Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баасандорж: Чигчий хуруугаар хөдөлгөх лац гэж байхгүйг хариуцлагатайгаар хэлье

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа 32 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийснээс 17-д нь лац тавьсан талаар холбогдох албаныхан мэдээлсэн. 

Эдгээр аж ахуйн нэгжийн нэрийг МХЕГ-ын дарга Б.Баасандорж танилцуулав. Тухайлбал,

  • "Цэлмэг онгод" - 2 лац
  • "Язгууртны эко хүнс" - 2 лац
  • "Саян уул"
  • "Дун фан интернешнл"
  • "Натурал грийнфүүдс"
  • "Цан Сэн Тиан"
  • "Оргил гүн"
  • "Өргөө мийт трэйд"
  • "Монгол эко мах"
  • "Эс эс си монголиан фүүдс" ХХК-д лац тавьсан.

Эдгээрийн үйл ажиллагааг хяналт шалгалтынхаа хуулийн дагуу шалгаж, дараа нь нээлттэй мэдээлнэ. Шинжилгээний хариуг зарлах болно хэмээн хэлсэн юм.

Үүний дараагаар сэтгүүлчид зарим зүйлийг тодрууллаа.

Язгууртны эко хүнс компанид хэзээ лац тавьсан бэ. Энэ компани өчигдөр 40, 50 тонн махыг "Дэнжийн 1000" руу оруулсан гэх мэдээлэл байгаа. Бид энэ мөрөөр 2-3 үйлдвэр рүү орж шалгасан. Энэ компанийн лацыг хэзээ шалгасан бэ. Махнаас дээж авсан уу?

- Язгууртны эко хүнс ХХК-д 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хоёр мэдэгдэх хуудас өгч, лац тавьсан. Одоо шалгалтын процесс үргэлжилж байна.

- Үйлдвэрүүдэд яагаад ач холбогдол өгөхгүй байна вэ. Лац тавьсан болоод, өнөөх нь чигчий хуруугаараа хүрэхэд уначихдаг, хэн нэгэн нь очоод би хариуцлага хүлээнэ гээд лацыг тастдаг байж болох уу?

- Бүх ажил хууль журмынхаа дагуу хийгдэх ёстой. Чигчий хуруугаар хөдөлгөх лац гэж байхгүйг хариуцлагатайгаар хэлье. Татвар, гааль гэхчлэн тусгайлсан чиг үүрэгтэй бүх байгууллага хэрэглэдэг. Өчигдрийн чигчий хурууны асуудал бол холбогдох цагдаагийн бүрэлдэхүүнтэй зөрчлийн хэрэг үүсээд явж байгаа. Лацыг яаж ч татаад тасардаггүй. Тусгай багажаар л хөндөгддөг. 

- Сургууль, цэцэрлэгийн хоолны махыг яаж хянадаг вэ. Байнга хянах боломж байхгүй юу?

-  Мэргэжлийн хяналтын байгууллага долоон салбарт хяналт хийдэг. Нэг нь эрүүл мэндийн хяналт. Үүнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн хоолны чанар, бүтээгдэхүүн байнгын хяналт тавьдаг. Улсын хэмжээнд цэцэрлэгт хоол бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн аж ахуйн нэгж бий. Мөн зарим сургууль өөрсдийн гал тогоондоо бэлддэг. Эдгээрт бүгдэд нь эрүүл ахуйн байцаагч нар хяналт тавьдаг.