той дэлгүүр лүү, дэлгүүрээс U-Point-ийн хэрэглэгч рүү эргээд хэрэглэгчээс дэлгүүрт, дэлгүүрээс үйлдвэрлэгчид ирэх мэдээллийн урсгал нь ойлгомжтой, харилцаа нь үнэ цэнтэй, борлуулалт нь өссөн байна гэдэг энэ урамшууллыг хэрэгжүүлж буйн гол шалтгаануудын нэг бөгөөд худалдааны нааштай эргэх холбоог бүрдүүлэхэд нэн тустай юм.

Одоогоор урамшуулалт хөтөлбөрөөс шалгарсан шагналын эздээс дурдвал:

  • “Аз жаргалын амт” уриатай Айсмарк брэндийн Аляска, Бамбар зайрмаг худалдан авч дэд шагналаас өөрийн сонголтоор цахилгаан скүүтерийн эзэн болсон
  • MCS Coca-Cola-н 2литр хэмжээтэй Coca-Cola ундаа худалдан авснаар супер бэлгээс сонгон 5’000’000₮-ийн гал тогооны цахилгаан бараа авах эрхээр тус тус шагнуулаад байна.

U-Point-той дэлгүүрийн АЯЛУУЛДАГ БАРИМТ урамшуулал үргэлжлүүлэн азтануудаа тодруулсаар байгаа ба U-Point-той дэлгүүрүүдээс сонгон бусдад үлгэрлэхүйц “ЖИШИГ” дэлгүүр болгон долоо хоног бүр тогтмол өдөрлөг хийсээр байна. Түүнчлэн оноотой бүтээгдэхүүний тоо төрөл нэмэгдэж, Любимый, Лябятово брэнд болон Миф, Ariel, Tide, Fairy, Naturella, Safeguard гэх мэт олон ахуйн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний брэндүүд нэгдсээр байна.

Лавлах төв:

U-Point-той хүнсний дэлгүүр: 77778383

Хэрэглэгчийн лавлах: 77774422

Facebook page хуудас: www.facebook.com/upoint.mongolia

App татах линк: http://smarturl.it/UPfbp

logo

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.