Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Энхийн гүйлт” энэ сарын 14-нд Сүхбаатарын талбайгаас эхэлж, 21 аймгийн нутгаар 7,250 километр замыг туулна гэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Биеийн Тамир, Спортын Улсын Хороо

Иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилготой “Энхийн гүйлт” тавдугаар сарын 14-нөөс долдугаар сарын 7-нд болно.

Энэ талаар Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос өгсөн мэдээллээр "Энэхүү гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд улсын гүйгчид оролцохоо мэдүүлжээ.

“Энхийн гүйлт”-ийг Сүхбаатарын талбайгаас эхлүүлж, 21 аймаг, 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7,250 км замыг 54 хоногт туулна. “Энхийн гүйлт” нь хүн төрөлхтний эв нэгдэл, энх амгалан дэлхийг цогцлоох үндсэн зорилгын хүрээнд өрнөнө.

Гүйгчид галт бамбарыг буухиалах (хүлээн авч, үдэн гаргах) явцдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг таниулах юм" гэжээ.

“Энхийн гүйлт” нь 35 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд энэ хугацаанд гүйлтэд оролцогчид 160 гаруй орноор аялжээ.