Та CV-гээ бичихэд хүндрэлтэй тулгарч байна уу? Ажил хайх процесс таныг залхааж байна уу? Lambda.Global -ийн шинэ AI технологи танд тусална!
Хүний нөөц, тэр дундаа рекрутингийн салбарт нийтдээ 15 жилийн туршлагатай мэргэжилтэн С.Ариунаа танд зөвлөж байна:
Монгол улсад сүүлийн үед ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Залуучууд гадагшаа их гарч, дотооддоо ажиллах таатай орчин муудсан, мөн утаа түгжрэл зэрэг хүндрэлүүдээс болж олон хүн гэрээсээ ажиллах сонирхолтой болсон ч ийм төрлийн ажлын байр цөөн байна. Түүнчлэн цалин, ур чадварын үл нийцэл их байгаа нь бас нэгэн бэрхшээл болж байна.
CV-ний хувьд, энэ нь ажил горилогчийн мэргэжлийн болон боловсролын туршлага, ур чадвар, амжилтыг нэгтгэн харуулдаг чухал баримт бичиг юм. Гэвч Монголд ажил горилогчдын 30-40 хувь нь CV-гээ дутуу, бүрэн бус мэдээлэлтэй ирүүлдэг нь тулгамдсан асуудал болж байна.
Сайн CV нь тодорхой бүтэцтэй, онцлох мэдээлэлтэй, цэвэрхэн загвартай, алдаагүй, бодит мэдээлэл агуулсан байх ёстой. CV-г анх харсан сэтгэгдэл ажилд авах шийдвэрт 70-80 хувь нөлөөлдөг бөгөөд сайн CV-тэй хүмүүсийн 50-аас дээш хувь нь ажилд орж чаддаг гэсэн статистик байдаг байна.
Lambda.Global-ийн хиймэл оюун ухаанд суурилсан төлбөргүй үйлчилгээг ашиглан ердөө 10 секундэд алдаагүй, мэргэжлийн CV-тэй болох боломжтой!
Яг одоо туршаад үзээрэй! Таны ирээдүйн ажил ганцхан CV-гээс эхэлж магадгүй
⚡Lambda.Global сайтын тухай:
Lambda.Global нь дэлхийн өнцөг булан бүрээс шилмэл талентуудыг элсүүлэн, ажил олгогч болон төслүүдтэй холбон Монгол улсынхаа эдийн засгийн хөгжилд дайчлах үндсэн зорилго бүхий хиймэл оюун ухаанд суурилсан рекрутинг платформ юм.
Өөрөөр хэлбэл ур чадвар өндөртэй ажил горилогчдыг Ламбда Глобал-аас олох боломжтой ба мөн ажил горилогчдын хувьд мэйлээр өөртөө хамгийн сайн тохирсон ажлын саналуудыг хүлээн авах боломжийг бүрдүүлсэн байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!