Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Үхлийн ирмэгт байгаа аав, ээжийгээ аврахын тулд 22-24 насны хүмүүс эрхтнээ өгье гэдэг ч бид хууль зөрчих аргагүй байдаг"

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:03 2022/05/20

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/d6-K_cAI99/

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

16:54 2022/05/20

Монгол Улсын гавьяат эмч О.Сэргэлэн: Эс, эд, эрхтэн шилжүүлэх суулгах, цусны донорын тухай асуудал цуг байсаар ирсэн. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийг Цусны донорын тухай хуулиас салгахаар ажиллаж байгаа. Энэ асуудлыг ирэх намрын чуулганаар хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт бий. Эс, эд, эрхтний донор болон цусны донор ялгаатай зүйл юм.

Одоо хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөлд гол зургаан асуудал бий. Үүнийг хамгийн чухал хоёр асуудлыг нэн түрүүнд шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Үүний нэг нь донорын насыг 25 байсныг 21 болгох. Донорын насыг 21 болгохгүй бол үхлийн ирмэгт байгаа аав, ээжийгээ аврахын тулд 22-24 насны хүмүүс эрхтнээ өгье гэдэг ч бид хууль зөрчих аргагүй.

Дээрээс нь бүтэн жилийн хугацаанд долоохон амьгүй донор олдож байгаа. Амгүй донор маш цөөхөн байдаг гэсэн үг. Харин амьгүй донор болох тохиолдол Монгол маш их бий. Тэгэхээр энэ асуудлуудыг маш яралтай хэлэлцэж шийдвэрлэж өгвөл амь нас гуйгаад хүлээж байгаа олон өвчтөний амийг аврах боломжтой болох юм.  

16:16 2022/05/20

УИХ-ын чуулганаар Донорын тухай хуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулав. 

Тэрбээр "Анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрч эрчимтэй хөгжиж байгаа. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай эрхтэн тогтолцооны өвчин эмгэг нь төгсгөлийн үе шатандаа орсон иргэдийн тоо нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, элэг, бөөрний эмгэг, хорт хавдар, осол гэмтэл орж байна.

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд 2006 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийснээс хойш 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 256 иргэнд бөөр (215 иргэнд амьд донороос, 41 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан), 194 иргэнд элэг (172 иргэнд амьд донороос, 22 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 65 иргэнд шөрмөс, 373 иргэнд үр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна.

Мөн нойр булчирхай болон зүрх шилжүүлэн суулгах үндэсний багуудыг байгуулж, бэлтгэл ажлыг нь ханган ажиллаж байна" гэв. 

Уг хуулийн төсөлд донорын нас 25 байсныг 21 болгон өөрчлөлтийг тусгажээ. Ингэснээр 235 мянган иргэн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой болно гэж хууль санаачлагчид үзжээ. 