ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Японы SBI холдингс АСА циркт хөрөнгө оруулахаар болсноо мэдээлжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Японы хөрөнгө оруулагч томоохон компаниудын нэг SBI холдингс Монголын компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан талаараа мэдээлжээ

Энэхүү хөрөнгө оруулалт нь Монгол Улсын соёл, урлагийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байгааг онцлоод гэрээний хүрээнд “Рояал Плаза” компани циркийн үзвэрийн ордны бүхэл бүтэн цогцолборын чиг үүргийг бэхжүүлж, Монголын урлаг, спорт, үзвэр үйлчилгээний хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой болохыг дурдсан байна.

Гэрээг SBI Ventures Asset Pte компанийг төлөөлж Рёсүкэ Хаяаши, SBI Holdings компанийг төлөөлж тус компанийн ерөнхийлөгч Ёшитака Китао болон “Рояал Плаза” компанийн гүйцэтгэх захирал М.Отгонцэцэг нар байгуулж, гарын үсэг зуржээ. 

Тус группийн сайтад мэдээлснээр “Рояал Плаза” компани нь 2007 онд байгуулагдсан бөгөөд хуучин улсын циркийг хувьчилж, одоогийн АСА циркийг байгуулан дотоод, гадаадын уран бүтээлчдийг урьж циркийн урлагийн тоглолт зохион байгуулахаас гадна оффис, ресторан гэх мэтээр тохижуулж, Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулж байгаа гэжээ. 

Түүнээс гадна Монгол Улсыг газар нутаг, ашигт малтмалын нөөцөөр баялаг бөгөөд хүн амын гуравны нэг нь нэн залуу буюу 15-34 насныхан, математикийн чиглэлээр хүний нөөц сайтай тул программ хангамжийн хувьд ирээдүйтэй орон гэдгийг онцлоод газарзүйн байршил болон соёлын хувьд Хятад, бусад тусгаар улсуудтай ойр оршдог тул Японы компаниуд хүрч чадаагүй байсан хүрээгээ тэлэхэд Монгол Улс ач хоблогдолтой болохыг дурдсан байна. 

Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс SBI холдингс энэхүү хөрөнгө оруулалтаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс венчур компаниудын технологи, үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлж, Монголын ирээдүйтэй компаниудыг нээн илрүүлж, дэмжиж, монголчуудын ахуй, соёл, урлагийг тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаа илэрхийлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
27
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.173] 2022/5/19
ГЭРЭЭНИЙХЭЭ ДАГУУ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛНЭ ҮҮ! ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭРЭЭР ХАМГААЛТ, ХАЛХАВЧИНД ОРЖ ОФФИС, РЕСТОРАН ГЭХЭЭ БОЛИНО УУ!
2 | 0 Хариулах
Зочин [103.80.211.179] 2022/5/19
Дагвадорж аваргадаа баяр хүргэе. Аль ноднин гэрээ байгуулах урьдчилсан тохироо хийгээд ковидоос болоод хойшилчих шиг болсон. Мөнх-Эрдэнэ гэж нэг [хориотой үг] хүмүүст баахан худлаа мэдээлэл өгөөд попроод байсан. Хүмүүс минь хэн нь хэн бэ гэдгээ ялгаж туйлшраад байлгүй голтойхон баймаар байна шүү.
2 | 0 Хариулах
BODOOCHEE [192.82.86.66] 2022/5/19
NAADUUL CHINI ALBAAR GADAADIIN HURUNGU ORUULAGCH ORUULJ IRJ BNA SHUU DEE, ANGAATALDAA AVAARAI. GADAADIIN HURUNGU ORUULALTTAI BOLCHIHVOL TUR ZASAG SJIIDVER GARGAJ TSIRKIIN HUVICHLALIIG TSUTSALJ CHADAHGUI BOLNO SHUU.
0 | 1 Хариулах
Зочин [103.57.95.39] 2022/5/18
ээ хүүрээ энэ хэдийг дагвагийн шинэ эхнэр сайхан хулхидаад буцаана даа. уг нь маш идэвхитэй ажилладаг хөрөнгө оруулалтын компани шүү дээ.
3 | 0 Хариулах
Зочин [106.146.53.225] 2022/5/18
SBI японы томоохон групп компаниудын нэг. Шинжилгээ судалгаа өндөр шаардлага тавьж ажилж чадна гэж бодож байна. Нэгэнт зарагдсан ашиглахгүй барилгийг өөд нь татаж байвал сайн л байна. Японы олон улсад нэр хүндтэй компань хөрөнгө оруулж байгаа нь өөр олон улсын хөрөнгө оруулах итгэл, монгол улсын нэр хүндэд сайнаар нөлөөлнө.
7 | 0 Хариулах
Зочин [202.126.88.36] 2022/5/18
Отгонцэцэг нь Гүйцэтгэх захирлаас гадна энэ компанийн эцсийн цорын ганц өмчлөгч юм байна. Энд улс төрийн нөлөөлөл ороод байна уу?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.164.191] 2022/5/18
АСАгийн залуу эхнэр нь ингээд ГЗахирал болоод хөрөнгийг нь захираад явдаг болохнээ . цаст уулын барс цагаа тулахад эхнэрийнхээ атганд оржээ. уг компани нь циркээс хойших 4 замын уулзвар хүртэлхи цэцэрлэгийг эзэмшиж буй компани шүү . хот , нийтийн ногоон байгууламжийг хувийн компани эзэмших уг эзэмшилийг нь цуцлахгүй бол хэдхэн жилийн дараа тэнд хороолол барина биз.
3 | 1 Хариулах
Зочин [202.21.107.116] 2022/5/18
япончуудыг оруулж ирж бариулаад гадаад шиг гоё үзэж харах юмтай гоё гудам болго
5 | 2 Хариулах
зочин [192.82.86.15] 2022/5/18
үхсэн баас зүгээр байсан юмыг балгас болгочоод юун хөрөнгө оруулалт японы өмч болох биз. нисэх буудал шиг юм болохын байна.
2 | 3 Хариулах
Зочин [202.126.89.234] 2022/5/18
Хэ хэ энэ ёстой бүтэхгүй.Бас Монголчууд математикт сайн тул юу юу гэнэ вэ?Аса луйварчин циркийг юу ч үгүй болгосон,байгуулсан банк нь бөөн өр зээл.Циркийн ойр хавийн газрыг үрэн таран хийгээд дууссан, бас болоогүй Ерөнхий сайд Цэрэндоржийн хөшөөтэй, Битлз ийн хөшөө энэ тэр байдаг газрыг энэ Роял Плаза нь эзэмшдэг юм байна лээ.Ах нь хотын дарга болоод банкныхаа өрийг хаачих санаатай LRT төсөл гэж оруулж ирээд уначихсан.Яаж ийгээд л мөнгө хусчих гээд л
4 | 2 Хариулах
Зочин [2.58.44.50] 2022/5/18
SBI чинь Япондоо маш том компани шүү дээ гоомой зүйл хийх байх харин Дагвадорж л дундаас нь янз янз болоод байхгүй бол давгүй гэж бодож байна.
4 | 2 Хариулах
Иргэн [78.73.125.233] 2022/5/18
Болж байна шүү АСА хотын төвд төгс юм хийх хэрэгтэй япончууд харин чиг ажлыг тултал хийдэг амжилт хүсье
4 | 0 Хариулах
mgl [202.126.89.72] 2022/5/18
butsaaj aviya.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.212] 2022/5/18
Давгаа маань нэг л бүтэлгүй юм хийж явах юмдаа. Энэ удаа аз дайраасай
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.38] 2022/5/18
Одол үед цирк ч гэж юу байхав. Зүгээр гоё венү болгоод аливаа арга хэмжээнд түрээслүүлээд явах бүрэн боломжтой шүү дэ. Байршил нь гоё, байшин нь ч байна.
4 | 0 Хариулах
Кк [59.153.112.215] 2022/5/18
Хурдхан ингэж аргалахгүй бол алдана
1 | 0 Хариулах
Зочин [103.80.211.131] 2022/5/18
Аса хулгайчийн баасыг Япончууд ингэж цэвэрлэх гэж. Муу хулгайч хамаг юм нураачихсан, циркийг тараачихсан, зөвхөн хувийн бизнесээ болгож байгаад хүмүүс нийтээрээ бухимдаж эхлэх үед бачимдаж байхад нь ашгүй нэг юм баасыг нь цэвэрлэх хөрөнгө оруулагч гарч ирж гийгүүлж дээ.
10 | 0 Хариулах
123 [202.21.107.91] 2022/5/18
ASA pyzda
0 | 3 Хариулах
Asdff [66.7.93.49] 2022/5/18
Яс юман дээр давга ла лар циркийн эргэн тойрны сул газарт л шунаж авсан тэр хажуу талд нь барьсан үзлийн өндөр барилгыг хар
7 | 1 Хариулах
Зочин [103.10.20.218] 2022/5/18
луйварчид луйвараа л хийж байх шив дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.179.24.179] 2022/5/18
Хулхи аса хулхидаж байгаа юм. Менежментийн гэрээгээр хувьчилж авсанаас хойш нэг ч удаа гэрээний заалтуудыг биелүүлээгүй байхад шууд хурааж авах үндэслэл болно. Өчнөөн өрийг нь төлөөд дээрээс нь мөнгөөр хувьчилж авсан Хөтөлийн уемент шохойн үйлдвэрийг хурааж авч болж байгаа юм чинь Дагваагаас шууд хураахад ямар ч асуудалгүй.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.69.162] 2022/5/18
Дагвадорж нэг хор найруулж дээ, цирк минь баяртай
1 | 0 Хариулах
Далчиганасан мантуу аса нь байна. [192.82.90.90] 2022/5/18
Муусайн гуйлгачид зүгээр байгаарай. Бид нарын амьдрал өөрөө тэр чигээрээ цирк байхад, циркээр яадаг юм. Циркийг нурааж оронд нь Дэлхийн хамгийн том тайчигч клуб байгуулж байгаа. Циркийн үлдсэн амьтадыг алаад идчихсэн шүү. Мах бараг байхгүй нуль шөрмөс байсан. Үнэг, чоно, баавгайн арьс нь хорхой идээд цоорчихсон тул Нарантуулын ченж Нам Уунаа хүүхэнд хямдхаан өгчихсөн шүү. Ганц сармагчин нь төв музейн чихмэл болсон ингээд болсон шүү хө.. Түгжрэл чинь нэмэгдээд л байх юм бол бензиний үнийг нэмээд л байна. Муусайн гуйлгачид та нар машин унаж яадаг юм? Морио унаад л явж байхгүй юу!
1 | 2 Хариулах
Зочин [66.181.161.22] 2022/5/18
Зарчихсан уу? Нураагаад өөр зүйл барихгүй байлгүй дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.24.179] 2022/5/18
Ойлгомжтой юун цирк шоу цэнгээний төв л хийнэ. Тэгээд хааяа нэг цирк хальт тоглуулсан болоод хулхидна.
0 | 0 Хариулах
Zochin [147.161.194.94] 2022/5/18
Менежментийн хувьчлалаар авсан газрыг улстай зөвшилцөхгүйгээр барилга байшин энэ тэр юмыг нь дураараа өөрчилж болохгүй бишүү.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.22] 2022/5/18
Харин тийн. Менежментийн хувьчлалаар авчихаад циркийн байшин барилга өөрчлөхгүй байлгүй дээ. Ёстой итгэх арга алга
1 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.90.37] 2022/5/18
АХ НЬ АРЫГ НЬ ДААЖ БАЙГАА БИЗ. МОНГОЛД БҮХ ЮМ АРЫН ХААЛГААР. ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМААР Л ЯВЖ БАЙГАА УЛС. ШУДРАГА ЁС ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.3] 2022/5/18
За юу л болдоо. Харж л байя
0 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.90.37] 2022/5/18
ЯМАР ГОЁ БАРИЛГА БАЙЛАА. УЛСЫН БАС НЭГ ТҮҮХ БОЛГОН ГОЛ БАРИЛГА. ШИЛЭН НҮҮРТЭЙ ТОМ ҮҮД ХИЙГЭЭД ХЭВ МАЯГИЙГ НЬ ЭВДСЭН. ОДОО Ч ХУДЛАА БОЛСОН ДО. УДАХГҮЙ АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУССАН БАЙСАН ГЭЭД АСА ТАУР АА БАРИХ БИЗ. ЭНЭ ЦИРГИЙГ БАРЬЖ ӨГСӨН УЛС ӨНӨӨДӨР МОНГОЛЧУУДЫГ ХАРААД УРАМ НЬ ХУГАРЧ БАЙГАА БАЙХДАА.
7 | 0 Хариулах
Зочин [202.9.46.28] 2022/5/18
Зөү зөү, Японы компани юм бол юу байхав, дор нь хөрөнгөө гаргаад, байшин барилгаа бариад, дор нь өөд татна л даа. Аса аварга ч ашгүй нэг хэл амнаас салах нь.
3 | 3 Хариулах
ЗОЧИН [192.82.90.37] 2022/5/18
ЗҮВ ЗҮГЭЭР БАЙСАН БАРИЛГА БАЙСАН. БАРИЛГА БАРИХЫГ ЭСЭРГҮҮЦНЭ. ЭНЭ БАРИЛГА ДАШВАДОРЖИЙН ӨМЧ ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ. МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМЧ. ХУУЛЬ ЗӨРЧИЖ АВСАН.
1 | 1 Хариулах
ЗОЧИН [192.82.90.37] 2022/5/18
БОДВОЛ МӨНГӨГҮЙ БОЛООД ХУВЬЦААГААНЫХАА ТАЛЫГ ЯПОНЧУУДАД ЗАРАА БИЗ. УДАХГҮЙ ХУУЛЬ ШҮҮХ ГЭЭД ЦИРКЭЭ АЛДАХ ВИЙ ДЭ. БӨХ НӨХӨРТ ЮУ НАЙДАЖ ЦИРКЭЭ АНХ ӨГСӨН ЮМ БОЛДОО. МӨНГӨТЭЙ БОЛ АВААД ЯВЧИХНА ГЭЖ БОДСОН УУ. АСА ТАУР БАРИХ ГЭЭД ДОТРООС НЬ НУРААЖ БАЙСАН ШҮҮ ДЭ. ОДОО Ч ЭРГЭЖ БОСНО ГЭЖ ХУДЛАА БОЛСОН.
3 | 1 Хариулах
Зочин [103.111.68.3] 2022/5/18
zaa uldsen talbai der ni bituu barilga barihaar shiidejde
2 | 0 Хариулах
Ard [202.126.90.126] 2022/5/18
Монгол улсад биш дагвадоржид ашигтай бизнес бн. Дагвадоржийн юм шүүдээ. Дагвадоржид ах нь хөрөнгө оруулалт татаж өгчээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.16] 2022/5/18
бордооны гахай дагвадорж ах дүүс гэр бүлтгээ ниилж циркииг утгаар нь самарлаа да , одо тгд гаднаас хөрөнгө оруулалт хүсч лдээ , хувьчилсан мөнгө төгрөгииг нь буцааж өгөөд улс буцааж авч блдгү юм бхда
5 | 0 Хариулах
Zochin [202.126.90.64] 2022/5/18
Гадаадын хөрөнгө оруулалтаар засварлана гэсэн нэрээр олны хэл амыг түр хаах гэж байгаа юм байх даа луйварчин чинь
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.83] 2022/5/18
Санаа зовмоор2 юм их сонсогдох юмаа😏
2 | 0 Хариулах
Зочин [202.9.41.7] 2022/5/18
юуных нь хөрөнгө оруулалт байх вэ дээ дампуурч өрөнд орсон хулгар чихтүүд японуудад зарцан л байна кк
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.177] 2022/5/18
Japand iim universal company bdag gej duulaagui yum bna. ASA awraga zali heregleed bna daa
2 | 0 Хариулах
Asdfg [66.7.93.49] 2022/5/18
Энэ цирк урьд нь ямар гоё барилга байв одоо тэгсэн орчин тойрны зохицол архитектур гоо сайхны үзэмжгүй нарантуул шиг эрээвэр хураавар өнгө үзэмжгүй навсайсан аргагүй л бөх хүний санаа юм да
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.16] 2022/5/18
🥱🥱🥱🥱
0 | 0 Хариулах