ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Гадаад ажилтан, ажиллах хүчтэй холбоотой хоёр хуулийн төслийн талаар

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 12 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүд болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төсөл олны анхаарал татаад буй.

П.Сайнзориг нарын таван гишүүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бол Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд буй. 

Дээрх хоёр хуулийн төслөөс гол заалтуудыг харьцуулан танилцуулъя. 

П.Сайнзориг нарын таван гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийн заалтууд: 

1 дүгээр зүйл.Уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн хуулийн төслийн заалтууд:
  1. Ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг эдийн засаг, бүтээн байгуулалтын бодлого, чиглэлийг харгалзан Засгийн газар тогтоох;
  2. Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох асуудал нь цаг хугацааны хувьд төсөв батлагдсаны дараа буюу ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт тодорхой болсны дараа шийдвэрлэх нь илүү зохимжтой байгаа тул уг тоо, хувь хэмжээг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор батлах;
  3. Аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад улсаас ажилтан авч ажиллуулах урьдчилсан зөвшөөрлийн хүсэлт гаргахад тухайн ажлын байрыг нийтэд ажлын 14 өдөр зарласан байх зохицуулалт нь хүндрэлтэй байгаа тул дээрх хугацааг хүчингүй болгох;
  4. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д “нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх.” гэж заасны дагуу Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиар хуулийн этгээдээс бичгээр шаарддаг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт болон нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолтыг мэдээлэл хариуцагч төрийн байгууллага хооронд цахимаар солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор цаасан лавлагааг “цахим лавлагаа” болгон өөрчлөх;
  5. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэг, 23.10 дахь хэсгийн “Цахим системээр зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлэх, цахим системийг ашиглах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэснийг хүчингүй болгох;

 



Хууль санаачлагчид дээрх хуулийн төслийг боловсруулах болсон хэрэгцээ шаардлагын талаар ийнхүү танилцуулжээ. 

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар: 

1. Ажиллах хүчний хомсдол 2030 он хүртэл үргэлжлэх тооцоолол байгааг харгалзан үе шаттай бодлогын арга хэмжээ авах буюу ирэх 2-3 жилд ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, тус хугацаанд гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ингэснээр хувийн хэвшлийг дэмжиж ажиллах хүчний хомсдолоос гарахад чиглэх бодлогын зохицуулалт шаардлагатай болсон. Хуулиар тогтоосон ажлын байрны төлбөрийн хэмжээ нь өндөр байгаа нь ажил олгогч шаардлагатай ажлын байрандаа дотоодоос ажилтан авах боломжгүй ч гадаад ажилтан авч чадахгүйд хүрч, улмаар ажиллах хүчний хомсдолд орсон  шалтгаан байж болох талаар хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны тайланд дурдсан;

2. Ажил олгогчид ажлын байрны төлбөрөөс гадна маш олон зардал гаргадаг. Ажил олгогчийн шаардлагад нийцэх дотоодын ажилтан байдаггүй тул гадаадаас ажилтан авахад хүрдэг. Ажил олгогчдын үүрэх зардлаас дурдвал, банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үндсэн төлбөр, түүний хүү төлөх, орлогын албан татвар, холбогдох хуульд заасан татвар, хураамж, ажил олгогчийн зүгээс төлөх нийгмийн даатгалын шимтгэл, мөн үйл ажиллагаа, цалин хөлсний зардал гэх мэт. Түүнчлэн ажил олгогч гадаад ажилтан ажиллуулах бүрд бүртгэлтэй ажилгүй иргэнийг дагалдуулж сургах, гадаад ажилтныг хуульд заасан сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, ажлын байрны төлбөр төлөх зэрэг зардал бий болгох Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд заасан олон үүргүүдийг биелүүлэх болдог. Үүнээс гадна, ажил олгогчийн урилгаар ирсэн гадаадын иргэдийн визтэй холбоотой төлбөр, хураамжийг ажил олгогч өөрөө төлнө. Гэтэл ажиллах хүчний хомсдолд орсон нийт 48,900 аж ахуй нэгжүүдийн дийлэнх нь буюу 45,700 нь хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгаагаас 85.8 хувь болох 39,200 нь 30 хүртэлх ажилтантай жижиг болон бичил аж ахуйн нэгж, мөн үүнээс 66.2 хувь буюу 25,950 нь 9 хүртэлх ажилтантай бичил аж ахуй нэгжид хамаарах ажиллах хүчний хомсдол байгааг анхаарах шаардлага бий болсон байна;

3. Түүнчлэн энэхүү зохицуулалт нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогын 2-т зааснаар эрчим хүчний сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарыг эдийн засгийн бие даасан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлж, үнэ тарифыг чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлэхээр байгаа цаг мөчид ажиллах хүчний хомсдол мөн дээрээс нь бизнес эрхлэгчдэд эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлөхтэй холбоотой нэмэлт зардлууд бий болгох тул тодорхой богино хугацаанд гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг чөлөөлөх нь цаг үеэ олсон шийдэл байхаар юм гэжээ. 



Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар: 

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгаагаар Монгол Улс 2028 он хүртэл хүн амын насны бүтцээс хамааран ажиллах хүчний хомсдолтой байх үр дүн гарсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн “Хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны эрэлтийн барометрийн судалгаа”-гаар 2023 онд аж ахуйн нэгж, байгууллагуудын 26.3 хувь нь ажиллах хүчний хомсдолд орж, шаардлагатай ажилтанг авч ажиллуулж чадаагүй нь судлагдсан. Тус институтээс 2015-2023 оны хугацаанд жил бүр хийж гүйцэтгэсэн “Барометрийн судалгаа”-ны үр дүнг нэгтгэн дүн шинжилгээ хийж хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн дунд, урт хугацааны чиг хандлагыг таамаглан тооцсон. 

Энэхүү таамаглалаар 2025 онд хөдөлмөрийн зах зээлд 1.319,0 мянган хүн ажил хөдөлмөр эрхлэх бөгөөд эдийн засгийн өсөлт 4.9 хувийн өсөлттэй байхын тулд 1.407,0 мянган ажиллагч, 7.2 хувийн өсөлттэй байхын тулд 1.420,0 мянган ажиллагч хэрэгцээтэй. Энэ нь 88.0-101.0 мянган ажиллагч хөдөлмөрийн зах зээлд нэмж нийлүүлэх шаардлагатай болохыг харуулж байгаа юм. Мөн уг үзүүлэлт нь 2028 онд 108.0-135.5 мянга, 2035 он гэхэд 159.0-228.0 мянга байхаар байна. 

Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлого, улс орны хэмжээнд хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 он хүртэл нийт 285.0 мянган ажлын байр бий болох урьдчилсан тооцоолол гарснаас 140 гаруй мянга нь бүтээн байгуулалтын үед буюу ойрын хугацаанд бий болохоор байна.

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу 2017 онд 11.1 мянга, 2018 онд 10.2 мянга, 2019 онд 10.3 мянган гадаад ажилтан хөдөлмөр эрхэлж байсан бол ковидын нөхцөл байдлаас шалтгаалан энэ тоо 2020-2021 онуудад буурч, 2020 онд 3.8 мянга, 2021 онд 5.3 мянга байсан бол эдийн засаг сэргэж, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа өргөжсөнөөр 2022 онд 10.8 мянга, 2023 онд 19.6 мянган гадаад ажилтан тус тус хөдөлмөр эрхэлсэн байна. Харин 2024 оны эхний есөн сарын  байдлаар гадаадын 106  улсын 17,831 иргэн ажил, хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5,608 хүнээр буюу 45.8 хувиар нэмэгдсэн байна.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд дараах агуулгатай нэмэлт, өөрчлөлтийг тусгахаар хуулийн төслийг боловсруулсан болно: Үүнд:

1. Ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг эдийн засаг, бүтээн байгуулалтын бодлого, чиглэлийг харгалзан Засгийн газар тогтоох;

2. Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох асуудал нь цаг хугацааны хувьд төсөв батлагдсаны дараа буюу ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт тодорхой болсны дараа шийдвэрлэх нь илүү зохимжтой байгаа тул уг тоо, хувь хэмжээг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн дотор батлах;

3. Аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад улсаас ажилтан авч ажиллуулах урьдчилсан зөвшөөрлийн хүсэлт гаргахад тухайн ажлын байрыг нийтэд ажлын 14 өдөр зарласан байх зохицуулалт нь хүндрэлтэй байгаа тул дээрх хугацааг хүчингүй болгох;

4. Хуулийн этгээдээс бичгээр шаарддаг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт болон нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолтыг мэдээлэл хариуцагч төрийн байгууллага хооронд цахимаар солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор цаасан лавлагааг “цахим лавлагаа” болгон өөрчлөх;

5. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд “Цахим системээр зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлэх, цахим системийг ашиглах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэснийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийг бүрдүүлэхээр тус тус тусгасан. 

Хуулийн төсөл батлагдсанаар гадаад ажилтан авч ажиллуулах ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж  байгууллага, хөрөнгө оруулагчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлж, чөлөөлөгдөж, зардал хэмнэгдэх, ажиллах хүчний хомсдолоос богино хугацаанд гарах, бизнес эрхлэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
74 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [66.181.177.46] 2024/12/24
Бид нар нураах сөнөөхдөө үнэхээр гарамгай юмаа Бүтээж хийх тухай энгийн ойлголт ч байхгүй шүү
0 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.118] 2024/12/24
126 ЯМААН ДОТОР МОНГОЛОО ГЭХ СЭТГЭЛТЭЙ ХҮН БАЙГАА ЮМ УУ? БҮГД Л ДУНДАЖ ИРГЭН УЛСЫН БООЛУУД, ТАВИУЛУУД, ТЭДНИЙ АТГАНД ОРСОН АЯТАЙ. ЭНХ-АМГАЛАНГИЙН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЦААД САНАА НЬ УУЛ УУРХАЙН ТОМООХОН ОРДУУДАД ХЯТАДААС ЗЭЭЛ АВЧ ХӨДӨЛГӨӨД ТҮҮНД НЬ ХЯТАД АЖИЛЧДЫГ ҮЙ ОЛНООР НЬ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРГҮЙ АЖИЛЛУУЛАХ!!! ЭНЭ МОНГОЛЫН ЭРХ АШИГ МӨН ҮҮ? ЭНЭ ЧИНЬ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ!!!
1 | 0 Хариулах
Ok [109.110.159.34] 2024/12/24
Ер нь монгол улсын төр засаг юм уу гадаадын нэг компанийг төлөөлж бгаа юм уу. Сүүлийн 30 н жил Монголын өнгөтэй өөдтэй эрүүл саруул 300 мянган залуусыг аар гадагшаа хар ажилд явууллаа. Энэ залуусыгаа яагаад эх оронд нь ажиллуул арга хэмжээг одоо хүртэл авахгүй бгаан өөрө их сонин. Энэ тагнуул их хурлын урд зүгийн гишүүдийг тагнаж мөрдөхөө байцан юм уу монгол улс маань юу болоод бнаа. Ард түмэн юундаа итгэж яах ёстой юм бэ ээ. Алалцах цаг нь болсон бна шүү монголчуудаа
2 | 0 Хариулах
Ok [109.110.159.34] 2024/12/24
Энэ тагнуулын алба гэж байна уу Онц ноцтой гэмт хэргийн шинжтэй илт ийм хууль өргөн барьж байхад яагаад зөв зүгээр байгаад бнаа. Энэ хуулийг өргөн 5 хулгайчдыг монголчууд үүрд тархиндаа санаж яв. Гэтэл Европ болон улс орнууд гаднын ажиллах хүчийг оруулсандаа харамсаж хуучиндаа маш том хатуу хуулиуд оруулж байхд монголчууд арай ч дээ. Англи Америк орж ирж манайд хар ажил хийх үү үгүй шдээ 99н хувь нь хятадууд л орж ирнэ шдээ. Ёстой Энэ хуулийг батлах юм бол 126 тэг чигээрээ газрын хөрснөөс арчигдаж монголчуудын өвчнийг хөдөлгөж засгаа нураалгана гэж мэдээрэй
1 | 0 Хариулах
Гог магог [79.117.162.167] 2024/12/23
Үүнийг улсаа хүлээлгэн өгч худалдаж байна гэж ойлгох хэрэгтэй
3 | 0 Хариулах
Hm [104.28.71.90] 2024/12/23
Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх Монгол хүний чадвар, үнэлэмжийг дээшлүүлхэд яагахд анраарч болохгүй байгаа юм бэ гээд асуугаад өгөх хүн байна уу?
3 | 0 Хариулах
Ган [66.181.178.133] 2024/12/23
сайнзориг гэж хөөрхөн Бээжин ХАВТАЙ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА БЭЭЖИН ХАВНУУД ТУШААЛ АВААД ХӨДӨЛЖ ЭХЭЛЛЭЭ ШҮҮ.
1 | 1 Хариулах
Гог магог [79.117.162.167] 2024/12/23
Улсаа худалдаж байгаа юм байна даа 😏 Ер нь л сөнөж эхэллээ даанч онин нүдэлсэн нөхөр хятадруу дэд бүтэц гээд гүйгээд байсан юм.Худалдчаад л зугтчихна гэж ойлгож байна
2 | 1 Хариулах
Зочин [202.21.107.36] 2024/12/23
Бяд ер нь хэдэн Хятад зарчихаад л өөрсөдөө шоудаад наргиж цэнгээд л суудаг гоё үндэстэн болох гээд байгаам уу даа
1 | 0 Хариулах
💩 [66.181.187.90] 2024/12/24
chi shoudaj chadahchgui shuud uhne,harin hujaanuud saihan shoudaj bnda
0 | 0 Хариулах
Зочин [73.225.77.210] 2024/12/23
Xyжaa Хүрэлбаатарын хойд дүрүүд.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.22] 2024/12/23
Эдийн засгийн үр өгөөж компаний хувийн хэвшлийн хүндрэл бэрхшээлээс илүүтэй Монгол хүний аюулгүй байдал ярьдаг улс төрч хэзээ төрөх вэ? Аль мөнгөтэй талд нь үйлчилж гүйх амархан худалдагдах ядмаг гишүүн нэртэй хулгайчид борооны дараах мөөг шиг төрөөд байгаа нь юуны учир вэ?
1 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.118] 2024/12/23
ҮРГЭЭЛЭГ КИНОНЫ ЯГ ЭСРЭГИЙГ НЬ ХИЙХ ГЭЭД БАЙГАА Г Ө Л Ө Г ДӨӨ ЭНЭ ПОРОРО САЙНЗОРИГ ГЭГЧ МУУЗОЛБИН!!!
0 | 0 Хариулах
АРД [202.9.40.168] 2024/12/23
Хил хамгаалал, Гадаадын харьяат болон Хөдөлмөр халамжийн хөдөлмөрлөх зөвшөөрөл олгодог гадаадын шилжилт хөдөлгөөний хяналтын дотоод сүлжээг хоорондон холбоод нэгдсэн сантай болгоод цахим үнэмлэх өгчих хэрэгтэй !!!!!! Ийм тохиолдолд визний зөрчил, бүртгэлээс гадуур сугарч үлдэрх, ирсэн зорилгоосоо гадуур хөдөлмөр эрхлэж буй гадаад иргэдийг ХЭН, ЯМАР ЗОРИЛГООР, ХЭДЭН ХУГАЦААГААР гэх мэтийн олон асуудал тодорхой болгоход дотооддоо ч болон гадааддаа ч хууль зөрчих үйлдэл эрс багасах жамтай
0 | 0 Хариулах
зочин [66.181.188.41] 2024/12/23
Сайнзориг оо Эхлээд өнөөдөрийн байдлаар Монголд оршин сууж байгаа болон хөдөлмөр эрхэлж байгаа Хятад хүмүүсийн тоо эр эм - Газар эзэмшиж байгаа нутаг дэвсгэр хэмжээ аймаг сумаар нь Эрхэлж байгаа албан тушаал гээд гаргаад тайлбарламаар байна Сумуудыг бол хүмүүс мэдэж байна УИХ№ын гишүүд бодит байдлаар задалж гаргаж ил болгооч Хил орчим бүртгэлгүй байдаг гэнэ Хугацаагаар нь харуул 35000 бол өлхөн хүрчихсэн гэж үзэхээр харагддаг шүү Тэгээд их хурал дээрээ ярилц даа Бүх гадаадынханыг задалж хар газар дээр нь шалга Түргэвчилсэн журмаар баярын өмнө хийдэг нь яаж байна
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.40] 2024/12/23
manai ahaj duus ch ireh ni dee
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.199] 2024/12/23
ALI CH YLS OORINHEE TUSGAAR TOGNOLOO AVCH UZEH HEREGTEI IIM BODLOGOGUI GARGASAN SHIIDVER CHEN OORSDIIN TARHU RUU ORONDOO, BOLGOOMJIL HEREGTEI
0 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2024/12/23
монголыг улны ангиллын хятад оросоос өөр хэн тоож ирдэг юм, хятад орост л квот хатуу тогтоох ёстой
2 | 1 Хариулах
Зочин [122.201.31.124] 2024/12/23
Эх орноо хайрлах хамгаалах сэтгэлгээ цөөрч байгаа н ь харамсалтай. Зөвхөн өнөөдрийн тал талх өмх мах хувийн эрх ашиг компаний эрх ашиг хувь хүний эрх чөлөө ярьдаг жижиг бодолтнууд олширсоор байна. Ирээдүй үеийнхэн минь бизнес ийн эрх ашиг эдийн засаг ярьсаар байгаад улс орны эрх ашигаа хамгаалахаас залхуурч эхлэх вийдээ
1 | 0 Хариулах
А.Гансүх [202.126.88.180] 2024/12/23
Сайнзоригоо! Чиний гараар могой бариулж байна. Эсхүл чи сайн дураараа хийж байна...аль нь вэ ?
1 | 0 Хариулах
Зочин [110.167.241.243] 2024/12/23
Хятад,Орос хоёрыг л нийт ажиллах хүчний хэдэн хувь байх тухай квот заавал оруул.Үгүй бол улсаа зарчихсан авилгачидаа шалгах цаг болсон байх шүү! Хятад хямралд орсоноос хойш цалин нь өсөхөө байсан! Зөхөн 5 сая гаруй иргэд нь 0 орлоготой!!!! Оросууд өөрийн иргэдээ хамгаална оросоор ярихгүй бна гээд шалтаг гаргаж эзлэн түрэмгийлдэгийгг мартаж болохгүй !!!
1 | 0 Хариулах
Авиан Баатархуяг [202.126.88.180] 2024/12/23
Зөөз, маниудыг харанхуй ЁОлк тэмдэглэх нэрээр архидах зуур улсаа зарж байна даа!
3 | 0 Хариулах
Зочин [202.126.94.29] 2024/12/23
Охид эмэгтэйчүүд хэнтэй гэр бүл болох, дурлалцах нь тэдний сонголт, тэдний эрх. Нэг л их цус ярисан хүмүүс байх юм аа.
0 | 3 Хариулах
Зочин [103.212.117.132] 2024/12/23
хятадууд дурлалцах гэж энэ тэр мэдэхгүй эхнэрийг эд хогшил гэж боддог орлого нь багасвал ах дүү найз найз нартаа өдрөөр зарсан ч чадна гоё бнуу
0 | 0 Хариулах
Зочин [202.126.94.29] 2024/12/23
Өөрсдөө дуртайдаа очиж байвал. Тэр мэр бол хамаагүй байх өө.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.133] 2024/12/23
Ардчилал ялсан цагаас хойш ажиллах хүчний илүүдэлтэй байсаар Дэлхийн олон улсад ажиллах хүчин, залуусаа гаргасаар байгаа улс хэдийгээс ажиллах хүчний дутагдалтай болчив?
4 | 0 Хариулах
Зочин [202.126.94.29] 2024/12/23
Нөгөө бардам зан нь саад болдог байлгүй. Ажиллах хүч (боловсон хүчин)
0 | 0 Хариулах
Зочин [202.126.94.29] 2024/12/23
Монголд боловсролыг хэзээ үнэлдэг байлаа. Дандаа л амжиргаа хөөсөн хүмүүсийг л тоосоор байгаад Жинхэнэ боловсролтой хүмүүс нь Монголыг орхисон.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.115] 2024/12/23
ЦЕГ ТЕГ ХХЕГ ГИХ гээд байгууллагын дарга нараас асуух хэрэгтэй та нар хязгааргүй гадаад(мэдээж 99% хятад) иргэд орж ирвэл хууль сахиулж хянаж чадах уу тийм хүний техникийн хүч нөөц байгаа юмуу??????????
3 | 0 Хариулах
Зочин [202.126.94.29] 2024/12/23
Ажиллах хүний нөөц дутагдалтай улс шүү Монгол өөрөө.
0 | 4 Хариулах
Сайшаалт Ерөөлт [202.126.90.187] 2024/12/23
..Чи битгий хуц.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.94.29] 2024/12/23
Одоо тэгээд өөрсдөө чадахгүй байгаа юм чинь гадны ажилчдаар хийлгэх нь буруу биш ээ. Тэр үндэс, цус ярьдаг хүмүүст хандаж хэлмээр байна. Түүхээ судлаарай. Хятадууд Монголыг дарлаад алж хядаад хүчирхийлж байгаагүй. Монголчууд өөрсдөө Хятад-тай САЙН ДУРААРАА нөхцөж нийлдэг байсан юм шүү. Чадахгүй нь чаддаг нь орлоно. Байдаг л зүйл.
1 | 5 Хариулах
Зочин [103.168.34.133] 2024/12/23
Чи охидоо Хятуудад өгч амь тээж амьдрахчаа аядаж яваа гингэнэсэн эр, эсвэл Хятадын эрлийз л байхаа даа.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.94.29] 2024/12/23
Одоо наад хуучны үзэлээсээ салоо. Үндэс яс цус гэсээр байгаад хэчнээн ч жилээр хөгжихгүй ухарсаар байгаа билээ. Охид эмэгтэйчүүд хэнтэй гэр бүл болох болохгүйгээ өөрсдөө шийдэх болохоос та бид 2 шийдэхгүй. Тэд хүсвэл гадаад хүнтэй гэрлэж болно. Хүний эрх, хүний сонголт
0 | 3 Хариулах
Зочин [66.181.189.76] 2024/12/23
Манж нар хамаг хар бор ажлаа хятадуудаар хийлгэж бүр хөтөвчтэй ялгадсаа хятадуудаар зөөлгөсөөр түүхийн тавцангаас арчигдсан гэдэг шүү
0 | 0 Хариулах
Шилэн цогоо нь бна өө [202.126.88.180] 2024/12/23
Монгол хүн бүр П.Сайнзоригийн хуулийг эсэргүүц‼️‼️‼️ Нүүрс тээврийн компанийн 95% гадаадын хөрөнгө оруулалттай. Хэзээнээс тэд өөрсдийн жолооч нараар урт, богино бүх тээврийг хийлгэхээр эрмэлзэж ирсэн. Бид ажиллах хүчний квот байхгүй гэж үхтэл үзэлцэж хэдэн бор жолоочийнхоо байрыг хадгалж ирэв. Ганцхан жишээ нь 10,000 гаруй жолооч өнөөдөр Өмнөговь аймагт Тавантолгой Цагаанхад Ганцмодны чиглэлд тээвэр хийж өвлийн хүйтэн зуны халуунд өдөр бүр 8,000,000$ оруулж ирэх их үйлс бүтээж яваа билээ. Гэтэл УИХ-ын гишүүн Сайнзоригийн санаачилж буй энэ хуулиар "Ажиллах хүчний квотгүй /хувь хэмжээ/ болно" "Ажиллах хүч оруулж ирсэний төлбөрөөс 100% чөлөөлсүгэй" гэж заажээ. Энэ нь эдгээр нүүрс тээврийн гадаад эзэдтэй компаниудад өөрийн орны иргэдийг оруулж ирэн тээвэрт явуулах таатай боломжийг бүрдүүлж өгөх бөгөөд Хөшөөт Булган, Тавантолгой Оюутолгой Ганцмод, Нарийнсухайт Шивээхүрэн Сэхэ, Замын-Үүд Эрээн чиглэлийн бүх нурмаг ачааны тээвэрт хятад жолооч нар ажиллаж 10мянгаар
5 | 1 Хариулах
Шилэн цогоо нь бна өө [202.126.88.180] 2024/12/23
10мянгаар ч тогтохгүй олон мянган Монгол Улсын мэргэшсэн жолооч нар 4 зүг 8 зовхист бүгдээрээ ажилгүй болж жолооны үнэмлэхтэй жинхэнэ улны гуйлгачин болцгоох томоохон аюул нүүрлээд байна‼️‼️‼️‼️ Монгол эрчүүдээ, Монгол жолооч нараа🇲🇳🇲🇳🇲🇳 Энэ хуулийг эсэргүүцнэ шүү бүгдээрээ✊✊✊ Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳 Аюулт хуулийг татуулж анхиагүй түшээдийг зайлуулж Алтан шар зам минь өөдөө байгээ 🚛🚚
2 | 0 Хариулах
zochin [202.21.104.98] 2024/12/23
энэ сайнзориг гэдэг чинь дөрөвдүгээр үеийн луухааны ач хүү гэлүү
5 | 0 Хариулах
Зочин [66.181.189.76] 2024/12/23
Ойлгомжтой урд хөршид байгаа 40 сая эхнэргүй гоонь хужаа нар цутган орж ирэх болно тэдгээр гоонь эрчүүдийг төр нь дэмжиж манай төрд шургалсан элэг нэгтнүүдээрээ дамжуулан хууль гарган хэрэгжүүлэх гэж байна
7 | 0 Хариулах
Асуулт [94.156.150.17] 2024/12/23
Нөгөө баян гээд байдаг Катар, Эмиратад амьдардаг хүмүүсийн 80% гадаадын ажилчид байдаг гэж үнэн болов уу?
2 | 1 Хариулах
Зочин [59.153.113.115] 2024/12/23
Тэд ч зөвхөн Ислам шашинтай улсуудаас боол авдаг хэзээний хүчирхэг баян арабууд харьцуулах аргагүй
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.180] 2024/12/23
Тэнд өөрийн иргэддээ жил болгон 100 мянган доллар өгдөг. Өөрсдөө ажил хийх шаардлага байгүй. Манайх хэдийг өгдөг юм бол?
0 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2024/12/23
мянмар, филиппинүүд сайн ажиллана даа
0 | 2 Хариулах
Идэр-Од [202.126.88.180] 2024/12/23
Дэлхий дахинд юууу болоод байнаа? 1. Дэлхийн III болчих гээд л байна шүү. Том гүрнүүд сүүлийн 80 жил байгаагүйгээрээ дух, духаараа тулж байна. 2. Европ тив өсөлтгүй болж, эдийн засаг нь царцаж байна. Цагаачлалын асуудал нийгмийг донсолгож байна. Цагаачлалын бодлого тал дээр Монгол улс маш болгоомжтой байхыг анхааруулж байх шиг... 5. Урд хөрш маань юу, юугүй эдийн засгийн том хямрал руу орчих гээд дэнжигнэж байна. Дотроо нилээд стресстэй байна. 2010 оны эдийн засгийн гайхамшиг нь аль хэдийнээ хөржээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.180] 2024/12/23
Шилэн Цогоо: Сайнзоригруу хувийн дайралт хий!!! Гэр оронруу нь ор!!!
4 | 0 Хариулах
Тайвантөр [202.126.88.180] 2024/12/23
Удам нь булингартай сданууд л ийм хууль өргөн барьж зүтгүүлнэ
5 | 0 Хариулах
Зочин [103.168.35.66] 2024/12/23
жоомоо алах гээд байшингаа шатаана гэдэг шиг том төсөл хөдөлгөнө гэж байгаад тусгаар тогтнолоо алдах бий. гадны ажилчид ажиллуулахад буруу зүйл байхгүй. гэхдээ эдгээр ёроолгүй шуналтай 30 жил идээд ч цадахгүй байгаа энэ хүмүүстэй, энэ цаг үед бол бид өнгөрлөө л гэсэн үг... манай хууль ямар билээ. муу муудаа дээрэлхүү гэдэг шиг л байдаг биздэ. авилга хээл хахууль юу билээ. шийдэгдсэн хэрэг юу билээ. Адаглаад Маралмааг яаж шийтгэсэн бодоод үз л дээ. "Нөхрөө согтуугаар машин бариулахгүй гэсэн дээ..." гээд ямар ял өглөө. Авилгалын дарга нь хүртэл "ЗА ЯАХАВ ДЭЭ!!" гээд л... яаж байлаа.
8 | 0 Хариулах
Судлаач ганаа [202.126.88.180] 2024/12/23
Сүүлдээ бүр даварч “Монголын залуучууд мэргэжилгүй, ажил хийж чадахгүй байна” гэж төр засаг нь дүгнэдэг болж байна. Бага шиг солиор, төр засагт байгаа та нар ажлаа хийж чадахгүй байна…
10 | 0 Хариулах
Зочин [95.211.60.17] 2024/12/23
Тоо хэмжээ тогтоохгүй, ажил олгогчийг гдад ажилтны төлбөрөөс чөлөөлөх… одоо тэгээд удахгүй 2-3 жил ажиллавал иргэншил олгоно гэх вий дээ. За тэгээд бусад орнууд шиг сонгууль өгдөг болгох юм байна л даа. 28 онд Монголчууд нахиулах нь ээ.
8 | 0 Хариулах
Зочин [103.212.118.180] 2024/12/23
Угаасаа хужаа нар нэг орж ирвэл гарна гэж байхгүй. Гаргах гээд хөөвөл хужаагийн арми иргэдээ хамгаалахаар орж ирнэ.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.124] 2024/12/23
Улсын аюулгүй байдлын асуудлыг жижигрүүлж компаний хэмжээнд сэтгэхээ болио. Энэ бол маш аюултай 2 хууль байна. 2 ууланг нь тат. Тусгаар тогтнол аюулгүй байдал төрийн толгойдоо хүртэл алдагдсан байна. Компани бол зүгээр л жижиг асуудал хүнийг ажил хийлгэе гэвэл өөр шийдэл хай захирлууд нь удирдах ур чадвараа сайжруул цалин хангамжаа өсгө Монгол хүнийг хөгжүүл. бэлэн хятад гадаад тооны хязгааргүй авчрая гэх нь залхуу бөгөөд үр хүүхэд хойч үеийнхээ өмнө хийж байгаа маш хариуцлагагүй нүгэлт үйлдэл. Бараг л хятад компаний захирлуудын лобби явж байна доо ойлгомжтой.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.185.176] 2024/12/23
Хятадад ажил олдохгүй,цалин нь бага учраас Монголд олноор ирдэг гэдэг шал худлаа шүү. Одоо улс орных нь хөгжил дэвшил шал өөр болсон.Бүх юм өөрчлөгдөөд удаж байна. Нөгөө танкны үлгэр чинь дууссан..Улс төрийн попрол хийх гэсэн хэдэн хүмүүс нөхцөл байдлаа ойлгохгүй тэнэгтээд л байна даа....
0 | 5 Хариулах
Зочин [59.153.113.115] 2024/12/23
Энэ сайнзориг өөрөө бнуу дээр хэвлэлийн хурал дээр манай хужаа нар баян болцон танай үхэр Монголд ирэхгүй гээд загнаад бсн тэ
1 | 0 Хариулах
ЗГ үлдэх ёсгүй. [103.168.34.133] 2024/12/23
Өнөөдөр Монголчууд сүүлийн 35 жилд анх удаа нэгдлээ. Хөгшин залуу, хот хөдөө, боловрол, нам хамааралгүй энэ ЗГ ийг, энэ 5 ыг эсэргүүцлээ. Энэ 5 ын цаана ЕС байгаа нь лав, харин Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа нь одоогоор иргэдэд тодорхойгүй, тойрон хүрээлэгчид нь илчлэхгүй бна. Ямарч байсан ард түмэн нэгдэж эсэргүүцэх нь тодорхой болов. Энэ л маш чухал.
7 | 1 Хариулах
Ламжавын Гүндалай [202.126.88.180] 2024/12/23
Сайнзоригийн ард МАН- Оюук-ЗГ бий.
4 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2024/12/23
битгий хуцаад бай эргүү мал
0 | 2 Хариулах
Зочин [66.181.185.176] 2024/12/23
Барилга угсралт,барилгын материалын үйлдвэрлэл,авто замын болон бусад бүтээн байгуулалтын ажил манай орны цаг агаарын нөхцөл байдлаас болоод ердөө 4-10-р сарын хооронд л үргэлжлэдэг. Энэ хугацаанд л амжиж үйлдвэрлэл,бүтээн байгуулалтаа хийхгүй бол аргагүй байдаг.Улирлын ажиллагаанаас болоод дотоодын ажиллах хүчээ тогтвортой хадгалахад үлйдвэрлэгч нарт тун хүндрэлтэй байдаг. Тэгээд ч дадлага туршлагатай мэргэжлийн ажилчид манайд олдохгүй.Үйлдвэрлэгч нар аргагүйн эрхэнд өндөр цалин амлаж байж арайхийж хэдэн гадаад ажилчид оруулж ирдэг.Тэгээд ажлын байрны төлбөр гэж маш өндөр зардал гарна. Дээр нь НДШ-ийг нь бас төлнө.Энэ нь үйлдвэрлэгч нарт эдийн засгийн хувьд хүнд байдаг.Гэсэн ч гадаад ажилчдын хөдөлмөрийн бүтээмж өндөр байдаг,тэд ажил таслаад алга болохгүй элдэв нөхцөл шаардаад байхгүйн зэрэгцээ үйлдвэрийн дамжлагын нарийн мэргэжлийн ажилчдыг угаасаа бид монголоос олж чадахгүй.Ийм болохоор тодорхой хугацаанд гадаад ажиллах хүчийг ашиглая гэдэг шийдэл зөв юм.
2 | 8 Хариулах
Зочин [59.153.115.74] 2024/12/23
Тодорхой хэмжээнд ажил хийдэг хүн хэрэгтэй. Манайхан ч дургүй нь хүрэхээр алга болно. Eр нь ажилчидаа хариулах нь гахай хариулахаас дор шүү дээ
3 | 7 Хариулах
Зочин [202.126.88.180] 2024/12/23
Дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр Монгол ажилчид өндөр үнэлэгддэг юм шүү.
9 | 1 Хариулах
Зочин [59.153.113.115] 2024/12/23
Өнгөрсөн намраас хойш худалдааны төвүүдээр хятадууд асар их болсон юу ч хийж яаж ч амьдраад байгаан гэмээр (өвөл жуулчлал байхгүй зам барилга барихгүй)тэгсэн энэ хуулийг хүлээгээд түрүүлээд ороод ирсэн ч юм шиг
11 | 0 Хариулах
зочин [103.242.47.54] 2024/12/23
хэрэв энэ хуулийг батлавал ажиллах хүчний төлбөрөөс чөлөөлөгдсөн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн хоол хүнс, хангамжийн бусад бараа материал, үйл ажиллагааны үндсэн түүхий эдийг дотоодын аж ахуйн нэгжээс заавал авахаар зохицуулах хэрэгтэй.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.180.15] 2024/12/23
МОНГОЛЧУУД НЬ ЦАЛИН ГОЛООД АЖИЛ ХИЙХГҮЙ БОЛ ГАДНААС АЖИЛЛАХ АВЧ ТААРАХ Л БАЙХ
1 | 5 Хариулах
Эзэнгүй Монгол [157.15.7.113] 2024/12/23
80,000 ажлын байр байна гээд байгаа. Гэтэл Монголд 40,000 хүн ажилгүй байгаа, бас гадаадад бараг 200,000 Монгол хүн ажиллаж амьдарч байна гэдэг. Жинхэнэ эзэнгүй улс л гэж энэ биз. Монголд байгаа 40,000 хүн нь ямар ч чадваргүй, залхуу, халамжаар амьдардаг, бэлэнчлэх сэтгэлгээтэй. Гадаадад байгаа 200,000 нь Монголд ирээд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх нөхцөл нь байхгүй тул тэндээ хөдөлмөр эрхэлж амиа зогоохоос өөр аргагүй, Монголд ирээд шантраад буцсан олон залуутай таарч байсан шүүү, төр олигтой бол юу гэж гаднаас ажиллах хүч авах тухай асуудал гарах бил ээ дээ
12 | 0 Хариулах
Wtf [202.126.90.185] 2024/12/23
гадаадаас тэгээд нийгэмийн хамгийн доод давхрагын гарууд нь л ирнэ шүү дээ. утаа, түгжрэл, халаалт цахилгааны хомосдол, одоо тэгээд гадаадын нийгэмийн хог шааруудын гэмт хэрэг гаралт Монголд тасрахгүй юм байна л даа
11 | 0 Хариулах
Wtf [202.126.90.185] 2024/12/23
ажиллах хүч тэгэж их хомосдоод байгаа юм бол яагад засгийн газар япон солонгос руу гэрээгнэр ажиллах хүч гаргаад байгаа юм? албаар Монголчуждаа гаргаад хужаа нарыг оруулж ирэх бодлого уу?
8 | 0 Хариулах
Urvagchzorig [202.55.180.58] 2024/12/23
Ene huuliig urgun barisan 5 lalariig shuud erguulen tat. shaardaj bna. hervee batalsan tohioldold ard tumen bosno shuu.
6 | 0 Хариулах
Зочин [59.153.113.115] 2024/12/23
Зайлөө батлах гээд үзээрэй үзээгүй юм үзүүлнэ шүү квот хязгаарлалтгүй татваргүй юм гэж хаана ч байхгүй авлигал идэгдсэн улсаа сөнөөхөөр шийдэж
4 | 0 Хариулах
Зочин [66.181.188.77] 2024/12/23
Сургууль амраад түгжрэлгүй УБ болчихлоо
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.28] 2024/12/23
Bolohgui
9 | 0 Хариулах
Зочин [66.181.181.54, 165.225.228.93] 2024/12/23
Зун хөдөө тэнээд алга болцон хойгуур чинь хэн ажил хийх үү? Хавраас намар хүртэл бүх том зам бүтээн байгуулалтуудаа дуусгачихвал амар биш үү.
2 | 10 Хариулах
Зочин [139.5.216.207] 2024/12/23
Таиланд мэтийн улсууд гадаадын иргэдийг аль болох олноор ирүүлэх бодлого баримталж, тэднээс "халаас"-ыг нь хоосолж, валют олдог!! Хамгийн эхлээд тэд зочид буудлуудад маш их орлого оруулдаг. Дараа шопинг хийж баахан мөнгөө дэлгүүрт нь үлдээдэг. Зоогийн газрууд, үзвэр, үйлчилгээний бусад салбарууд нь тус тусын "хувь"-ийг хүртдэг. Харин монголчууд болохоор гадаад иргэдийг хардаж сэрдэж, аль болохоор хөөж явуулахыг хичээдэг!! Тэгсэн атлаа монголчууд өөр хоорондоо байнгын хэрүүлтэй!!!
4 | 9 Хариулах
Зочин [59.153.113.115] 2024/12/23
Тайланд шиг эр эм хүүхдүүдээ бие үнэлэгч Боогий гэжүү
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.126] 2024/12/23
Gol ni mongold tiim juulchid irehgui haha Mongoloos mungu oloh gsn dundad irgen ulsiin tumen ajilchdiin talaar yrij bn. Ted shopping hiigeed olosn munguu tsaatsaad ywna gj bodjiinu?
5 | 0 Хариулах
зочин [103.212.118.36] 2024/12/23
эрх,чөлөө,ардчилал гэж хашгирч байж эхоронгүй болчихвиигаднаас ажиллах хүч авна гэдэг амь дүйсэн азаа үзсэн ажил.шүү.үүнии цаана маш том ашиг сонирхол,эрх мэдэл байгаа.
0 | 0 Хариулах