Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ю.Гэрэлбаатар: Циркийн урлагт аюулгүй байдлыг хангасан байр чухалд тооцогддог. Манай салбарт тулгарч буй гол асуудал энэ

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын циркчдийн хоёрдугаар чуулга уулзалтыг дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулах талаар Монголын Мэргэжлийн циркчдийн холбоо болон бусад төлөөллүүд мэдээлэл өгөв. Тэдний зүгээс энэхүү чуулганы хүрээнд нэгдсэн удирдлага болон ТУЗ-ийн гишүүдээ сонгоно гэдгийг хэллээ. 

"Хамтын үйл ажиллагаагаар циркийн урлагийг хөгжүүлэх нь бидний цаашдын зорилго"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны дэд тэргүүн Т.Буд "Хамтын үйл ажиллагаагаар циркийн урлагийг хөгжүүлэх нь бидний цаашдын зорилго юм. Циркийн хөгжлийн гол хүчин зүйл нь эв нэгдэл гэдгийг харуулах болно. Ингэснээр нийт циркчдийн эрх ашиг болон цаашдын уран бүтээлд эерэг нөлөө үзүүлж чадах юм" гэв. 

"Манай улсын циркчид дэлхийн 150 гаруй орны 5,000 гаруй циркт тоглолт хийдэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Консерваторийн Бүжиг циркийн мэргэжлийн сургуулийн Циркийн тэнхимийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар "Манай улсын циркчид дэлхийн 150 гаруй орны 5,000 гаруй циркт тоглолт хийдэг. Олон улсад гайхагддаг циркийн үзүүлбэрээ ард түмэндээ байнга толилуулж чадахгүй байна.  Циркчид маань мэргэжлийн тоглолт үзүүлж, бэлтгэл сургуулилт хийхэд өргөн орон зай зайлшгүй шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэр, циркийн урлагт аюулгүй байдлыг хангасан байр, талбай чухалд тооцогддог. Манай салбарт тулгарч буй гол асуудал энэ. Үүнийг шийдэхийн тулд нэгэн зорилго, нэгдсэн удирдлагатай хэрэгтэй байгаа юм.

Манай улс гуравхан сая хүн амтай мөртлөө циркийн урлагаар дэлхийд гайхагддаг. Олон улсын А зэрэглэлийн тэмцээн уралдаанд байнгын байр эзэлж байгаа. Тиймээс циркийн салбарыг илүү хөгжүүлэхийн тулд эв нэгдэлтэйгээр нэгэн дээвэр дор орох зорилготой байна" хэмээн хэллээ. 

Ташрамд дурдахад, Монгол циркийн хөгжлийн төв, Монгол циркус энтертайнмэнт төв, Монголын циркчдийн холбоо, Монгол Улсын Консерваторийн Бүжиг циркийн мэргэжлийн сургууль зэрэг 30 байгууллага нэгдэж тус чуулгад оролцох саналаа өгчээ.