ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

О.Номуншүр: Төсвийн тэлэлт, мөнгө тараалт нь хэрэглэгч орны хувьд импортын бараа болж, валютын гарах урсгалыг нэмж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанканд өнөөдөр "Төв банкны зорилт, засаглал, үйл ажиллагааны чиглэл, эрх зүйн шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна. 

Энэхүү хурлаас эдийн засгийн шинжээч О.Номуншүрийн илтгэлийг онцлон хүргэе.

Тэрбээр сонгуулийн жил угтан төсөв тэлэх, бэлэн мөнгө тарааснаар ирэх жил нь инфляц өсөх суурь шалтгаан болж байгааг илтгэлдээ тодотгон ярьсан юм.

Эдийн засгийн шинжээч О.Номуншүр "Дэлхийн 214 улс төв банктай байна. Төв банк бол улс орны тусгаар тогтнол, бие даасан байдлын илэрхийлэл болохын хувьд хараат бус байх нь чухал гэдгийг өнгөрсөн. 350 гаруй жилийн түүхээс харж болох юм.

Монгол Улс 1990 онд зах зээлийн тогтолцоонд шилжиж, 1991 онд банкны тухай хуультай болж, хоёр шатлалт тогтолцоо бий болсон. Энэ үед ОУВС хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийтдээ зургаан удаа хамрагдаж, тодорхой үр дүнд хүрсэн байна. 

зураг
 

1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, мөн үеэс эхлэн Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аар батлуулдаг болсон. 

1993 онд хөвөгч ханшийн тогтолцоонд шилжиж, ханш нь зах зээлийн зарчмаараа тогтох ёстой гэж үзсэн байдаг.

1996 онд Төв банкны тухай хууль батлагдсанаар өнөөгийн хараат бус төв банк, банкны салбарыг хянах институт бий болох суурь тавигджээ. 

2000-2004 онд эдийн засаг тогтвортой байсан бөгөөд 2005-2006 онд түүхий эдийн экспорт өндөр байв. Түүнчлэн 2007 онд бодлогын хүүг нэвтрүүлсэн. 

Бидний асуудал 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэс эхэлсэн гэж үзэж байгаа. Учир нь энэ үеэс төсвийн зардал ихээр өсөж, төсвийн тогтворгүй байдал бий болсон.

2009 онд Оюутолгойн төсөл орж ирснээр эдийн засаг сэргэх суурь нөхцөл болж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Гэвч гадаад валютын нөөцөө хуримтлуулж чадаагүй. Төсвийн тэлэлт 2012 онд ч үргэлжилсэн бөгөөд тухайн үед эдийн засгийн идэвхжил өндөр байсан учраас 2008, 2016 оны хямралтай харьцуулахад хүндрэл боломжийн хэмжээнд байсан. 

2012-2016 онд Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлсэн. Энэ бол давтаж болшгүй зүйл.

2012 онд гадаадын зах зээлд бага хүүтэйгээр бонд босгох боломж бүрдсэнээр "Чингис бонд"-ыг гаргаснаар гадаад өр өсөөд таазандаа тулсан. Өнөөдөр гадаад өр Дотоодын Нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 170 орчим хувьтай байна

Төсвийн тэлэлт 2008 оноос эхлээд сонгуулийн жил бүрийг угтаж өссөн байгаа юм. Энэ нь сонгуулийн дараах жил инфляц өсөх суурь шалтгаан нь болдог. Тэтгэврийн зээл тэглэсэн, 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн.

2024 оны сонгуулийг угтаад 2023 оноос яаж төсвийн тэлэлт явагдсаныг бүгд мэдэж байгаа. "Эрдэнэс Тавантолгой"-н 2022, 2023 оны ногдол ашиг гэх мэтчилэн төсвийн тэлэлт, мөнгө тараалт нь хэрэглэгч орны хувьд импортын бараа болж, валютын гарах урсгалыг нэмж байна. 2024 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар импорт жилийн өсөлт 26 хувьтай байна. Нөгөө талд экспорт өсөхгүй байна. Энэ нь гадаад зах зээл 2016 онтой ижил буюу түүхий эдийн үнэ унаж байна.

зураг
 

Төсөв тэлж байхад валютын орлогоо тогтмол авч чадахгүй байгаа учраас өмнөх байдлыг давтах магадлалтай харагдаж байна. 2023 оноос эхэлсэн төсвийн тэлэлтийн нөлөөгөөр 2024 оны зургаадугаар сард 5.1 хувьтай байсан инфляц арваннэгдүгээр сард 8 хувьтай гарсан. Ирэх жилүүдэд инфляц өсөх нь ойлгомжтой байна" гэсэн юм.

Түүнчлэн эдийн засгийн шинжээч О.Номуншүр өөрийн судалгаандаа үндэслэн 

  • Төв банкны одоогийн зорилт хоёрдмол утгатай байгаа тул тодорхой зааж өгөх
  • Инфляцын зорилтыг дунд хугацаанд тодорхойлох
  • Гадаад валютын интервенц хийхгүй байх
  • Бусад шаардлагатай эрх зүйн шинэчлэлүүд хийх зэрэг санал зөвлөмжийг гаргаснаа танилцуулсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ss [103.168.34.86] 2024/12/24
Тэгээд үйлдвэрлэгч болохын тулд яахын.. Ядуу иргэдэд ээ тараасан мөнгө нь хэрэгтэй л байгаа шүү,би л лав өрөм ,махаа авсан шүү хөгшөөн,,,нэг тийшээ туйлширахгүй шүү,олон талаас нь судалж гол юмандаа төвлөр Монгол хүний хэвийн амьдрах асуудалд юу дутаад байна. яагаад ядуурал их байна гээд судал...
1 | 0 Хариулах
Зочин [202.21.102.50] 2024/12/24
Залуус л мундаг байна даа. 2012-2016 төсвийн ш/ч-тай санхүүжилтийг МонголБанк хийсэн гээд байгаа нь өнөөх Эрдэнэт, Хөтөл, Дархан төмөрлөгийн луйвар байх даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.99] 2024/12/24
Бэлэн мөнгө тараасан гэж ногдол ашиг хэлээгүй биз? Олон компанийн хувьцаа эзэмшигчид жил бүр ногдол ашиг авдаг. Тэдний адил ашигтай ажилласан ЭТТ-н хувьцаа эзэмшигч иргэд ногдол ашиг авах ёстой. Харин ашиггүй ажилласан төрийн өмчийн компаниудын удирдлага дур мэдэж их хэмжээний урамшуулал авдаг бол буруу. Тэтгэврийг инфляцийн дагуу 6% нэмэх гэж байгаа. Үүнийг хэн ч мөнгө тараалт гэж үзэхгүй. Бүх ахмадуудын тэтгэврийг ижилхэн 100,000 төг нэмсэн бол бас өөр хэрэг. Үр ашиггүй зардал, "мөнгө тараалт" хаана байгаа бол? Албан хаагчдын тоо 2000-аар , УИХ-ын гишүүдийн тоо 126 болтол нэмэгдэж зөвхөн гадаад томилолтын зардал нь олон хувь нэмэгдсэн. Албан хаагчдын цалин нэмнэ гээд байгаа. Намуудын төрөөс авдаг санхүүжилтийн хэмжээ бас талийсан байна лээ. Намуудын төлөөлөл нь хууль, дүрэм тогтоож байгаа болохоор яалтай билээ? Шинээр байгуулагдсан Эрчим хүчний реформын үндэсний хороо гэгч нь хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаанд 1,5 тэрбум хийсгэх бололтой.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.170] 2024/12/23
Хөрөнгөтөн орон бүрт хувьцаат компани гэж байдаг. Тэрхүү хувьцаат компаниуд нь ашигтай ажиллавал тухайн жилдээ ноогдол ашиг тараадаг. Тэгэхээр мөнгөний ханш уначихаж магадгүй гээд тэр ноогдол ашгийн мөнгөө авахгүй байх юм уу. Манайд бол хувьцаа, хувьцаат компанийхаа учрыг олж жам ёсоор хөрөнгөтэй болоогүй хүмүүст бараг хүчээр ноогдол ашиг гээд өгөөд байгаа болохоороо санаа зовоод байх шиг байна л даа. Яг зүй тогтлоороо, жам ёсоороо хөрөнгөтэй болж ноогдол ашгаа хүртэж байгаа хүмүүс бол учиргүй мөнгөө үрээд, архи авч уугаад, найрласан юм байхгүй, харин ч 135-хан мянган төгрөг гэж гололгүй дахиад хувьцаа авч, хувьцааны хөрөнгө оруулалт хийсэн л байгаа даа, аягүй бол. Тийм зөв гольдрилоор явж байгаа хүмүүс цөөн боловч байгаа, байгаа.
2 | 0 Хариулах
Зочин [151.225.24.173] 2024/12/23
torni or hiigeedch bolov eldev zuiliig bosgoodl ard tumendee ogoodl baigaa bosgood ogson gazar tend azildag humuusl tuuniigni buren ashiglan jvuulz chadahgui baigaa
0 | 0 Хариулах
Данко [96.248.41.119] 2024/12/23
30 жил наадахаа хоосон ярьж байна даа. Яг хийх болохоороо тарааж л орхино. Энэ дор орилолдон оцгонолдож байгаа тархины тураалтануудад мөнгө хэрэгтэй. Тархины тураалтанууд зүгээр сууж байгаад мөнгөтэй болохыг хүсэж байна, авилгачид энэ тохиолдолд тараах л болно, тарааж ч байна, тараасаар л ирсэн.
0 | 2 Хариулах
Зочин [203.91.115.41] 2024/12/23
Худлаа хуцаад бай. Энэ чинь мөнгө тараалт биш. Хувьцаа. Чи тийм сүрхий юм бол сүүлийн 10 жилийн туршид Монгол банкны интервенц болон эмисийн харьцаан дээр дүн шинжилгээ хийгээд дүгнэлт гаргаадах.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.70] 2024/12/23
2025 онд 60 их наяд төгрөг төсөвлөсөн
0 | 0 Хариулах
зочин [202.126.89.179] 2024/12/23
Ноогдол ашиг өгөхөөор өглөө гэнэ өгөхгүй өгсөнгүй гэнэ.Хэдэн айл аваад хоол хүнс түлээ авна биз дээ.Гадуур гэр хороололоор очоод үз лдээ .Харин авилгалчдынхаа мөнгө хөрөнгийг хураагаач .
3 | 0 Хариулах
sdf [103.168.34.113] 2024/12/23
данх ойлгохгүй ээ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.224] 2024/12/23
МӨНГӨ ТАРААГААД БАЙХААР ХҮМҮҮС АЖИЛ ХИЙХГҮЙ САЙХАН УТАА ТҮЛЭЭД ТҮГЖРЭЭД АМЬДРААД БОЛООД БАЙНАА
2 | 2 Хариулах
Зочин [202.9.41.127] 2024/12/23
Хэн дуртай нь юу дуртайгаа хуцаж байдаг болждээ. Компаний ногдол ашиг авч байгааг мөнгө тараалт гэж ш**ж бн.
5 | 12 Хариулах