ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Эвийн өргөө-Энхийн гүйлт"-д АНУ, ОХУ, Унгар, Австрали зэрэг улсын гүйгчид оролцож байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Биеийн тамир, спортын улсын хороо

Дэлхийн улс орнуудад энх тайван, амар амгалан, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгоор Шри Чинмойн санаачилсан галт бамбарыг буухиалах “Эвийн өргөө-Энхийн гүйлт” манай улсад болж байна.

Энэхүү гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд улсын гүйгчид оролцож байгаа юм.

“Эвийн өргөө-Энхийн гүйлт”-ийн нээлтийн ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолд ЗГТА, Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Бурхан шашин, соёл судлалын хүрээлэнгийн тэргүүн Г.Мягмарсүрэн тэргүүтэй хүндэт эрхмүүд хүрэлцэн ирэв.

Тус арга хэмжээг Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр нээж, хэлсэн үгэндээ “Энэхүү гүйлтэд оролцсоноор өөрт байгаа нөөц, боломж, чадвараа нээн илрүүлж улмаар эрч хүчтэй, эрүүл чийрэг байх, гүйлтийг амьдралынхаа хэвшил болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, баяр баясгалан, хүсэл тэмүүллээ олох билээ” хэмээлээ.

Энэхүү гүйлт нь манай эх орны 21 аймаг болон 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7,250 км замыг туулах юм. Гүйгчид галт бамбарыг буухиалахдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг таниулах ач холбогдолтой. “Энхийн гүйлт” нь 35 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд 160 гаруй орноор аялжээ.

Галт бамбарыг Сүхбаатар дүүргийн гүйгчид хүлээн авч, улмаар Хан-Уул дүүрэгт шилжүүлэх бөгөөд цааш Төв аймаг буухиалах юм байна. Бамбарыг буухиалах аялал 54 хоногт өрнөж, долдугаар сарын 7-ны өдөр Сүхбаатарын талбайд бариална.

 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.22.1] 2022/5/15
orosiign hasaachee
1 | 1 Хариулах
Чингисийн үр сад [202.126.88.147] 2022/5/14
Новшийн янк яагаад оров оо
1 | 3 Хариулах
neewel uldeh uher ugui [192.82.67.44] 2022/5/14
mordriin bugsund uldsen yarnii nyan buriaduudtaigaa yawj jorlon uzcheed ir
0 | 1 Хариулах
Zochin [66.181.184.67] 2022/5/15
Чингисийн Үр Сад [202.126.88.147] Amerikiin Visa garval chi ichihgui ywah baih daa. Cham shig nohduud Mongoloor duuren baina.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.66] 2022/5/14
Шри Чинмой гэдэг хүн нь энэтхэг хүн юм биш үү. Яагаад Энэтхэгээс хүмүүс оролцохгүй байгаа юм бол доо. Манайд энэтхэгчүүд амьдардаг л байх учиртай даа.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.42] 2022/5/14
Дэлхийн улсуудын эв нэгдлийг алдагдуулсан нэг улсын туг харагдаад л байдаг шүү!
2 | 1 Хариулах
Зочин [66.181.181.120] 2022/5/14
Наад орос дээрээ шууд хориг тавьчих гэхээр тогоо таслуулчих гээд хэцүү юм аа тэ.
1 | 3 Хариулах
Зочин [202.9.40.179] 2022/5/14
Хараал идсэн алуурчин оросууд
4 | 3 Хариулах
Зочин [202.55.191.130] 2022/5/14
Russia out lol
1 | 2 Хариулах
Зочин [103.229.120.101] 2022/5/14
Оросыг хас
3 | 4 Хариулах