Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт банк “Mongol NFT” ХХК-тай хамтран ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Голомт банк  нь инновац, шинэ технологид суурилсан үйлчилгээ үзүүлэгч “Mongol NFT” ХХК-тай стратегийн түвшний хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд метаверс, “Идэш” хөтөлбөр, хамтарсан ко-брэнд карт, NFT барьцаалсан зээл, Үндэсний технологийн институт (NIT) гэх мэт олон шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, мэдээллийн технологи, банк санхүүгийн салбарт хамтран хувь нэмрээ оруулахаар санал нэгдлээ.

“Mongol NFT” ХХК нь метавэрс, NFT, Web 3.0, блокчэйн, тоглоом, стрийминг, төвлөрсөн бус санхүүгийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, олон улсын дижитал ертөнцийн боломжууд дээр технологийн цогц шийдлийг нэвтрүүлэхээр зорьж байна.

зураг
 

Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ дижитал шийдлийг үргэлж нэвтрүүлж, мэдээллийн технологийн Монгол компани, тэдгээрийн дотооддоо хөгжүүлсэн технологи, системүүдийг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд нь хувь нэмэр оруулах стратегийн зорилтын цар хүрээгээ улам нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж байгаа юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.