Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Шанхайн далайн боомтод ачааны 809 хөлөг онгоц зогсож байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй улс орнууд хилийн хориг тогтоож улмаар ачаа, тээврийн бөөгнөрөл далайн боомтуудад үүсжээ. Тухайлбал, Хятадын Шанхай хотод энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар далайн боомт дээр 809 хөлөг онгоц зогсож байна. 

Энэ нь коронавирусийн халдварын тохиолдол өсөж, хөл хорио тогтоосонтой холбоотой аж. 

Шанхайн далайн боомт дээр зогсож байгаа хөлөг онгоцнуудын 70 хувь нь ачаа, арван хувь чингэлэг тээвэр, гурван хувь танкер, мөн гурван хувийг загас агнуур, нэг хувийг задгай ачааны төрлийн онгоцнууд эзэлж байна. 

Одоогоор тус боомтод 1,962 хөлөг онгоц зогсохоор хүлээгдэж байгаа юм. Шанхайн далайн боомт руу 421 хөлөг онгоц ачаа ачих, буулгах Port call хийхээр төлөвлөж байгаа гэдгийг мэдээллээ. 

зураг
 

Шанхайн далайн боомт дээр ачаа ачих, буулгах хөлөг онгоцны хэмжээ (Port call) төрлөөр нь үзвэл, сүүлийн 14 хоногийн хугацаанд өдөрт 526-1383 хөлөг онгоц зогссон байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хөлөг онгоцны төрлүүдийг харвал задгай ачааны хөлөг онгоц 817, чингэлэг тээврийн хөлөг онгоц 15, Ro/Ro 1, шингэн задгай ачааны хөлөг онгоц 87, загас агнуур 50, LPG танкер хөлөг онгоц 4, туслах хөлөг онгоц 35,  зорчигч 16  бусад 190 төрлийн хөлөг онгоцнууд зогссон байгаа юм.  

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам