Уншиж байна ...
Зураг
Зураг

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Ус, цаг уурын байгууллагаас өглөөний 08:00 цагийн байдлаар баруун таван аймгийн нутгаар цас орж байгааг мэдээллээ.

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс, Арц, Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -24…-29 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7...-12 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

  • Улаанбаатар орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. -10…-12 градус хүйтэн байна.
  • Багануур орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. -13…-15 градус хүйтэн байна.
  • Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. -12…-14 градус хүйтэн байна.

05:00 цагт Улаанбаатарт: -21 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.