ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

НЭМҮТ: Өндөр ачаалалтай эмнэлгүүдийн хороодын хуваарийг өөрчилж, өрхийн эмнэлгийг уртасгасан цагаар ажиллуулж байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 12 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэл Улаанбаатар хот 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хүрээнд Нийслэлийн онцгой комисс /НОК/-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМҮТ/-ээс дараах мэдээллийг өгөв. 

Томуу, томуу төст өвчин Нийслэлийн хэмжээнд дэгдэлтийн түвшинд байгаа юм байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдээллээр томуугийн А хүрээний вирус, Синцитиал вирус, SARS-Co2 вирус, Аденовирус, Реновирус, H томуугийн вирусүүд идэвхтэй байгаа юм байна. 

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 2,730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 90 хувь нь амьсгалын замын шалтгаант буюу томуу, томуу төст өвчний шалтгаантайгаар хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэж хүүхдийн орны ачаалал 191 хувьтай буюу өндөр ачаалалтай байгаа юм байна. 

СХДЭМТ-ийн Баянхошуу салбар эмнэлэгт хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний 50 ор, "Хантуул" хүүхдийн сэргээн засах төвд хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 50 ор дэлгэнэ гэв. 

Зарим эрүүл мэндийн байгууллагад ирэх ачаалал их байгаа учир хороодын хуваарийг өөрчилжээ. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 14, 15, 16, 18, 22-р хорооны хоёроос дээш насны хүүхдийг Сэлбэ нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх зохион байгуулалтыг хийжээ. 

Мөн арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийслэлийн бүх өрхийн эрүүл мэндийн байгууллагууд ажлын өдөр 21:00 цаг хүртэл, амралтын өдөр 11:00-18:00  цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
банга [66.181.184.169] 2024/12/23
муусайн эмч сувилагч асрагч нараа анхаараачээ үхтлээ хөдөлмөрлөх юм гэтэл өдөржин шоу хж солиорч бга хошин шогийнхон хага баяжаад нэгиыгээ үодож тамлаж бга бичлэг зөндөа
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.202] 2024/12/23
Эмч нар чинь уначихгүй бол !
0 | 0 Хариулах
Boxman [202.131.248.250] 2024/12/23
Даварцан юм бэ. Эмч нар бас хүн биз дээ, ар гэртэй, үр хүүхэдтэй. Ядаж нэмэгдэл цалин өгч байгаа байлгүй дээ лалрууд
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.159] 2024/12/23
Ээлж, ажлын цагийн зохицуулалтыг маш нарийн хийж чадахгүйгээс эмч сувилагчид бухимддаг. Уг нь бол бүх өдөр эмнэлэг ажиллах ёстой. Монгол хүн хагас бүтэн сайнд өвдөх эрхгүй юм шиг энэ тэнэглэлээ одоо болино уу!
1 | 0 Хариулах
Зочин [192.82.92.204] 2024/12/23
jil bolgon l haniadnii eldev yanziin virus garch ireh yum. virusiin turshilt, hajuugaar antibiotekiin borluulalt yavaad bdag shig bgan. covid-iin hul horionii ued heden huviin emiin sanguud antibiotekiin borluulalt n buuraad balarsan shd.
1 | 0 Хариулах