Уншиж байна ...
Зураг
Зураг

“Асуудалгүй” үйлчилгээг ашиглахад бэлэн боллоо

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 6 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Харилцагчдынхаа санхүүгийн найдвартай түшиг, тогтвортой тулгуур байна гэдэг банкны хувьд хамгийн чухал үүргүүдийн нэг. Өндөр дүнтэй төслийн санхүүжилтээс эхлээд өдөр тутмын төлбөр тооцоо гээд бүхий л түвшний хэрэгцээг хэрэгтэй цагт нь хурдан бас хялбар шийдэхийн зэрэгцээ зарим тохиолдолд хэрэгцээ үүсэхээс ч өмнө шийдэл нь бэлэн байх шинэлэг үйлчилгээнүүдийг санал болгосоор ирсэн.

Үүнийг нэг нь өнөөдөр ХасБанкнаас харилцагч танд зориулан шинээр нэвтрүүлж буй “Асуудалгүй” хэмээх үйлчилгээ юм.

Асуудалгүй үйлчилгээ нь танд дансны үлдэгдэл хүрэлцэхгүй эсвэл бүр дансанд тань 0 төгрөг байсан ч 150,000-400,000 төгрөг хүртэл төлбөр, шилжүүлгийг асуудалгүй хийх боломжийг олгоно.

Цагтаа төлбөрөө төлөөгүйгээс цахилгаанаа хязгаарлуулахаас эхлээд кассан дээр картын үлдэгдэл хүрэлцэхгүй эвгүй байдалд орох, багахан мөнгө дутаад сайхан боломжийг алдах гэх мэт амьдралд олон л асуудал тохиолддог. Харин одооноос эдгээр асуудал ХасБанкны харилцагчдын хувьд асуудал биш болж байна.

Та ХасБанканд данстай л бол дижитал банкаараа ганц товч дараад асуудалгүй үйлчилгээг идэвхжүүлж болох бөгөөд зөвхөн төлбөр төлөөд зогсохгүй, дижитал банкаар шилжүүлэг хийх, АТМ-ээс бэлэн мөнгө болгон авах боломжтой.

Асуудалгүй үйлчилгээний давуу талууд:

  • Үргэлж бэлэн: Дижитал банкаараа нэг л удаа идэвхжүүлэхэд хангалттай. Бусад апп-ын зээл шиг ашиглах бүрдээ тооцоолол хийлгэх шаардлагагүй.
  • Бүгдэд нээлттэй: ХасБанкны данстай л бол хүн бүр ашиглах боломжтой. Өр орлогын харьцаа тооцохгүйгээр 150,000-400,000 төгрөгийн эрх нээгдэнэ.
  • Хураамж бага: Үйлчилгээг идэвхжүүлсэн ч гэсэн ашиглаагүй бол хураамж төлөхгүй. Ашигласан тохиолдолд хэдэн удаа ашигласнаас үл хамааран 5,000-10,000 төгрөгийг сард 1 удаа л төлнө.

Яг одоо ХасБанкны дижитал апп руугаа нэвтрээд Асуудалгүй үйлчилгээг идэвхжүүлээрэй. Таны өдөр тутмын санхүүгийн найдвартай ар тал байж, дансны үлдэгдлээс давсан төлбөрийг Асуудалгүй төлнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.asuudalgui.mn

Дансны үлдэгдэл хүрэлцэхгүй гэж дахин сонсохгүй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.