Уншиж байна ...
Зураг
Зураг

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг долоо хоногийн хугацаатай баривчилжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг баривчлан хорьжээ. 

Өнгөрөгч есдүгээр сарын 16-ны өдөр Боловсролын сайд П.Наранбаяр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар мэдээлэл хийх үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар сайд руу өндөг шидэж, хүмүүстэй зодолдсон. 

Тэрбээр “Та гурван намын янханчлал дор сайд болчихоод багш нарынхаа цалинг нэмье гэж Оюун-Эрдэнэд хэлж чадахгүй байна. Улс орныг сүйрүүл гэвэл боловсролын салбарыг нь сүйрүүл гэж хэлдэг юм. 45 хоногийн курсээр багш бэлдэх гэж байгаа чинь боловсролын чанарыг нэмэгдүүлж байгаа асуудал юм уу” гээд П.Наранбаяр сайдын нүүр рүү өндөг шидсэн юм. Ингээд зогсохгүй сайдын хамт мэдээлэл хийж байсан хүмүүстэй зодолдсон түүнийг төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд зогсоосон.  

Түүний энэ үйлдэлд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баривчлах шийтгэл оноожээ. А.Отгонбаатарт Зөрчлийн тухай хуулийн 5.2-1.1, 5.2-1.2, 5.2-1.3, 5.2-1.4 дэх хэсгийн олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан хэмээн албадан сургалтад хамруулж, долоо хоног баривчлах шийтгэл оноосон байна. Улмаар шүүхийн шийтгэврийн дагуу ШШГЕГ-ын харьяа Баривчлах байранд хүргэж, шийтгэлийг нь эдлүүлж эхэлжээ.